| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/00713/И |
| Дугаар | 155/ШШ2024/00729 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00729
| 2024 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2024/00729 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************ байрлах, ******** (*****),
хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* оршин суух, Г.Х (********),
Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөрийн үлдэгдэл 621,340 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 20,000 төгрөг, нийт 641,340 (зургаан зуун дөчин нэгэн мянга гурван зуун дөч) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/00713/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********ийн захирал Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г овогтой Х нь *********** 2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улирлаас элсэн орсон. Нийт суралцсан хугацаандаа 24 кр сонгож үзсэн ба нийт 2,002,740 төгрөг төлөхөөс 2015 оны 03 дугаар сард 890,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 08-нд 491,440 төгрөгийг төлж, 2024 оны 5 дугаар сарын 22-ны байдлаар 621,340 төгрөгийн сургалтын үлдэгдэл өр төлбөртэй байна. Сургалтын төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд сургалтын төлбөрийн үлдэгдэл 621,340 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамж 20,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Х тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Х миний бие ******** нэхэмжилж буй сургалтын төлбөрийн үлдэгдэл 621,340 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 20,000 төгрөг, нийт 641,340 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******** нь Г.Х холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэл 621,340 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 20,000 төгрөг, нийт 641,340 (зургаан зуун дөчин нэгэн мянга гурван зуун дөч) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 641,340 (зургаан зуун дөчин нэгэн мянга гурван зуун дөч) төгрөгийг нэхэмжлэгч ********д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ********ийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,000 (хорин мянга) төгрөгөөс 641,340 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19,890 төгрөгийн тал хувь болох 9,945 (есэн мянга есэн зуун дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,055 (арван мянга тавин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Х улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,945 (есэн мянга есэн зуун дөчин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ********д олгохоор тогтов.
Хариуцагч Г.Х нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Х холбогдох, сургалтын төлбөрийн үлдэгдэл 621,340 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 20,000 төгрөг, нийт 641,340 (зургаан зуун дөчин нэгэн мянга гурван зуун дөч) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 641,340 (зургаан зуун дөчин нэгэн мянга гурван зуун дөч) төгрөгийг нэхэмжлэгч ********д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,000 (хорин мянга) төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,945 (есэн мянга есэн зуун дөчин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,055 (арван мянга тавин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Х улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,945 (есэн мянга есэн зуун дөчин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ********д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ