| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 170/2020/0063/Э |
| Дугаар | 2020/ДШМ/14 |
| Огноо | 2020-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2020/ДШМ/14
Г.*******д холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Д.******* Хохирогчийн өмгөөлөгч В.******* Шүүгдэгч Г.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* Э. Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч болон хохирогч Н.гийн давж заалдах гомдлоор Г.*******д холбогдох 1923000000104 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сум, Жаргалант багийн Нарлаг энгэр хэсгийн тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 28- ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 180 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай овгийн *******ын *******, Регистрийн дугаар: /*******/
*******ын ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 02-04 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг, Хөдөө аж ахуйн хэсгийн дугаартай иргэн А.*******ын хашаанд Ц.*******тай “айлын хоймор голлож суулаа гэж хэллээ” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний хүзүүний зүүн хэсэгт буюу зүүн мөрний дээд талд, хүзүүний урд төвөнхийн доод талд тус тус хутгалж онц харгис хэрцгийгээр алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, Мөн дээрх цаг хугацаанд иргэн А.*******ын гэрт хохирогч Б.*******гийн толгойн тус газарт хутгаар цохиж, түүний эрүүл мэндэд толгойн оройн хэсэгт шарх, зүүн хөмсөг, духны урд хэсэг, эрүүний урд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Завхан аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******ыг Ц.*******ыг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2. Шүүгдэгч *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож. 3. Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн зүйлийндэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 720000 / долоон зуун хорин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 720000 /долоон зуун хорин мянган/ төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 48 /дөчин найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 /арав/ жил 48 / дөчин найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 10 /арав/ жил 48 /дөчин найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлүүлэхээр, 6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 260/ хоёр зуун жар/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, 7. Шүүгдэгч Г.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, 8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Г.*******ы саарал өнгийн куртик, хар саарал, цоохор /дессант/ өнгийн цамц, саарал өнгийн өмд, түрийгүй, хар өнгийн гутал 1 хос, Б.*******гийн дугуй хээтэй ногоон цоохор өнгийн дээл, энгэр хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй, хүйсний хэсэгтээ халаастай, саарал өнгийн малгайтай цамц, А.*******ын хөх өнгийн оймс 1 хос, О.ийн саарал өнгийн даавуун дээл, Ц.*******ын хар хөх өнгийн ханцуйгүй хантааз, малгайтай саарал өнгийн цамц, хөх саарал өнгийн ноосон мак, цагаан өнгийн нимгэн даавуун цамц, хар саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур ноосон өмд, бор өнгийн тэлээ, урд хэсгээрээ цагаан өнгийн судалтай хар хөх өнгийн дотоож, урт түрийтэй хар өнгийн гутал 1 хос, бор өнгийн ноосон оймс 1 хос, “2”-дугаартай шороо, “10” дугаартай шороо, “11” дугаартай шороо, “12” дугаартай өвс шороо, хогийн саван дотроос бэхжүүлж авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, “SAMSUNG” маркийн гар утас, шар цоохор өнгийн хэсэгчилж зүсч авсан хивс, бор ягаан өнгийн цэцгэн хээтэй цагаан өнгийн хөнжлийн углаа даавуу,“1” дугаартай гэрийн цементэн буйраас, “13” дугаартай гэр доторх түлээний савнаас, “15” дугаартай гэр доторх орны толгой зэргээс авсан арчидасууд, шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, 9. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мхуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******аас талийгаачийн оршуулахтай холбогдон гарсан зардал 12468020 төгрөг гаргуулж, хохирогч Н.д олгож, сэтгэл санааны хохирол 40.000000 /дөчин сая/ төгрөгийг, өмгөөллийн хөлс 1000000 төгрөг болон оршуулахтай холбогдон гарсан шашны зан үйлийн зардал нийт 7212000 төгрөгийг тус тус хасч хэрэгсэхгүй болгож, 10. Хохирогч Б.******* хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Г.*******ы өмгөөлөгч Э.ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Г.*******ы өмгөөлөгч Э. би Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.17-ны 2020/ШУТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг 2020.07.31-нд гардан авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх тус хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Учир нь прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй. Хэрэгт ач холбогдолтой зарим эд мөрийн баримтууд дахь эргэлзээ бүхий байдлыг шалгуулахаар шүүгдэгчийн өмгөөлөгч нараас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт болон анхан шатны шүүх хуралдааны үед гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Өмгөөлөгч нарын хүсэлтэд дурдаж байсан эд мөрийн баримт дахь хэргийн ул мөр огт шалгагдахгүйгээр орхигдсон.Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь, 1.7 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчсөн. Анхан шатны шүүх гэрч О., А.*******, Б.*******, Б.аа нарын мэдүүлгээр шүүгдэгчийн үйлдэл нотлогдсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч О., А.*******, Б.******* нар хэргийг мөрдөн шалгах явцад анх өгч байсан мэдүүлгээсээ бүгд буцаж нэгэн адил өөрчилсөн байдаг. Гэрч Б.аа нь Б.*******тай эгч дүүсийн хүүхдүүд буюу садан төрлийн холбоотой ашиг сонирхол нэгтэй хүмүүс юм. Эдгээр гэрчийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан бусад баримт, эд мөрийн баримтуудтай нийцдэггүй. Хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаагүйн дээр эргэлзээ бүхий баримтыг үндэслэж шүүгдэгчийн үйлдэл тогтоогдсон гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.17-ны 2020/ШУТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Г.*******ы өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн үү овогтой миний бие (шүүхэд төлөөлөх эрхийн дугаар ) ******* овогтой *******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу түүний өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш оролцож байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны 2020/ШЦТ/84 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Яллагдагч Г.*******д холбогдох эрүүгийн хэргийн 1923000000104 дугаартай хэрэгт 1-т хэргийн оролцогчийн хүсэлтээр нууц ажиллагаа явуулах шийдвэрийг прокурорын зүгээс гаргасан ба удаа дараа нууц ажиллагаа явуулж байгаа гэх үндэслэлээр сар бүр яллагдагч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан. Гэтэл хэрэгт нууц ажиллагааг дуусгасан эрх бүхий албан тушаалтны шийдвэр байхгүй байна. 2-т Г.******* нь 2019 оны 10 дугаар сарын 30-31-ний шилжих шөнө өөрийн биед хөнгөн гэмтэл авсан ба уг гэмтэлд холбогдуулан эрүүгийн хэргийг үүсгэсэн. Гэтэл уг хэргийг хэрхэн шалгаж, ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй. Г.*******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг бусад хэргээс тусгаарлаагүй. Гэтэл уг хэргийг үндсэн хэргээс тусгаарлаагүй атлаа хэрэг бүртгэлийн ажиллагааг хаасан эсэх нь тодорхойгүй буюу ямар үндэслэлээр хаасан эсэх нь одоог хүртэл хавтаст хэрэгт авагдаагүй байна. 3-т Гэрчүүдийн эхний мэдүүлгүүд өөрчлөгдөж эрс зөрүүтэй байгааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүртэл гомдол гаргаж байна. 4-т гэрч аагийн мэдүүлэг нь бусад өөр нотлох баримтаар давхар нотлогдож байж шийтгэх тогтоолын үндэслэл болдог ба ийм бусад нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. 5-т шинжээч томилсон тогтоолуудыг танилцуулалгүй шинжилгээний дүгнэлтүүдтэй хамт танилцуулж хэргийн оролцогчийн шинжээч томилсон тогтоолтой танилцах, нэмэлт асуулт тавих шинжээчээс татгалзах үндсэн эрхийг зөрчсөний улмаас гэрчийн дээлний гадна тал нь энгийн хүнд мэдэгдэхүйц цус мэт зүйлээр бохирлогдсон байхад зөвхөн дээлнийх нь дотор талаас шинжилгээ авсан. Мөн гэрт байсан хөнжлийн даавуу 3-н хэсэг газар алга дарам цус мэт зүйлээр бохирлогдсон байхад зөвхөн нэгнээс нь шинжилгээ авсан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалган тогтоогоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүгэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргасан. Шийтгэх тогтоолд гэрч, хохирогчийн мэдүүлэг хоорондоо зөрүүгүй, хэргийн үйл баримтыг нотолсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал: гэрч А.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “би уухгүй гээд гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байсан, урьд шөнө нь ээлжид гарч байгаад ирсэн нойр муутай байсан гэртээ очоод унтсан. Намайг нэг сэрэхэд өндөр бараан өнгийн куртиктэй залуу гартаа хутга барьчихсан манай гэрийн зүүн талын баганын хажууд бүгдийг чинь ална шүү гээд зогсож байсан. Би босоод харахад 1 залуу хутгыг нь тавиулах гээд байж байсан. Наад цуг байсан 2 залуу нь байхгүй байхаар нь босож очоод, нөгөө залуугийн хутгыг нь тавиулах гээд хүчрээгүй, гарч зугтаасан” гэсэн байдаг. Энэ нь 3 дугаар хавтаст хэргийн 206 дугаар хуудсанд авагдсан мэдүүлэг юм. Энэ мэдүүлгээс харахад А.******* нь унтаж байгаад хутга барьсан залууг зүүн талын орны урд баганын хажууд ирэхэд нь сэрж харсан. Нөгөө 2 залуу байхгүй байсан гэдэг нөхцөл байдлыг мэдүүлдэг. Гэтэл энэ мэдүүлгээс 1 хоногийн өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ. А.******* хутга барьсан залууг үүдээр орж ирэхийг нь харсан, мөн хулдаас болон түлээний модны савны хажуу руу цус тусалж байхыг, мөн Б.*******г толгойдоо цохиулж байхыг харсан гэсэн зөрүүтэй мэдүүлгийг 1 хоногийн зайтай өгсөн. Гэрч А.*******ын өгсөн уг 2 мэдүүлэг нь агуулгын хувьд өөр хоорондоо асар их зөрүүтэй байгаа. Шүүх 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлгийг нь шүүх үнэлж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Харин 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлгийг хүлээж аваагүй ба үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо заагаагүй. Мөн шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. 1 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд О.ийн дээл нь цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгүүдийг нь тогтоож тэмдэглэл үйлдсэн. Дээлийн энгэр хэсэгт ямар нэгэн зүйлээр бохирлогдсон байдал дурдагдаагүй. Гэтэл шинжилгээг дээлийн энгэр хэсгээс хайчлан авч хийсэн байдаг. Тэгсэн хэр нь бохирлогдсон гэж мөрдөгчийн тэмдэглэлд бичигдсэн тэр хэсгүүдээс огт шинжилгээ аваагүй. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хурал дээр ярихад прокурор тайлбарлахдаа шинжээч шинжилгээнд тэнцэх газруудаас нь дээж авч шинжилгээ хийсэн гэдэг. Хууль, журмаар бол шинжээчийн өмнөөс прокурор тайлбар гаргах боломжгүй юм. Тэнцэх, тэнцэхгүй эсэхийг шинжээч өөрөө нүдээрээ хараад мэддэг юм уу? шинжилгээ хийх объектыг хаанаас нь шинжилгээ хийхийг шинжээчид мөрдөгч, прокурор заах ёстой юм уу ? шинжээч өөрийн үзэмжээр хийх ёстой юу гэдэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан байгаа. О.ийн дээлийн цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгүүдээс шинжилгээ авах шаардлагатай юм бэ? гэвэл: Монгол улсын иргэнийг Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэгт яллаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа бол нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн эргэлзээгүй шалгаж тогтоох шаардлагатай байгаа юм. Гэтэл зөвхөн мэдүүлэг дээр голчилж авч үзээд байдаг. Мэдүүлэг нь хүний нөлөөнд орно, яаж ч өөрчлөгдөх боломжтой зүйл байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд хуулийн шаардлага тавигдсан байдаг. Талийгаачийн цусанд бохирлогдсон хэргийн газрын үзлэг хийсэн схем зураг дээр харагддаг. Талийгаачийн цусыг 1, 2 гэж тэмдэглэсэн цэгүүдийн дунд О.ийн баруун гутлын мөр, хэргийн газар үлдсэн байдаг. Гэмт хэрэг үйлдсэн хутгыг О. гэх хүн биедээ авч яваад талийгаачийн машинд оруулж тавьсан байдаг. Нутгийн 2 залуу талийгаачийг Г.******* хутгалсан гэж мэдүүлдэг хэр нь, хэрэг гардаг шөнө болсон явдлын талаар хэнд ч мэдэгдэлгүй хоносон байдаг. Иймээс О. гэх хүний дээлд бохирлогдож үлдсэн цус хэнийх болон ямар гарал үүсэлтэй гэдгийг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 200-203 дугаар хуудсанд авагдсан Шуурхай удирдлагын тасгийн дарга , жижүүрийн мөрдөгч , жижүүрийн цагдаа нарын илтгэх хуудсанд А.*******аас согтуу хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлагыг хэрэг гардаг шөнийн 04 цаг 02 минутад хүлээн авсан байдаг. Б.******* гэх хүн шатахуун түгээх станц дээрээс дуудлагыг 04 цаг 10 минутад өгсөн. Гэтэл талийгаач 03 цаг 18 минутад хутгалуулсан талаар эхнэртээ утсаар хэлсэн байдаг. Гэтэл Б.*******, А.******* нараас өгсөн дуудлага 1 цагийн дараа байдаг. Хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх хурал дээр ярихад маш хурдан хугацаанд Г.******* гадаа хүн хутгалж цусыг нь туслуулаад, гэрт орж ирээд хэсэг хүмүүс рүү дайрч нөгөө хүмүүс нь гараад зугтсан юм шиг зүйлийг ярьдаг. Гэтэл хэрэг гарсан хашаанаас Ундарга бензин түгээх станц хүртэл өгсөөд явахад 10 минут ч хүрэхгүй зайтай байдаг. Гэтэл энэ хүн яагаад бүтэн 1 цагийн дараа тэнд очиж дуудлага өгч байгаа нь эргэлзээтэй байна. А.******* гэх хүн 03 цаг 18 минутад хүн хутгалуулсан хүн гэрт нь орж ирээд бөөн бужигнаан болж байхад гарч гүйсэн. Цагдаагийн дуудлага авах утасны шугам нь тухайн үед давхардаж хүлээж аваагүй. Дараагийн дуудлагыг 04 цаг 02 минутад өгөхдөө манайд зодоон болоод байна гэсэн байдаг. Гэтэл 04 цаг 02 минутад гэрээс бүх хүн гараад явчихсан Г.******* ганцаараа үлдсэн байх нөхцөл байдлууд байдаг. Цагаар нь нарийвчлан хөөж үзэхэд , *******, ******* гэх хүмүүс 40 минут хаана юу хийж явсан нь тодорхойгүй байдаг. Иймд гэрчүүдийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа. Г.*******ыг хууль зүйн үндэслэлгүйгээр Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зорилго бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг зөв олж тогтоох байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй байхад Г.*******ыг буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад хэргийн мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тогтоосон гэж үзэж шүүх шийдвэрлэсэн байгаа. Хажуу айлын хашаанд хүн нас барсан байна гэсэн дуудлага 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 01 минутад ******* гэх хүн өгсөн байдаг. Хэргийн газрын үзлэг буюу цогцос хаана байсан бэ? гэдэг дээр хөрш айлын хашаанд байсан бөгөөд талийгаач нь тухайн гэмтэл авсан газраасаа тодорхой хэмжээний зам туулж өөр айлын хашаанд очиж нас барсан байдалтай байдаг. Гэмтэл авсан хүн ямар зайнд явах нөхцөл байдлыг 1-т тухайн хохирогч нь биеэ хянах чадвартай байж байгаад өөр газар очих, 2-т зөөж тээвэрлэсэн гэсэн 2 янзаар тайлбарладаг. Хэргийн газрын үзлэг хийх явцад *******гийн гутлын мөр тодорхой тод талийгаачийн хажуугаас олдсон байдаг. Хэргийн газрын үзлэг дээр анхаарах асуудал нь хохирогчийг *******, , ******* нарын мэдүүлгээр Г.*******ыг гэрт дотор биш гадаа талийгаач тэр 2 гарч яваад буцаж орж ирэхдээ Г.******* нь орж ирсэн талийгаач орж ирээгүй гэсэн нөхцөл байдлын талаар тайлбар хэлдэг. Гэтэл гэр дотор байх хивсэн дээр цацагдсан цуснаас шинжилгээнд явуулсан гэж хэлээд, шинжээч өөрийн үзэмжээр цус мөн үү, үгүй юу гэдгийг тогтоож дараа нь өөр хүний цус холилдсон байна уу? үгүй юу гэдгийг нарийвчлан тогтоох асуудал дээр шинжилгээ хийгдээгүй байдаг. Цусны цацагдсан хэлбэр хэмжээг үзэхэд хохирогчийн задлан шинжилгээний үед илэрсэн гүрээний артери, хөндлөн артери нь тасарч огтлогдсон гэмтэл байгаа талаар шинжээч эмч дүгнэсэн байдаг. Гүрээний артерийн судас тасарсан үед шууд усан оргилуур шиг цус олгойдож гардаг. Гэтэл хэргийн газар дээр уг нөхцөл байдлууд гэр дотор байдаг. Гэрийн гадаа буйр нь дээр тодорхой хэмжээний цус байдаг. Гэтэл гэр дотор хэний цус олгойдож гарах вэ? гэхээр *******д учирсан гэмтлийн хувьд олгойдож гоожих хэмжээний цус биш байсан. Шинжээч эмч үсний хуйх нь дотор цус хуралдсан байх юм бол цус олгойдож гоождог талаар шүүх хурал дээр тайлбарладаг. Г.*******д учирсан гэмтлийг мөн адил авч үзвэл цус олгойдож гоожих хэмжээний нөхцөл байдал тогтоогддоггүй. Гэр дотор цус олгойдож гоожсон цус хэнийх байсан нь тодорхойгүй байдаг. Энэ хэрэг дээр хэд хэдэн хүнийг сэжиглэж шалгах ёстой байсан болов ч хэт нэг талыг барьж шалгасан байгаа. Жишээ нь ийг зайлшгүй яллах, цагаатгах аль ч талаас нь шалгах ёстой байсан. Хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд *******ын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэгт “надтай таарсан 2 залуу микро машины талаар ярьж байгаад хоорондоо маргалдаад гараад явсны дараа удалгүй өндөр залуу нь орж ирсэн” гэдэг мэдүүлгийг өгсөн байдаг. Гэтэл дараа нь “хоймор суулаа” гэсэн зүйлээс болж маргалдаж зодолдоод гараад явсан гэсэн зөрүүтэй мэдүүлгийг өгсөн байгаа. *******ын бас 1 зөрүүтэй мэдүүлэг нь “Цогтоо гэх айлд орчхоод гэртээ орох гэсэн чинь гэртээ ороод хэрэггүй танайд хүмүүс маргалдаад байна гэж хэлсэн байдаг” *******ын хувьд тухайн хэрэг болсон гэрээс хамгийн сүүлд гарч явсан хүн байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дээрх 3 гэрчээс мөрдөгч нэг өдөр мэдүүлэг авсан байдаг. Мөрдөгчийн авсан мэдүүлгийг хэн санаачилж авсан талаар авч үзэхэд өөрсдөө санаачилсан юм шиг, сэтгэл санаа нь хямралд ороод буруу зөрүү мэдүүлсэн байна одоо жинхэнээсээ яръя гэсэн байдлаар бүгд 1 зүйлд хайрцаглагдаж мэдүүлгүүд нь хоорондоо ижилхэн болсон байдаг. Шинжээчийн дүгнэлтийн онош дээр буруу онош тавьсан. 1, 2, гэж цувуулж тавьдаг байгаа. 1-т үхэлд хүргэсэн гэмтлийг бичдэг, 2-т уг үхэлд хүргэх гэмтлийн шууд шалтгааныг бичдэг. Шинжээчийн 53 дугаартай дүгнэлтийн онош дээр бичихдээ задлан шинжилгээ хийгээд тогтоогдсон зүйлүүдээс орхигдуулаад, зөвхөн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гээд үндсэн оношоо 1 дүгээрт бичдэг. Артер, Венийн судас тасарсан гэдгээ задлан хийж байхдаа харчихаад тэрийгээ оношиндоо бичээгүй байгаа. Хутга зоолттой байх юм бол цус олгойдож гоожихгүй, харин хутга сугалсан байх юм бол цус олгойдож гоожихоор байдаг. Шинжээчийн дүгнэлтээр үхлийн шалтгаан нь яг юу юм бэ? гэдэг нь тогтоогдоогүй байгаа. Хохирогчоор Г.*******ыг тогтоочихоод шийдвэрлээгүй байхад Г.*******ыг энэ хүмүүсийн хэн нь гэмтээсэнийг тогтоогоогүй. Харин хохирогч гэмтээсэн байх гэсэн дүгнэлтийг шүүх өөрөө хийсэн. Г.*******ы биед учирсан гэмтэл нь хөнгөн гэмтэл гээд гарчихсан байдаг. Гэрч , *******, ******* нарын мэдүүлэг хэргийн бодит үнэнээс зөрүүтэй байдаг. Тухайн мэдүүлэг өгсөн гэрч нар нь өөр хоорондоо танил хүмүүс байдаг. Харин Г.*******ыг танихгүй хэрэг болдог өдөр л танилцсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах саналтай байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж дээр биудаагийн гомдол гаргасан. Гомдлын агуулга дээр бүх зүйлийг бичсэн боловч прокурорын зүгээс 4 удаад нь надад хариу өгсөн. Надад прокурор нууц мөрдөн байцаалт явуулах хүсэлтийг хангасан тогтоол гаргасан гэж үзүүлсэн. Нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаар одоог хүртэл хавтаст хэрэгт ямар нэгэн баримт байхгүй байгаа. Шийтгэх тогтоолын гол үндэслэл болсон гэрч аагийн мэдүүлэг 2 өдрийн дараа гарсан байдаг. 10 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлэг авахдаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд *******гаас асуухад аа гэдэг хүнтэй цагдаагийн газрын гадаа таарсан гэдэг мэдүүлэг байдаг. Энэ хоёр нь эгч дүүсийн хүүхдүүд байгаа. Гол буруутгаад байгаа үндэслэл нь талийгаач утсаар ярихдаа өнөөдөр танилцсан өндөр залууд би хутгалуулчихлаа гэдэг зүйл ярьсан байдаг. Миний үйлчлүүлэгч аа нь цагдан хорих байранд байхдаа “Асгат суманд 2, 3 хутгатай хүмүүс тэр хэрэгт оролцсон гэж нутгийн хүмүүс ярьж байна” гэсэн байдаг. Үүн дээр би аа болон түүний эхнэрийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байсан. Гэтэл шүүх хуралдаан эхлэх хүртэл аа болон түүний эхнэрийг шалгаж асуусан зүйл огт байхгүй байна. Энэ хэрэгт 3 хүнийг хохирогчоор тогтоосон тогтоол байдаг. 1-т хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон тогтоол, 2-т *******г хохирогчоор тогтоосон тогтоол, 3-т Г.*******ыг хохирогчоор тогтоосон тогтоол байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэхэд хохирогчоос мэдүүлэг авч шинжээч томилсон байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолоо буцааж ямар нэгэн байдлаар хүчингүй болгосон эсвэл хэрэг бүртгэлтийн ажиллагааг хаасан зүйл хавтаст хэрэгт байхгүй байдаг. Өөрөөр хэлбэл 3 хохирогчийн 2-ынх нь асуудлыг шийдчихээд 1-ийг нь шийдвэрлэлгүй хаясан байдаг. Прокурорын зүгээс талийгаач Ц.*******, Г.*******г цохисон гэж амаар тайлбар өгч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын гол үндэслэл болсон аагийн мэдүүлгийг шүүх үнэлсэн. Тухайн гэрч нь мэдүүлэхдээ ...талийгаач хань маань өнөөдөр танилцсан өндөр залууд хутгалуулчихлаа гэсэн зүйл утсаар ярьсан гэдэг. Энийг бусад нотлох баримтаар зайлшгүй нотлон тогтоох шаардлагатай. Яагаад гэвэл өөр бусад байдлаар давхар нотлогдож байж Г.*******ыг буруутгах үндэслэл болох хуулийн заалттай. Гэтэл гэрч Б.аа нь тухайн үед эхлээд хадам ээждээ залгаж энэ талаар мэдэгдсэн байгаа. Дараа нь тухайн аймгийн төв дээр байсан ажлынхаа хүнд бас хэлсэн байдаг. гэрчийн дээлийн энгэрийн дотор талаас шинжээч хайчилбар аваад явсан байдаг. Анх дээлийг хурааж авсан тэмдэглэлд дээлийн өнгөн талд цус мэт зүйл болсон байна гэж тусгагдсан байдаг. Шинжээчийн дүгнэлт гаргах болсон тогтоолуудын нэгийг нь ч надад танилцуулаагүй. Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү гэв. Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Прокурор шүүх хурал болохын өмнөхөн надад чи өмгөөлөгч авах уу гэхэд нь авахгүй гэж хэлээрэй, эрх үүргийг чинь танилцуулсан гэж хэлээрэй гэсэн. Тэр үед нь ингэдэг л юм байх, нөгөө 3 хүнийг ч мөн адилхан шүүх хурлаар орж байх юм байна гэж ойлгосон байсан. 1 дэх өдөр байцаагч ирж надаас мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа нөгөө 3 хүний мэдүүлгийг надад уншуулсан. Тухайн үед О. шорон орон гэх мэтчилэн зүйлийг ярьж байсан. Тэгээд талийгаач Б.*******г цохиод авахаар нь би болиоч гэж хэлэхэд намайг талийгаач шууд цохисон тэр үед нь би шууд босоод заамдалцаж авсан. Тэгтэл намайг араас цохисон тэгээд л би шууд манараад унасан. Намайг цохисон хүнийг би О. гэж бодож байгаа. Тухайн үед өөр хоорондоо шорон оронгын талаар яриад байхаар нь би буруу хүмүүс дээрээ ороод ирсэн юм байна даа гэж сэтгэл дотроо бодож байсан. Тэр үед би өөрийгөө авч явах чадваргүй болтлоо согтсон байсан. Тэр хүмүүсийн мэдүүлгээр нь өөрсдөө ямар ч гэм буруугүй юм шиг мэдүүлэг өгснийг гайхаж байна. Тэгээд би байцаагчаас тэр 3 хүн хамт цагдан хоригдож байгаа биз дээ гэж асуухад, үгүй энэ 3 хүн чинь гэрч чиний гар хурууны хээ хутган дээрээс илэрсэн гэсэн. Тэгэхээр нь би өмгөөлөгч авмаар байна гэж хэлсэн. Тэгээд гарч яваад 10 орчим минутын дараа дараа хошууч цолтой хүнтэй буцаж орж ирээд “чи үнэнээ хэл, чи угаасаа алсан барьсан” гэсээр байгаад надаас мэдүүлэг авсан. О. бол тухайн үед өөрөө шорон оронгын талаар том, том юм ярьж байсан хүн одоо болохоор гэм буруугүй мэт болоод байна. Тэр 3 хүнийг надтай хамт хорьж байгаад мэдүүлэг авсан бол яг үнэн мөн нь тогтоогдох байсан. Тэр 3 хүн үнэнээ ярьсан гээд байгаа, гэтэл одоо техник, технологи яаж хөгжсөн билээ яаж л бол яаж хоорондоо холбоо барьж үгээ нийлүүж болно. Гэтэл прокурор та хүссэн болгоноо асуусан, тэр хүмүүсийн мэдүүлэг огт зөрүүгүй гээд байна. А.******* нойр хүрээд унтаад өгсөн гэж мэдүүлээд байдаг гэтэл тухайн үед тэгж унтаад байх зүйл болоогүй. Тэгээд А.******* өглөө нь үхэж үү үгүй юу гэдгийг үзэж байгаа юм шиг ар нуруу руу минь хатгаж үзэж байсан. Тэгээд удаагүй байж байгаад гэр доторхыг А.******* угааж цэвэрлэсэн. Тэр үед гадаа гэгээтэй байсан. Б.аа гэх хүний талийгаач өндөр залууд хутгалуулчихлаа гэсэн мэдүүлэгт үндэслэж намайг буруутгаад байдаг. Нууц мөрдлөг гэж яриад байгаа. Салхилахдаа би аагаас асуухад: Асгат суманд хэрэг болсны дараа удаа ч үгүй тийм яриа болсон талаар сонссон. Тэр үед байсан ойр хавийн айлуудаас нь өөрийнхөө гэр бүлийн хүнээр асуулгасан гэтэл тэр дотроос 1 эмээ “одоо үеийн хүмүүс амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэдэг шиг зүйл болоод байх шиг байна” гэсэн байдаг. Шинжилгээнээс Б.*******гийн цус хөнжил дээр алга дарам хэмжээтэй 3 газар байсан, цусыг шинжилж үзээгүй байж, миний хувцас нь дээрээс гаргасан, бүх цуснаас дээж авч шинжилгээнд явуулсан. Мөн миний өвдөг тэр чигтээ цус болсон байсан, намайг чирсэн үү яасан талаар хэлж мэдэхгүй байна. Гэтэл тэр цусыг Б.*******гийн цус гэдэг. Талийгаачийн эхнэр Б.аагаас хутгалуулсан Б.******* гэж хүн байна таних уу? гэж асуухад танихгүй гэж хэлсэн байсан. Б.*******гийн нүүр халцарсан байгаа. Гэтэл тэрийг огт тоохгүй байгаа. Хогын саван дотор байсан 2 дусал цусыг шинжилгээнд явуулсан байдаг. Гэтэл тэр 2 дусал цус нь хатаад хог шороотой байсан байж таараа. Үнэхээр тэр 3 гэрчийн яриад байгаагаар талийгаач бид 2 гарсан байлаа гэхэд хэн нь хутгалж, хутгалуулсан байлаа гэхэд яагаад тэр хэдээсээ тусламж гуйхгүй хаа байсан хол байгаа ээж, эхнэр лүүгээ залгаж мэдэгдсэн байх вэ? А.******* гэх хүн айлын хаалгыг 10-аад минут цохисон байдаг. Гэтэл тэр хавьд байсан айлын хүмүүс айгаад хаалгаа онгойлгож өгөөгүй байх. Яагаад О. гэх залуу хаа байсан хутгыг талийгаачийн машин дотор оруулж тавьсан юм бэ? гэдэг нь асуудалтай байгаа юм. Миний хувьд энэ хэргийг үйлдээгүй. Б.аагийн өндөр залуу гэж хэлсэн гэх үгээр л намайг буруутгаад байгаа гэв. Хохирогчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Мөрдөх ажиллагааны явцад ямар шалтгааны улмаас хэрхэн яаж, ямар үйлдлэболж талийгаачийг нас барсаныг бүрэн дүүрэн тогтоосон гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Тухайн үйл явдлыг хуульч хүний хувьд ийм нөхцөл байдал үүссэн байна гэж үзэж дүгнэлт гаргасан байх. Мэдээллийг цаг тухай бүрт нь өгөөгүй цагийн дараа өгсөн гээд байгаа. Энэ нь тухайн талийгаачийг нас барахад ямар нэгэн ач холбогдолтой биш. Харин тухайн нууц ажиллагааг явуулах гэж байгаа хүн нь хаанаас хэрхэн яаж, мэдэж хийлгэх талаар санал гаргаад байгаа нь эргэлзээтэй байна. Энэ нууц ажиллагааг явуулахад тухайн цагдан хорих байранд хоригдож байгаа хүнээс сонсчхоод тэрийгээ тусгай ажиллагаа болгож хийлгэх гээд байгаа нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Тухайн яриаг гаргасан аа нь өөрөө хүн амины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүнээс нууц ажиллагаа явуулахаар хүсэлт гаргаж байгааг гайхаж байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв. Прокурор Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн талаас ял хөнгөдсөн байна гэж гомдол гаргасан байсан. Э. өмгөөлөгчийн гаргасан гомдолд хариу тайлбар бичсэн байгаа. Харин Б. өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хугацаа хэтэрсэн болон он сар өдөр, гарын үсэггүй гомдлыг ирүүлсэн тул хариу тайлбар бичээгүй юм. Хэрэгт хийгдэх ёстой мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хангалттай хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүгүй, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч О., А.*******, хохирогч Б.******* нар нь шүүхэд мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхэд өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтэй зөрүүгүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар гэрчүүдээс асуулт асууж хангалттай хариулт авсан байгаа. Түүнчлэн ямар ч хүн хүн амины хэрэгт эхлээд мэдүүлэг өгөхөд сандрах тохиолдол байдаг, ялангуяа тухайн гэрч нар нь эрүүлжүүлэх байрнаас гарч ирсэн, тухайн үед юу болоод байгааг мэдэх боломж байхгүй байсан. Сүүлдээ тайвширсан үедээ дахин мэдүүлэг өгсөн. Мөрдөгч О.ийн дээлд үзлэг хийхдээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон гэж тэмдэглэснээс цус гэж огт бичээгүй. О.ийн дээл дээр байсан цус нь өмнө нь сумдаа явж байгаад мотоциклоос унаад цус болсон талаараа мэдүүлдэг. Шүүхийн шинжилгээний байгууллага нь тухайн шинжилгээний объектод шинжилгээг хийхдээ хаанаас дээж авахаа өөрсдөө мэдэж хийдэг байх. Гэрч Б.аа нь мэдүүлэгдээ “талийгаач надад өнөөдөр танилцсан өндөр залууд хутгалуулсан” гэж мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэг нь дамжвал биш, бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд зааж мэдүүлсэн мэдүүлэг юм. Хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгагдсан. Мөрдөгчөөс яллах болон цагаатгах нотлох баримтуудыг зэрэг цуглуулсан. Хэн нэгний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй, хэрэгт дахин шинжилгээ хийлгэх шаардлага байхгүй. Шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээгүй, мөн зарим нэг шинжээч нараас гаргасан дүгнэлтийнх нь талаар мэдүүлэг авч тайлбарлуулсан байгаа. Мөн гэрч Б.аа, Б.*******тай эгч дүүсийн хүүхдүүд, ашиг сонирхол нэгтэй хүмүүс гэж байгаа нь хэргийг шийдвэрлэхэд ямар ч ач холбогдолгүй юм. Б.******* нь шүүгдэгч Г.*******д толгойн тус газраа хутгалуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гээд байгаа. Г.*******ы биед хөнгөн гэмтэл учирсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол хэрэгт байхгүй. Харин 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр онц харгис хэрцгий аргаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал гэж байгаа. Тухайн яллагдагчаар татах этгээд нас барсан бол мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалт байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүгч, прокурор болон мөрдөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Тийм учраас Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байна. Иймд дээрх 84 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гарсан. Мөн шүүх хуралдаан дээр өгсөн гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зөрүүгүй. Бүгдэд нь хууль сануулж мэдүүлэг авсан байдаг. О.ийн дээлээс авсан дээж нь О.ийн дээлийнх нь байх ёсгүй. Яг үнэндээ Г.*******, талийгаач нарын хувцсан дээр болсон шинэ цус шиг зүйл харагдахгүй байгаа. Харин Г.*******ы цус тухайн айлын орны хөнжлийн даавуун дээрээс гарсан. Энэ хэрэг дээр 5 удаа цагдан хорих шүүгчийн захирамж гарсан. Гүйцэтгэх ажлын үр дүнг харж цагдан хорих шүүгчийн 5 захирамж гараагүй. Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан цагдан хорих хугацааг сунгасан. Эхний хугацааг сунгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлж онц хүнд гэмт хэрэгт холбогдсон учраас Г.*******ыг цагдан хорьсон. Дараагийн цагдан хорих хугацааг сунгасан нь хэргийн ээдрээ төвөгтэй байдлаас болж сунгасан. Мөн гэрч А.******* дуудлага, мэдээлэл өгсөн байхад талийгаач 1 цагийн өмнө өгсөн байна гэж тайлбарлаад байна. Б.******* гэдэг хүн согтуу гудамж уруудаж явсан, А.******* нь гэрээсээ хөл нүцгэн гараад хойд айлынхаа хаалгыг зөндөө удаан цохиж байж онгойлгуулсан. Нууц мөрдөн шалгах ажиллагаа гээд байгаа. Б. өмгөөлөгч гүйцэтгэх нууц ажиллагаа явуулдаг юм байна. аа гэж хүн амины хэрэгт холбогдсон хүнээс мэдээлэл авдаг. Надад Б. өмгөөлөгч нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгөөч Асгат суманд хов, жив гараад байна гэсэн болохоос биш аа болон түүний эхнэрийг байцаагаад өгөөч гэсэн хүсэлт хэрэгт байхгүй. Талийгаачийг үхсэн хойно нь зөөж тээвэрлэсэн мэт зүйл яриад байна. Гэтэл талийгаач нь эхнэртэйгээ 2 удаа ярьсан 18 секунтын гар утасны билл хэрэгт байгаа. Б.*******гийн хувьд толгойдоо гэмтэл авсан тул цус гоожих нь ойлгомжтой зүйл. Хэт нэг талыг барьсан гээд байна. Бид нар мөрдөн шалгах ажиллагааны хувьд бүгдийг нь адил саатуулж байж мэдүүлэг авсан. Дөнгөж эхнэр нь дуудлага хүлээж аваад талийгаачийн хэлсэн хаягт очиж үзээд байхгүй байхаар нь цагдаад мэдэгдэж тэр хавиар нь хайсан. Шүүгдэгчийн хувьд хувийн байдал тааруу 2016 онд гэртээ найзыгаа хутгалж хөнгөн гэмтэл учруулж сүүлдээ эвлэрсэн гэх үндэслэлээр тухайн үед нь хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан. Шүүгдэгч нь өөрийн амийг хамгаалахын тулд өөрөө шүүгээнээс хутга авснаа ярьдаг. Б. өмгөөлөгч шинжээч томилсон тогтоолтой танилцаагүй гэдэг, бүх тогтоолыг оролцогчдод танилцуулаад шүүхэд шилжүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шинжилгээнд маш хурдан явуулсан. Энэ хооронд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш Б. өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Прокурорын зүгээс огт дутуу нотлох баримттай хэргийг шүүхэд шилжүүлээгүй гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хяналаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 02-04 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг, Хөдөө аж ахуйн хэсгийн дугаартай иргэн А.*******ын хашаанд Ц.*******тай “айлын хоймор голлож суулаа гэж хэллээ” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний хүзүүний зүүн хэсэгт буюу зүүн мөрний дээд талд, хүзүүний урд төвөнхийн доод талд тус тус хутгалж хүнийг санаатай алах, мөн дээрх цаг хугацаанд иргэн А.*******ын гэрт хохирогч Б.*******гийн толгойн тус газарт хутгаар цохиж, түүний эрүүл мэндэд толгойн оройн хэсэгт шарх, зүүн хөмсөг, духны урд хэсэг, эрүүний урд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч Н., Б.*******, гэрч А.*******, О., Б.аа, Ц., Г., Б., Д., С., Б.а, Г.э, С. нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн ахмад Т.ын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 000000053 дугаартай амь хохирогч Ц.*******ын нас барсан шалтгааныг тогтоосон дүгнэлт, хохирогч Б.*******гийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээч эмч, Цагдаагийн ахмад Т.ын 2019 оны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 000000204 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистик, тусгай шинжилгээний газрын ДНХ-ын шинжээчдйин дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Г.*******ыг Ц.*******ыг 2 удаа хутгалж алсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар буюу хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэж зүйлчилж ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хүнийг онц хэрцгийгээр алах гэдэг хууль зүйн ойлголтыг Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд ...хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй ба гэмт этгээдийн уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу хохирогчийг тарчлаан зовоож үхэлд хүргэх зорилгоор үйлдсэнийг ойлгохоор томьёолсон байдаг. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгчийн сэтгэхүйд хохирогчийг зовоон тарчлааж, алах санаа зорилго байсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй байна. Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Э. нар нь давж заалдах гомдол болон тайлбартаа ...анхан шатны шүүх гэрч О., А.*******, Б.*******, Б.аа нарын мэдүүлгээр шүүгдэгчийн үйлдэл нотлогдсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаагүйн дээр эргэлзээ бүхий баримтыг үндэслэсэн учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах... талаар дурджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О., А.*******, Б.*******, Б.аа нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... худал мэдүүлэг өгсөн тохиолдолд гэрчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль сануулж мэдүүлэг авчээ. Гэрч О., А.*******, Б.******* нар нь тухайн хэргийн газарт талийгаач Ц.*******, шүүгдэгч Г.******* нартай хамт байсан хэргийн үйл баримтыг /факт/-ыг сайн мэдэх хүмүүс бөгөөд мөрдөн шалгах болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тэдний өгсөн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, өөр хоорондоо ноцтой зөрүүгүй байх тул шүүхээс үнэн зөв баримт гэж үнэлснийг буруутгах боломжгүй байна. Хохирогч Н. давж заалдах гомдолдоо ...Шүүх яллахдаа шүүгдэгчид 10 жилийн хорих ял оноосон, хуулийн заалт нь 8-15 жил, “Санаатай” үйлдэлд ядаж дор хаяж 15 жилийн ял өгөх ёстой, бид амийг нь амиар нь солих сонирхол, хүсэлтэй байна. Сэтгэл санааны хохиролд тун бага зардал нэхэмжилсэн 40.0 сая төгрөг гэжээ Шүүх шүүгдэгч Г.*******аас талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардалд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 12.468.020 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин хохирогчийн сэтгэл санааны хохиролд 40.000.000/ дөчин сая/ төгрөг нэхэмжилснийг өнөөгийн шүүхийн практикт тогтоох боломжгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, ял хүнддээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Э., хохирогч Н. нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Э., хохирогч Н. нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ