| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 170/2020/0046/Э |
| Дугаар | 2020/ДШМ/15 |
| Огноо | 2020-10-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2020/ДШМ/15
Ч.*******т холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Д.******* Яллагдагч Ч.******* Яллагдагчийн өмгөөлөгч Б.******* /Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс онлайнаар/ Э.******* Хохирогчийн өмгөөлөгч В.******* Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн өмгөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлоор Ч.*******т холбогдох 1823000330043 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй /№*******/ , ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Завхан аймгийн Сонгино сумын ******* багийн ******* тоотод оршин суудаг, өмнө Зэвсэгт хүчний 274 дүгээр салбарт шифрийн мэргэжилтэн, нууцын дарга, архивын эрхлэгчээр ажиллаж байсан, одоо 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс Зэвсэгт хүчний дугаар ангид холбоо, мэдээллийн тасгийн шифрчнээр томилогдон ажиллаж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, уу овгийн ын *******, /Регистрийн дугаар:/ ИЛ /,
Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн Сонгино сумын “Соёлын төв”ийн төв хаалганы гаднах цементэн довжоон дээр амь хохирогч М.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн шанаа хэсэгт нь 1 удаа гараараа цохиж гавал тархины хүнд гэмтэл учруулсны улмаас амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ Анхан шатны шүүх: 1. Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******т холбогдох 1823000330043 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Завхан аймгийн Прокурорын газарт буцааж, 2. Хэргийг прокурорын газарт очтол яллагдагч Ч.*******т өмнө авсан “тодорхой үйл ажиллагаа явуулах албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 3. Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Хохирогчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Талийгаач М. нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний шөнө соёлын төв дээр байхдаа шүүгдэгчтэй муудалцсан, шүүгдэгч түүний биед халдсанаар хана мөргөж унасан байдаг. Ингээд тухайн өдрөөс хойш 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл эмнэлэгт мэс засалд орж эмчилгээ хийлгэсэн боловч дээрдэхгүй байсаар нас барсан. 2018 оноос хойш одоог хүртэл 2 жил 04 сар талийгаачийн эхнэр болон 3 хүүхэд нь хань болон эцгийнхээ амь насаар хохирсон төдийгүй эд материалын хохирол хүлээсэн хэвээр байгаа юм. Тус хэргийн гэрч аа, нар нь хэрэг гарах үед шүүгдэгчийн үйлдлийг харсан байдлаа цохих шиг болсон, түлхсэн гэж мэдүүлдэг нь ноцтой зөрүү биш гэж үзэж байна. Учир нь талийгаач Соёлын төвийн ханыг толгойгоороо мөргөж унахад хүргэсэн үйлдлийг шүүгдэгч хийсэн болохыг гэрчүүд ямар нэгэн зөрүүгүйгээр мэдүүлсэн. Иймээс гэрчүүд харсан зүйлээ өөр, өөрийнхөөрөө тайлбарлан хэлсэн байдлыг зөрүүтэй гэж үзэн хэргийг прокурорт буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах сөрөг нөлөөтэй байна. Өнгөрсөн хугацаанд хохирогч П.ийн хохирлоос төлөгдсөн зүйлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Сонгино сумаас ирж оролцсон замын зардал, байр хоолны зардал нь нэмэгдсээр байгаа юм. Яллах дүгнэлтэд заасан зүйлчлэлийн тухайд шүүгдэгчийн үйлдэлд хүний амь насыг хохирооход чиглэсэн үү, эсвэл эрүүл мэндэд халдаж гэмтээхэд чиглэсний аль нь болох гэдэгт эргэлзээ гарч болзошгүй нөхцөлд прокурорын зүйлчлэлийг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Хохирогчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн тогтоолд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэж прокурорт буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгосон. Уг заалтыг харах юм бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед тогтоогдох нөхцөл байдалтай холбогдуулж хэргийг прокурорт буцаах заалтыг баримтлаад, шүүхийн хэлэлцүүлгийн үеэр буцааж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Өмнө нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон, тухайн үеийн гэрчүүдийн мэдүүлгүүд бүгд хавтаст хэрэгт авагдсан байсан. Шүүх хурлын үед яриад байгаа гарыг нь дагуулж түлхсэн асуудал нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд тусгагдсан байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан завсарлаад орж ирэх үед цохисон, түлхсэн гэх үгэн дээр зөрүүтэй гэж үзээд байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Талийгаачийг хана мөргөж унах үйлдлийг хэн хийсэн юм бэ гэдгийг гэрчүүд ямар ч зөрүүгүй мэдүүлдэг. Прокурорын хэргийн зүйлчлэлийн тухайд шүүгдэгчийн санаа зорилго нь юу байсан юм бэ гэдэг дээр хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас эргэлзээ төрөх нөхцөл үүсэх юм бол, прокурорын зүйлчлэлийг буруутгах боломжгүй зүйл харагдаж байна. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Яллагдагч Ч.*******ын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гэмтлийг аваад шууд нас бараагүй 10 хоноод нас барсан байдаг. Барухацар халцарсан байдаг. Гэтэл уг халцралт нь мөргөснөөс халцраагүй байгаа. Гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байна гэсэн. Анхны мэдүүлэг нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр авсан байдаг. Уг мэдүүлэг дээр талийгаач нас бараагүй байхдаа өгсөн байдаг. Тухайн үед өгсөн гэрчүүдийн мэдүүлэг дээр бүгд л хана налж унасан талаар мэдүүлсэн байдаг. 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр аймгаас мөрдөгч очиж мэдүүлэг авахад бүгд мөргөсөн гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Хэрэг болсон үйл явдал дээр гарын алга таших хэмжээний дуу гарсан гэж 1 гэрчээс тэгж мэдүүлсэн байдаг. Гэтэл , *******, аа, аа гэх 5 хүн тухайн үед тэнд нь байсан байж уг чимээг сонсоогүй байдаг. Ганцхан гэдэг хүн гарын алга таших хэмжээний дуу гарсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. гэдэг хүн нь намайг 2 мөрдөгч ийм дуу гарах ёстой гэж над руу дайраад байсан тэгэхээр нь би тийм гээд хэлсэн гэдэг. Энэ гэрчид мөрдөгчид нөлөөлсөн гэж үзэж байна. Цэргийн анги нь өөрөө дотоод, хяналт шалгалтын албатай байдаг. Энэ албанаас шалгалт явуулж тогтоосон байдаг. Уг шалгалтын материал өмгөөлөгч миний хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан. Уг материалаар бүх гэрчүүд хана налж унасан талаар мэдүүлсэн байдаг. Тийм учраас зөрүүгүй гэх боломжгүй юм. гэрч нь анхан шатны шүүх хуралдаан дээр өөрийн биеэр тухайн үед болсон асуудлыг үзүүлсэн байдаг. Соёлын төвийн довжоог хэмжүүлэх талаар хүсэлт гаргасан байхад одоог хүртэл хэрэгт энэ талаар баримт байхгүй байгаа. Талийгаачийн гэмтлийн талаар хэрэгт тэмдэглэгдсэн байгаа. Гэтэл Ч.*******ын үйлдэл нь зөвхөн түлхсэн, баруун хацар нь халцарсан гэмтлийг үүсгэсэн байгаа гэв. Яллагдагч Ч.*******ын өмгөөлөгч Э.******* /Захиргааны хэргийн дазаалдах шатны шүүхээс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаачид учирсан гэмтэл нь Ч.*******ын үйлдлээс болсон уу гэдэргэлзээтэй байдал нь анхан шатны шүүх хуралдаанаар арилаагүй. Шинжээч нарын дүгнэлтээр уг гэмтлийг хаана авсан байж болох вэ? мэдрэлийн ямар шинж тэмдгүүд гэмтэл авсан даруйд үүсэх талаар шинжээчийн хувьд үндэслэлтэй хариулт өгч чадаагүй. Шинжээч нарын дүгнэлтийг авч үзэх юм бол мөргөснөөс болж үүсэх боломжгүй талаар дүгнэлт гаргасан. Мөргөснөөс гэдгийг юу гэж авч үзэх вэ? гэвэл, гэрч нарын мэдүүлгээр баруун хацрын хэсгээр ханыг шүргэж унасан гэдэг. Уг гэмтлийг тухайн үед авсан байж болох ч үхэлд хүргэсэн гэмтлийг өөр газар авсан байж болох юм. Үхэлд хүргэсэн гэмтлийн талаар шинжилгээний дүгнэлтийн 3D зургийг авч үзэхэд. Духны урд хэсгээс баруун хойшоо 17 см цус хуралт үүссэн байдаг. Цус хуралт үүссэн талаар шинжээч нар анхаарч үзээгүй. Энэ хэрэг дээр талийгаач эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан, сүүлд нь үзлэг хийхэд газрын байдал тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байгаа. Энэ хэргийг дахин шалгах шаардлага байгаа тул дахин нөхцөл байдлыг шалгаж Ч.*******ын үйлдэлтэй холбоотой байна гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 гэх үү, 10.1 гэж зүйлчлэх үү гэдгээ шийдэх хэрэгтэй. Тийм учраас өмнөх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг арилгах зорилгоор хуульд нийцсэн үндэслэлтэй шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв. Яллагдагч Ч.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Хана налаад унахад толгойн дээд хэсэгт гэмтэл үүссэн гэж үзэхгүй байгаа гэв. Хохирогчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Үйл явдал өнгөрсний дараа төсөөлөн бодож нөхөн шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Албаны шалгалт явуулаад тэнд байсан хүмүүс, мөн адил цохиогүй түлхэж унагасан гэсэн мэдүүлэг өгсөн гэж уг асуудлыг нотлох баримт болгож ярьж байна. Энэ гэмт хэрэг гараад шалгаж байх явцад тухайн байгууллага өөрийнхөө албан хаагчийн буруутай үйл ажиллагааг шалгасан үйлдэл нь тухайн байгууллагын албан тушаалын эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлыг хийгээд түүнийгээ нотлох баримт болгож, тухайн хэргээс чөлөөлөх нөхцөл байдлыг харагдуулахын тулд зохион байгуулалттай тухайн албаны шалгалтыг явуулж хэрэгт баримтыг хийлгэсэн гэж үзэж байна. Ч.*******аас өөр тухайн талийгаачтай холбогдож байгаа хүн байхгүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүгүй байгаа гэв. Прокурор Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Анхан шатншүүх Ч.*******ыг бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсны улмаас нас барсан эсвэл, хүнийг санаатай алсан эсэх дээр зүйлчлэлийн хувьд маргаад байгаа. Үүн дээр Улсын дээд шүүхийн болон Улсын ерөнхий прокурорын газрын практик бий. Тухайн амь хохирогч нь хүнд гэмтэл авснаас хойш 10 хоног эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад эмнэлэгт нас барсан байдаг. Энэ тохиолдолд хүнд гэмтэл авсны улмаас тухайн хохирогч амь насаа алдсан гэж үзэхээр байгаа. Шууд санаатай алсан бол тухайн хохирогч нь газар дээрээ юм уу? Эсвэл тодорхой хугацааны дараа юм уу гэдэг нь өөр асуудал юм. Түүнчлэн Ч.*******ыг талийгаач ыг ална гэсэн санаа зорилго агуулж, цохисон үйлдэл хэрэгт байдаггүй. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа. Мөн гэрч аа, Доржбал нарын мэдүүлгийн хувьд зөрүүгүй, мэдүүлгийг газар дээр нь нотолсон байдаг. Яг хажууд нь хөндлөнгөөс гуравдагч этгээд хараад зогсож байсан гэрчүүд байдаггүй. Араас нь эсвэл, урдаас нь харсан цохих, түлхэх гэсэн байдлыг харсан гэрчүүд байдаг. Талийгаач соёлын төвийн ханыг шанаагаараа мөргөснийг харсан 3, 4 гэрч мэдүүлсэн байдаг. Шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ хэргийг үнэлж шийдвэрлэх боломжтой байсан. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 04 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Анхан шатны шүүхийн тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн Сонгино сумын “Соёлын төв”ийн төв хаалганы гаднах цементэн довжоон дээр амь хохирогч М. тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн шанаа хэсэгт нь 1 удаа гараараа цохиж гавал тархины хүнд гэмтэл учруулсны улмаас амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүх Ч.*******т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэрч Л., Т.аа нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ. Гэрч Т.аа, Д. нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, удаа дараа мэдүүлэг өгөхдөө тухайлбал: Гэрч Т.аа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ...Ч.*******ыг хаалгаар гарахад талийгаач М. урдаас нь очсон. Тэгээд М. хана дагаж унасан гэж, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ...намайг соёлын төвөөс гараад ирсэн чинь Ч.******* пизда чинь хүн шаачихдаг байна шдээ гэж хэлсэн. Тэгтэл Ч.******* талийгаач М.ыг соёлын төвийн төв хаалганы зүүн талын хана руу толгойгоороо мөргөөд унасан гэж, Гэрч Д. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ...Ч.*******, М. ахын шанаа руу гараараа түлхсэн чинь соёлын төвийн зүүн талын ханыг шанаагаараа мөргөсөн, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ... Ч.******* М.ын зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа түлхсэн, тэр үед М. ах баруун шанаагаараа соёлын төвийн төв хаалганы зүүн талын ханыг мөргөөд унасан гэж, Мөн хохирогч П.ийн өгсөн ...******* би цохисон гэж хэлсэн гэсэн/хх-66, 67 дугаар хуудас/ мэдүүлгүүдийг өгсөн ба дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, тухайн үйл явдлыг /харсан зүйлээ/ өөр өөрийнхөөрөө тайлбарлан хэлсэн, яллагдагч Ч.*******ын үйлдлээс амь хохирогч Соёлын төвийн зүүн талын ханыг толгойгоороо мөргөж унасан гэдгийг тодорхой тогтвортой мэдүүлсэн байна. Мөн дээрх гэрч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1.4-д заасан ...гэрч мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасныг сануулж мэдүүлэг авчээ. Шүүх хуралдаанд дахин гэрч Т.аа, Д., шинжээч эмч нарыг оролцуулан хууль сануулж, мэдүүлэг авч хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв. Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хохирогчийн өмгөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хохирогчийн өмгөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ч.*******т өмнө авсан “тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ