Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00709

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00709

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** байрлах, ********** ХХК (*****)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************* оршин суух, А.Ө (**********),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 134,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,230 төгрөг, нийт 260,080 (хоёр зуун жаран мянга ная) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00669/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ө нь ********-ийн *********L цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, *************** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. Гэрэл цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа 50,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрсөнөөр олголт хийгддэг зарчимтай.

Зээлдэгч А.Ө нь 2022 оны 05 сарын 10-ны өдөр 100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед ***** дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. А.Ө* цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 134,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25.230 төгрөг, нийт 260,080 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна.

*******нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул А.Ө* цахим зээлийн гэрээний үүрэгт 260,080 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  тус шүүхэд гаргасан тайлбартаа: *******ХХК нь хариуцагч ******* зээлийн гэрээний үүрэгт 260,080 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 260,080 төгрөгийг *******ХХК-ийн Хаан банк дахь ******** тоот дансанд бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  нь А.Ө*холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 134,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,230 төгрөг, нийт 260,080 (хоёр зуун жаран мянга ная) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 260,080 (хоёр зуун жаран мянга ная) төгрөгийг нэхэмжлэгч *******ХХК-д төлсөн болох нь нэхэмжлэгч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С гийн тус шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн сангийн ******** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,453 (найман мянга дөрвөн зуун тавин гурав) төгрөгийн тал хувь болох 4,226.50 (дөрвөн мянга хоёр зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,226.50 (дөрвөн мянга хоёр зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч А.Ө** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,226.50 (дөрвөн мянга хоёр зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *******ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч А.Ө нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ө* холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, зээлийн хүү 134,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,230 төгрөг, нийт 260,080 (хоёр зуун жаран мянга ная) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 260,080 (хоёр зуун жаран мянга ная) төгрөгийг нэхэмжлэгч *******ХХК-д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,453 (найман мянга дөрвөн зуун тавин гурав) төгрөгийн тал хувь болох 4,226.50 (дөрвөн мянга хоёр зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,226.50 (дөрвөн мянга хоёр зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч А.Ө* улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,226.50 (дөрвөн мянга хоёр зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *******ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Ө нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ