| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00730/И |
| Дугаар | 155/ШШ2024/00771 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00771
| 2024 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/00771 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Н
Хүсэлтийн шаардлага: Нас барсан Г.Бгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2024/00730/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би өөрийн аав Ггийн Бгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаа дэмжиж байна. Аав Г.Б 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, ээж Э.У 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус тус нас барж, би хоёр дүүтэйгээ өнчирч үлдсэн. Миний төрсөн дүү Бгийн Н 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 13 настай, төрсөн дүү Бгийн О 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 11 настай. Хоёр дүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл аав Г.Бгийн ажиллаж байсан хугацааны тушаал, шийдвэр нь бүрэн олдохгүй байгаа учир шүүхэд хандах шаардлагатай болсон. Манай аав Г.Б Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 9 дүгээр сараас 1983 оны 2 дугаар сар хүртэл грушик, Барилга угсралтын материалын үйлдвэрт 1983 оны 2 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл слессариар тус тус ажиллаж байсан. Дээрх ажиллаж байсан болон цэргийн алба хаасан хугацааг нэмж тооцвол тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох боломжтой гэсэн.
Иймд нас барсан Г.Бгийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэл грушик, Барилга угсралтын материалын үйлдвэрт 1983 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл слессариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гарсан иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гарсан Б.Нгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Г.Б, Э.У нарын нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Н, Б.О нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ББМҮ Яамны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Ажилд томилох тухай №141 дүгээр тушаалын архивын хуулбар, ББМҮ Яамны харъяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1983 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Ажилд томилох тухай №6 дугаар тушаалын архивын хуулбар, 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №22 дугаар тушаалын архивын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 08/1673 дугаар лавлагаа зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2, 29, 3-10 дахь тал)
3. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Бгийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 15, 16-19 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Н нь бүтэн өнчирч үлдсэн төрсөн дүү Б.Н, Б.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул нас барсан Г.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Г.Б 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, Э.У 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус тус нас барсан, тэдний дундаас төрсөн хүүхдүүд Б.Н, Б.Н, Б.О нар мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн ИБД: , РД: *****, иргэний харъяалал: Монгол, овог: Тогоруутан, эцэг (эх)-ийн нэр: Г, нэр: Б, төрсөн он сар өдөр: 1965-10-29, оршин сууж байсан хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн сум 14-р баг 24 гудамж 04 тоот. Нас барсан газар: Орхон, Баян-Өндөр, нас барсан огноо: 2024-05-21, нас барсан шалтгаан: I25, нас барсны бүртгэлд: 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0234-рт бүртгэв гэх бичилттэй нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3 дахь тал)
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: ****иргэний харъяалал: Монгол, овог: Шар уул, эцэг (эх)-ийн нэр: Энхтуяа, нэр: У, төрсөн он сар өдөр: 1976-12-21, оршин сууж байсан хаяг: Хөвсгөл аймаг Мөрөн сум 14-р баг 24 гудамж 04 тоот. Нас барсан газар: Хөвсгөл, Мөрөн, нас барсан огноо: 2022-01-13, нас барсан шалтгаан: N18, нас барсны бүртгэлд: 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 6701000014-рт бүртгэв гэх бичилттэй нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дэхь тал)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гарсан иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: ****, иргэний бүртгэлийн дугаар: 6***9, овог: Тогоруутан, эцэг (эх)-ийн нэр: Б, өөрийн нэр: Н, хүйс: эмэгтэй, төрсөн он сар өдөр: 2000-12-04, төрсөн газар: эмнэлэгт, бүртгэсэн газар: Хөвсгөл Мөрөн, бүртгэлийн дугаар: 77, бүртгэсэн он сар өдөр: 2001-12-20, Эцгийн: иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: *****, иргэний бүртгэлийн дугаар: *, овог: Тогоруутан, эцэг (эх)-ийн нэр: Г, өөрийн нэр: Б. Эхийн: иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: ****иргэний бүртгэлийн дугаар: ***1, овог: Шар-Уул, эцэг (эх)-ийн нэр: Э өөрийн нэр: У гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 29 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: ***, хүүхдийн овог: Тогоруутан, эцэг (эх)-ийн нэр: Б, нэр: Н, эмэгтэй, 2011 оны 3 дугаар сарын 10-нд Мөрөн төрөх газар төрснийг ИГББ-ийн төрсний бүртгэлд 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эцгийн: РД: *****, эцэг (эх)-ийн нэр: Г, нэр: Б. Эхийн: РД: ****эцэг (эх)-ийн нэр: Э, нэр: У гэх бичилттэй №0000635777-22 дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5 дахь тал)
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: РД: ***, хүүхдийн овог: Тогоруутан, эцэг (эх)-ийн нэр: Б, нэр: О, эмэгтэй, 2013 оны 2 дугаар сарын 25-нд Мөрөн төрөх газар төрснийг ИБМ төрсний бүртгэлд 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эцгийн: РД: *****, эцэг (эх)-ийн нэр: Г, нэр: Б. Эхийн: РД: ****эцэг (эх)-ийн нэр: Энхтуяа, нэр: У гэх бичилттэй №0****** дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар тогтоогдов. (хавтаст хэргийн 6 дахь тал)
5. Нас барсан Г.Б Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд грушик, Барилга угсралтын материалын үйлдвэрт 1983 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд слессариар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Б.Нгийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
ББМҮ Яамны харъяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ...Тушаах нь: 1. ...Ггийн Б нарыг 9-р сарын 01-ний өдрөөс эхлэн грушикээр түр...томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №141 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 7 дахь тал)
ББМҮ Яамны харъяа Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1983 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн ...Тушаах нь: 1. ... Ггийн Бг 2-р сарын 08-ны өдрөөс эхлэн полигон цехэд слессариар тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №6 дугаар тушаалын архивын хуулбар, 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Аймгийн цэрэг татлагын комиссын шийдвэрийг үндэслэн Тушаах нь: 1. 1984 онд цэргийн албанд явах болсон...Г Б...нарыг 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж, цэрэг татлагын комиссын мэдэлд шижлүүлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай №22 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 8, 9 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Г, 6. Нэр: Б... 10. Ажилладаг байгууллага: Барилга угсралтын трест, ажилд орсон он: 1983, цех тасаг бригад: -, эрхэлдэг ажил: засварчин, оршдог сум район: Мөрөн...бүртгэгчийн нэр: Болдсайхан, он сар өдөр: 1988 оны 09 сарын 18... гэх бичилттэй архивын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 17 дахь тал)
Нэхэмжлэгч Б.Нгийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд нас барсан Г.Бгийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Н нь нас барсан Г.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд нас барсан Г.Бгийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд грушик, Барилга угсралтын материалын үйлдвэрт 1983 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд слессариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Г.Бгийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 08/1673 дугаар лавлагааг Нийгмийн даатгалын газарт гаргасан байх тул нотлох баримтад үнэлэхгүй болно. (хавтаст хэргийн 18-19, 10 дахь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нас барсан Тогоруутан овогт Ггийн Бгийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд грушик, Барилга угсралтын материалын үйлдвэрт 1983 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд слессариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА