Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2024/00734

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2024/00734

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багт оршин суух, *****дугаар регистртэй, эрэгтэй, Боржигон овогт Шын С,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2024/00525/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1.  Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Би шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаа дэмжиж байна. 1980 онд Хатгал хотын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд 1981 онд Тээврийн яамны харъяа Хатгалын 24 дүгээр баазад завсарчнаар анх томилогдон ажилд орсон. Тэгээд 1982 оноос 1985 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1985 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс тус 24 дүгээр бааздаа буцаж засварчнаар ажилд орж ажиллаж байгаад Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазын мэдэлд шилжин тэнд жолоочоор ажиллаж байгаад 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Нефть хангамжийн баазын шатахуун тээврийн хэсэгт авто цистернийн жолоочоор шилжин ирж, 1993 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн, зарим тушаалууд аймгийн Архиваас олдохгүй байгаа зэрэг шалтгааны улмаас миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй болсон. Шүүхэд гаргаж өгсөн баримтын хэмжээгээр ажилласан хугацаагаа тогтоолгоно.

Иймд намайг Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1981 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл засварчнаар, Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1985 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор, Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл автоцистернийн жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын шатахуун тээврийн хэсэгт 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолт (1985, 1986, 1987, 1990 он), Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11/377 дугаар албан бичиг, Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1981 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай №88 дугаар тушаалын архивын хуулбар, 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ байгуулах ба зарим ажилчдын ажлыг өөрчлөн зохион байгуулах тухай №44 дүгээр тушаалын архивын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Тээвэрчдийн ХЗБУБ-ыг өөрчлөн зохион байгуулах тухай №64 дүгээр тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Арга хэмжээ авах тухай №82 дугаар тушаалын архивын хуулбар, 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Ажиллагсад, тээврийн хөдлөх бүрэлдэхүүнийг шилжүүлэх тухай №78 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай №115 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Ажилд томилох тухай №09 дүгээр тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1992 оны 2 дугааар сарын 29-ний өдрийн 1992 оны ээлжийн амралтын тухай №28 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай №69 дүгээр тушаалын архивын хуулбар, Авто тээврийн XXIV бааз гэх номны хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-19 дэхь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ш.Сын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1985 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай №44 дүгээр тушаалын архивын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Тээвэрчдийн ХЗБУБ-ыг өөрчлөн зохион байгуулах тухай №64 дүгээр тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбарыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 23-35 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үнэдслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ш.С нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч Ш.С Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1981 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1981 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд засварчин, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд засварчин, жолооч, Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жолооч, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазад 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд цистернийн жолооч, Хөвсгөл аймгийн Шатахуун түгээх баазад 1992 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн овог: Ш, нэр: С, байгууллага: Авто тээврийн 24 дүгээр бааз гэх бичилттэй 1985 оны 12, 1986 оны 6, 11-12, 1987 оны 6-7, 9, 1990 оны 1-3, 6-7 сард авсан цалингийн тодорхойлолт, (хавтаст хэргийн 3 дахь тал)

Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1981 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1. ...Ш овогтой Сыг 8-р сарын 17-ноос 29-нийг хүртэлх хугацаанд засварчнаар тус тус ажиллуулсугай... гэх бичилттэй Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай №88 дугаар тушаалын архивын хуулбар, 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ...1. Хатгал хотын иргэн Ш овогтой Сыг 1986 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн засварчнаар...тус тус ажиллуулсугай... гэх бичилттэй Хөдөлмөрийн гэрээ байгуулах ба зарим ажилчдын ажлыг өөрчлөн зохион байгуулах тухай №44 дүгээр тушаалын архивын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...Тушаах нь: 1. Тээвэрчдийн ХЗБУБ-уудын бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар шинэчлэн баталж, 1987 оны арван нэгдүгээр сарын 01-нээс ажиллуулсугай... гэх бичилттэй Тээвэрчдийн ХЗБУБ-ыг өөрчлөн зохион байгуулах тухай №64 дүгээр тушаал, тус тушаалын ...Б.Чойжамц

ын бригад: ...13. Ш.С... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ...Тушаах нь: ...2. Жолооч Ш.С, Б.Бат-Эрдэнэ нарын хариуцлагыг дээшлүүлж ажиллах үүргийг өгч тушаалаар сануулж арга хэмжээг тус тус авсугай... гэх бичилттэй Арга хэмжээ авах тухай №82 дугаар тушаалын архивын хуулбар, 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ...Тушаах нь: 1. Тус авто баазар ажиллаж байсан нэр бүхий 132 ажиллагсадыг эзэмшсэн автомашин, чиргүүлийн хамт 1990 оны 8 дугаар сарын 31-нээр тасалбар болгон ажлаас чөлөөлж, 1 дүгээр хавсралтаар Авто тээврийн 35 дугаар баазын мэдэлд... шилжүүлсүгэй... гэх бичилттэй Ажиллагсад, тээврийн хөдлөх бүрэлдэхүүнийг шилжүүлэх тухай №78 дугаар тушаал, тус тушаалын Авто тээврийн 35 дугаар баазад шилжин ажиллах ажиллагсад, машин чиргүүлийн жагсаалт: Овог нэр: ...47. Шын С, машин: -, чиргүүл: -, албан тушаал: ээлжийн жолоочоор... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 5-6, 32, 9-13 дахь тал)

Ш.Сын Авто тээврийн 24 дүгээр баазад ажиллаж байсан тухай дурсамж бичигдсэн Авто тээврийн XXIV бааз номны хуулбар, (хавтаст хэргийн 18 дахь тал)

Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НИХН-ийн шийдвэрийг үндэслэн Тушаах нь: 1. Эрдэнэт хотын Нефть хангамжийн газрын автоцистернийн баазаас шилжиж ирсэн жолооч...16. Ш овогтой С...нарыг 1991 оны 06 сарын 25-ны өдрөөс автоцистернийн жолоочоор...ажиллуулсугай... гэх бичилттэй Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай №115 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 14 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Аймгийн Шатахуун тээврийн бааз нь Нефть хангамжийн газрын харъяанд бие даасан үйл ажиллагаа явуулах болсонтой уялдуулан Тушаах нь: 1. Нефть хангамжийн газрын тээврийн хэсэгт ажиллаж байсан хавсралтад байгаа нэр бүхий 43 жолоочийг 1992 оны 1 дүгээр сарын 02-ноос эхлэн тус баазад жолоочоор шилжүүлэн ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №09 дүгээр тушаал, тус тушаалын Нефть хангамжийн баазааас шилжиж ирж байгаа жолооч машин чиргүүлийн жагсаалт: жолоочийн овог нэр: ...31. Шын С... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1992 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн ...Тушаах нь: 1. 1992 онд ээлжийн амралт авах хавсралтад заасан жолооч ажилчдын хуваарийг баталсугай... гэх бичилттэй 1992 оны ээлжийн амралтын тухай №28 дугаар тушаал, тус тушаалын Шатахуун тээврийн баазын жолооч нарын 1992 оны ээлжийн амралтын хуваарь: ...32. Ш.С, амрах сар: YIII гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ...Тушаах нь: 1. Ш овогтой Сыг 1993 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн жолоочийн үүрэгт ажлаас...чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай №69 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 15-17 дахь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ш.Сын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Ш, 6. Нэр: С...10. Ажилладаг байгууллага: Авто тээврийн 24 бааз, ажилд орсон он: 1986, цех тасаг бригад: -, эрхэлдэг ажил: автын жолооч, эрхэлж эхэлсэн он: 1986, оршдог сум район: Хатгал...бүртгэгчийн нэр: Б.Бурмаа, он сар өдөр: 1988 оны 09 сарын 24... гэх бичилттэй архивын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 25 дахь тал)

Нэхэмжлэгч Ш.Сын шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

4.1. Харин Ш.Сын Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1981 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, 1985 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд засварчин, жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Ш.Сын тухайн хугацаанд ажиллаж байсан талаар холбогдох баримтгүй, түүний ажиллаж байсан гэх үеийн цаг хугацаа нь цэргийн алба хааж байсан үеийн цаг хугацаатай давхцаж байх тул ажиллаж байсан гэж дүгнэх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ш.С өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Ш.Сын Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1981 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1981 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд засварчин, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд засварчин, жолооч, Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жолооч, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазад 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд цистернийн жолооч, Хөвсгөл аймгийн Шатахуун түгээх баазад 1992 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1981 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, 1985 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд засварчин, жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11/377 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ш.Сын Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1985 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай №44 дүгээр тушаалын архивын хуулбар зэрэг баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Тээвэрчдийн ХЗБУБ-ыг өөрчлөн зохион байгуулах тухай №64 дүгээр тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар хэрэгт давхар авагдсан байна. (хавтаст хэргийн 4, 26-28, 31, 7-9 дэхь тал)

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ. (хавтаст хэргийн 20 дахь тал)

7. Ш.С 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 518772 дугаар цэргийн батлахтай халагдсан болохыг дурдав. (хавтаст хэргийн 19 дэхь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Шын Сын Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1981 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1981 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд засварчин, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд засварчин, жолооч, Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жолооч, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазад 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд цистернийн жолооч, Хөвсгөл аймгийн Шатахуун түгээх баазад 1992 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1981 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, 1985 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд засварчин, жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА