Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00706

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00706

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Б

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2024/00689/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай оролцлоо.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Мгийн Б нь Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1971 онд төрсөн. Би 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд малчнаар 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс анх ажилд орсон. Тэгээд тус нэгдэлд ажиллаж байгаад 1990 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдан явсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас олдохгүй байгаа зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Би улсаас 1992-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулж авсан.

Иймд М.Б миний Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3/146 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн М.Бгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 11/612 дугаар албан бичиг зэрэг нотлох баримт өгсөн. (хавтаст хэргийн 2-6, 30, 31 дэхь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс М.Бгийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг гаргуулж, М.Бгийн Иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг болон түүнд хавсаргасан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/170 дугаар албан бичиг, иргэний үнэмлэхийн хуулбарыг цахимаас сангаас татан авч, нотлох баримт бүрдүүлсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.Лгэрчээр дуудан мэдүүлэг авсан. (хавтаст хэргийн 10-14, 22-24, 19-21 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч М.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч М.Б Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан Мн Б /******/-гийн цалингийн цэсийг 70 дугаар дансны ХН-99, ХН-102 дугаар хадгаламжийн нэгжээс тус тус түүвэрлэн хавсаргав гэх бичилттэй 3/146 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн М.Бгийн 1988 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 3-6 дахь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: М, 6. Нэр: Б...10. Ажилладаг байгууллага: Их-Уул Саруул-Амьдрал нэгдэл, ажилд орсон он: 1985, цех тасаг бригад: 6-р хэсэг, эрхэлдэг ажил: хоньчин, оршдог сум район: Их-Уул... бүртгэгчийн нэр: Пүрэв, он сар өдөр: 1988 оны 09 сарын 20... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 12 дахь тал)

Гэрч Т.Лн ...М.Б нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1987 оны 06 сараас 1990 онд цэрэгт явах хүртлээ малчнаар ажиллаж байсан. М.Б нь хонь малладаг...тасраагүй ажилласан...Би Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1987 оны 06 сараас 1991 онд цэргийн албанд явах хүртэл мал маллаж байсан. Бид хамт нэгдэлд ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 21 дэхь тал)

Нэхэмжлэгч М.Бгийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч М.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд М.Бгийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн М.Бгийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, М.Бгийн Иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг болон түүнд хавсаргасан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/170 дугаар албан бичиг зэрэг баримтууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 13-14, 22-23 дахь тал)

6. М.Бгийн ажиллаж байсан хугацааны тушаал, шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн даргын 1988-1989 оны тушаал шүүж үзэхэд М.Бг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/612 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн хүсэлт зэргээр тогтоогдсон тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 31 дэхь тал)

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онход овогт Мгийн Бгийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА