Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2024/00451

 

 

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2024/00451

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00363/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, ******* гудамж, ******* оршин суух, *******, ******* овогт ******* ийн ******* гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг, ******* тоотод оршин суух, *******, ******* овогт ын д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц. *******,

Хариуцагч Б. ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Алтжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц. ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би Б. тэй 2015 оны 09 сарын 10-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2015 оны 11 сарын 25-ны өдөр хүү төрсөн. Одоо манай хүү 8 настай. Сэлэнгийн Цагаантолгойд сурдаг. Бид хоёр тусдаа амьдраад удаж байна. Би шүүхээр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамжийг өөрт тогтоолгох, хариуцагчаас тэтгэлэг тогтоолгохгүй гэв.

Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Бид хоёрын дундаас Ш. гэх нэг хүү гарсан. Бид хоёр тусдаа амьдраад 1 жил болж байна. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүдээ туслахыг хүсдэг гэвч намайг хүүхэдтэй минь уулзуулдаггүй. Хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээхийг хүсэж байна. Хүүхдийн тэтгэлгийг өгөх эсэх талаар мэдэхгүй байна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б. нь хэрэг хариуцах чадваргүй сэтгэцийн өвчтэй, сард ердөө л 440,000 төгрөгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн орлоготой тул шүүх хариуцагчийн энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 02 сарын 26-ны өдрийн 101 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү ын төрсний гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн Л. д олгосон итгэмжлэл, хариуцагчийн хөдөлмөрийн чадвар алдагдлыг нотолсон баримт, хүүхдийн санал авхуулахгүй шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц. ******* нь хариуцагч Б. д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

2. Хариуцагч Б. нь гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй хүүхдийг эхийн асрамжид авах, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй байна.

3. Ц. *******, Б. нар нь 2015 оны 09 сарын 10-ны өдөр өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2100 дугаарт бүртгэсэн байх ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3-д зааснаар гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээсэн гэр бүл байна. /хавтаст хэргийн 6 дахь тал/

4. Гэрлэгчдийн дундаас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү Ш. төрсөн ба зохигчид эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандан эцэг Б. гээр овоглосныг захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзнэ. /хавтаст хэргийн 5 дахь тал/

Гэрлэгчид нь цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлгүй талаар харилцан илэрхийлсэн, 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч тусдаа гэр бүлтэй болсон зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ...гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу тэдэнд эвлэрэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Зохигч талууд насанд хүрээгүй хүү Ш. ын асрамжийн талаар маргаангүй, хүүхэд төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид байгаа, хүүхдийн ээнэгшин дассан орчин нөхцөлийг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ш. ыг эх Ц. ******* гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т Эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 26.4.Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч Ц. ******* нь шүүх хуралдаанд хүү Ш. од тэтгэлэг тогтоолгохгүй, энэ шаардлагаасаа татгалзаж байгаа талаар тайлбар гаргасан тул хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан регистрийн дугаартай, ******* овогт ******* ийн *******, регистрийн дугаартай, ******* овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Ш.ыг эх Ц. ******* гийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар болон эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Б. , эх Ц. ******* нарт даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц. ******* д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Баярчимэгт даалгасугай.

8. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЛТАНТУЯА