| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00334/И |
| Дугаар | 136/ШШ2024/00297 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 136/ШШ2024/00297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э,
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Б-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийж, хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Э нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Б-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэхэмжлэгч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: У.Б-с ***онд хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Иймд зээлдэгч У.Б-г нь оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э-с хариуцагчаар оролцвол зохих этгээд У.Б-г талаар дор дурдсанаар тодорхойлж байна: У.Б-г нь *** тоотод оршин суудаг, *** хорооны зохион байгуулагч ажилтай байсан одоо түүний оршин суугаа хаяг тодорхойгүй болсон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Б-г эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх 2/, Сайншанд сумын 5 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт/хх 3/, Д.Э-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/ ШЕЗ-ийн албан бичиг/хх 5/шүүгчийн захирамж/хх 6/, Бүртгэлийн дэвтрийн хуулбар/хх 7/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.У.Б-с хүүхдийн тэтгэлэг гаргуулах зорилготой эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Нэхэмжлэгч нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Б-г *** тоот гэж тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан гэвч тодорхойлсон хаягт оршин суудаггүй хэмээн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэлийн шаардлага нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэжээ.
3.2.У.Б-г эрэн сурвалжлуулах шаардлагатай байна гэх хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэлээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж, 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
5.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Б-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар У.Б-г эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар У.Бг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ