Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00714

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2024/00714

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

НэхэмжлэгчХөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 41-02б тоотод оршин суух, *********дугаар регистртэй, эрэгтэй, Бор овогт Оын Б,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2024/00547/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор 1985 онд ажилд ороод, 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Соёл нэгдэл, Соёл компанид ажиллаж байсан. 1987 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаад эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөж, буцаад 11 дүгээр сард ажилдаа орж байсан. Соёл нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1996 оны 1 дүгээр тогтоол, мөн 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна. Баянзүрх сумын архивын баримт материал галд шатсаны улмаас устсан гэдэг. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход зарим тушаал, шийдвэр олдохгүй байгаа учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Соёл нэгдэл нь 1993 онд тараад Соёл ББХК болсон бөгөөд Соёл ББХК нь 1994 онд Соёл нэгдэл нэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримтыг Нийгмийн даатгалын газраас гаргуулж авсан. 1994 онд Соёл нэгдэл тарчихсан, нэгдэл гэж байгаагүй учир энэхүү 1994 онд Соёл нэгдэл нийгмийн даатгалын шимтгэл тушаасан байна гэх баримт нь Соёл ББХК-ийн баримт юм. Нэгдэл тараад Соёл ББХК болоход тус компанийн нэрээр тамга тэмдэг хийгдээгүй учир нийгмийн даатгалын шимтгэлийг Соёл нэгдлийн тамга дарж тушааж байсан байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор, Соёл ББХК-д 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, С.Э.З Техникумын боловсон хүчнээс О.Бт олгосон 112876 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11/396 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3/103 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн О.Бын Баянзүрх сумын Соёл нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэдээлэл, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 739 бүртгэлийн дугаартай архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 3/122 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 10/936 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 426, 434 бүртгэлийн дугаартай архивын лавлагаанууд, Ч.Цоодолын тодорхойлолт зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-21, 48-49, 52, 67-68, 91 дэхь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс О.Бын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас О.Бт холбогдох Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Ажилд томилох тухай №13 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх ба өөрчлөх тухай №38 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажил өөрчлөх тухай №39 дугаар тушаалын архивын хуулбар, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Ажил өөрчлөх ба томилох тухай №32 дугааар тушаалын архивын хуулбар, 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Комисс томилон ажиллуулах тухай №43 дугаар тушаалын архивын хуулбар, 1990 оны нэгдлийн гишүүдийн бүртгэлийн архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Баянзүрх сумын Соёл нэгдлийг хувьчлах тухай №39 дугаар тогтоолын архивын хуулбарыг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл ХК 1993-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх лавлагааг тус тус гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Н, Ж.ТБ нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 25, 26-31, 32, 33-40, 41, 42-43, 53, 55-56 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч О.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл ББХК нь 1994 онд Соёл нэгдлийн нэр болон тамга тэмдгээр баталгаажуулан нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын №207 тоот өрөөнд явуулсан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэл, Соёл ББХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай нотлох баримтад үзлэгийн ажиллагаа хийсэн тэмдэглэл, үзлэгийн ажиллагаанд баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт (Баянзүрх НДШ төлөлтийн тайлан 1992 он Хөмрөг 133, Данс 1, ХН №11, 1993 он Хөмрөг 133, Данс 1, ХН №9, 1994 он Хөмрөг 133, Данс 1, ХН 22) зэргээр тогтоогдож байх тул Соёл ББХК-ийг 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 76-77, 80-82, 89 дэхь тал)

5. Нэхэмжлэгч О.Б Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд тооцооны нягтлан бодогч, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл ББХК-д 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

С.Э.З Техникумын боловсон хүчнээс О.Бт 1982 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон 01. 1982 оны 10 сарын 12. СЭЗТехникумын ХАА-н ня-бо эдийн засгийн ангид суралцуулав. Захирлын 1982 оны 10 сарын 12-ны 190 тоот тушаал. 02. 1982 оны 11 сарын 15. Өвчний учир 1 жилийн чөлөө олгов. Захирлын 1982 оны 11 сарын 19-ны өдрийн 212 тоот тушаал. 03. 1985 оны 07 сарын 01. ЭСЗТ-ын ХААН-н нягтлан бодогч эдийн засагч мэргэжлээр төгсөв. СЭЗТ-ын захирлын 1985 оны 06 сарын 27-ны 100 тоот тушаалаар. 04. 1985 оны 07 сарын 15. Баянзүрх сумын Соёл нэгдэлд тооцооны ня-бо-р томилон ажиллуулав. Хөвсгөл аймаг, Баянзүрх Соёл нэгдлийн даргын 1985-07-15-ны 24-р тушаалаар. 05. 1993 оны 03 сарын 01. СХК-ын бүх гишүүдийн 1993-1-22-ны өдрийн хурлын шийдвэрээр орон тооны цомхотголоор тооцооны ня-бо-гийн ажлаас чөлөөлөв. Соёл нэгдлийн ерөнхий хорооны даргын 1993-02-20-ны өдрийн 03 тоот тушаалаар. 06. 1993 оны 12 сарын 10. Ажлын шаардлагаар хуучин ня-бо-гийн ажилд нь ажиллуулав. /1993-03-01-ээс/ Соёл нэгдлийн 1993-12-10-ны өдрийн 15-р тушаалаар. 07. 1996 оны 02 сарын 05. Соёл компанийн бүх гишүүдийн 1996-01-22-ны өдрийн хурлын шийдвэрээр ажлаас нь чөлөөлөв. Соёл нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын тогтоол 01 гэх бичилттэй №112876 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3-4 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3/103 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн О.Бын 1985 оны 9 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Баянзүрх сумын Соёл нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 6, 7-21 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3. ...ГанБ Мархаа нарын машин хүлээлцүүлэх комиссод комиссын даргад Х.Тогтоол механик, гишүүдэд: ...О.Б нарыг томилсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №13 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1. Тооцооны ня-бо О.Б цэрэгт явах болсон учир 10 сарын 01-нээс...ажлаас нь чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх ба өөрчлөх тухай №38 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...2. ...тооцооны ня-бо-гоор О.Б нарыг 1987 оны 11 сарын 24-ний өдрөөс эхлэн тус тус томилсугай... гэх бичилттэй Ажил өөрчлөх тухай №39 дугаар тушаалын архивын хуулбар, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Тушаах нь. ...3. Дээрх хэсгүүдийн ажил хүлээлцүүлэх комисс...Хулганын хэсэгт О.Б нарыг тус тус томилсугай... гэх бичилттэй Ажил өөрчлөх ба томилох тухай №32 дугаар тушаалын архивын хуулбар, 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Тушаах нь: Нэг. Нэгдлийн аж ахуй, дотоодын бэлтгэлийн мал нядлах ажлыг байгуулах комиссыг доорх бүрэлдэхүүнээр томилсугай...Гишүүдэд: ...О.Б /нэгдлийн ня-бо/... гэх бичилттэй Комисс томилон ажиллуулах тухай №43 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 33-38 дахь тал)

1990 оны туслах үйлдвэрийн нэгдлийн гишүүдийн бүртгэлийн ...сумын төвийн үргэлжлэл: ...160. О Б 25 эрэгтэй ня-бо... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 39 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Аймгийн өмч хувьчлалын комиссоос Тогтоох нь: 1. Баянзүрх сумын Соёл нэгдлийг Соёл бүрэн бус хариуцлагатай компани болгон хувьчлахаар нэгдлийн бүх гишүүдийн хурлаас боловсруулсан төслийг баталж...тогтоосугай... гэх бичилттэй Баянзүрх сумын Соёл нэгдлийг хувьчлах тухай №39 дугаар тогтоолын архивын хуулбар, (хавтаст хэргийн 40 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: О, 6. Нэр: Б...10. Ажилладаг байгууллага: Баянзүрх сумын Соёл нэгдэл, ажилд орсон он: 1986, цех тасаг бригад: -, эрхэлдэг ажил: нягтлан бодогч, оршдог сум район: Баянзүрх... бүртгэгчийн нэр: -, он сар өдөр: 1988 оны 09 сарын 23... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 28 дахь тал)

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэл 1993, 1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэх бичилттэй 739, 426 бүртгэлийн дугаартай архивын лавлагаанууд, (хавтаст хэргийн 49, 67 дахь тал)

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл ХК нь 1993 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно. Соёл ХК нь 1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай холбогдолтой баримт байхгүй болно гэх бичилттэй 359 бүртгэлийн дугаартай архивын лавлагаа, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэл 1992, 1993, 1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно. Соёл нэгдэл нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай холбогдолтой баримт байхгүй байгааг тодорхойлов гэх бичилттэй 434 бүртгэлийн дугаартай архивын лавлагаа, (хавтаст хэргийн 42, 68 дахь тал)

Гэрч Н.Нгийн ...Оын Б нь санхүүгийн сургууль төгсөж ирээд нягтлангаар томилогдож, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1985 оны 09 сарын үеэс 1993 онд Соёл ББХК болох хүртэл нягтлангаар ажиллаж байгаад, хувьчлалаар Соёл компани болоход мөн тус компанид 1993 оноос 1997 он хүртэл нягтлангаар ажиллаж байсан. Би тэр үед жолооч нь байсан учир мэдэх юм...Тасраагүй ажилласан...Цэргийн албанд татагдаад алба хаах боломжгүй гээд буцаад ирсэн юм. Тэгээд буцаад үндсэн ажлаа хийсэн. Тэр хугацааны тушаал байх. Түүнээс тэр үед 3 жилийн алба хаадаг байсан. О.Б хугацаат цэргийн алба хаагаагүй...Ерөнхий нягтлан нь Цоодол, Б, Лхамсүрэн, Чулуун нар байсан. Тооцооны нягтлан нь О.Б байсан...Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1984 онд сургууль төгсөөд жолоочоор томилогдон ажилласан. Нэгдэл 1993 онд тарах хүртэл, Соёл ББХК-ийн жолоочоор ажиллаж байгаад 1999 онд машинаа худалдаж аваад гарсан... гэх мэдүүлэг, гэрч Ж.ТБын ...Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1997 оноос малчнаар ажилласан. О.Б Соёл нэгдэлд 1985 оны 09 сард тооцооны нягтлангаар орж байсан. Үүнээс хойш бид Соёл нэгдэлд 1993 оны 12 сард нэгдэл тарах хүртэл хамт ажиллаж байсан. Соёл нэгдэл хувьчлагдаж, Соёл ББХК болоход би малчнаар, О.Б нягтлангаар ажиллаж байсан. Тэгээд 1997, 1998 он гээд компани ч үйл ажиллагаа нь зогсонги болж, би 1999 онд Алаг-Эрдэнэ суманд шилжин ирсэн. Энэ хугацаанд бид хамт ажиллаж байсан...Тасраагүй ажилласан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 55-56 дахь тал)

Нэхэмжлэгч О.Бын шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Харин О.Бын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь дээрх хугацаанд О.Быг хугацаат цэргийн албанд татагдах болсон тул ажлаас чөлөөлж, мөн буцаан ажилд томилсон болох Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1. Тооцооны ня-бо О.Б цэрэгт явах болсон учир 10 сарын 01-нээс, талхчин Н.Баасанжав, тоо бүртгэгч Ж.Нямчулуун нар өөр ажилд шилжих болсон учир 1987 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх ба ажил өөрчлөх тухай №38 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...2. ...тооцооны ня-бо-гоор О.Б нарыг 1987 оны 11 сарын 24-ний өдрөөс эхлэн тус тус томилсугай... гэх бичилттэй Ажил өөрчлөх тухай №39 дугаар тушаалын архивын хуулбарууд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон тул дээрх хугацаанд ажиллаж байсан гэж дүгнэх боломжгүй болно. (хавтаст хэргийн 35-36 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч О.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд О.Бын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд тооцооны нягтлан бодогч, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл ББХК-д 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч О.Бт холбогдох ажиллаж байсан талаарх зарим хугацааны цалингийн баримт, тушаал шийдвэр байхгүй тухай Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1992 оны тушаал шүүж үзэхэд О.Быг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, Соёл компанийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/396 дугаар албан бичиг, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1990 оноос хойшхи боловсон хүчинтэй холбоотой тушаал манай архивт шилжиж ирээгүй тул О.Бт холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй... гэх бичилттэй 11/463 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Тус сумын Засаг даргын тамгын газрын архивт Соёл нэгдлийн 1992-1993 оны баримт байхгүй тул нягтлан бодогчоор ажиллаж байсан Оын Бын дээрх онуудын цалин хөлсний лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 3/122 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 15, 33, 49 дэхь тал)

7. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн О.Бын иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэдээлэл, Ч.Цоодолын тодорхойлолт зэрэг баримтууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 10/936 дугаар албан бичиг хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй, эргэлзээтэй байх тул нотлох баримтад үнэлээгүй болно. (хавтаст хэргийн 48, 91, 52 дахь тал)

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бор овогт Оын Бын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд тооцооны нягтлан бодогч, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл ББХК-д 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА