Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 143/ШШ2024/00143

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 143/ШШ2024/00143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн Батчулуун /РД: *******/, , , ,,

 

Өмнөговь аймгийн ын 5-р орон сууцны ны 00 давхрын талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би улсын ******* сургуульд шугам зураг технологийн багшаар 32 жил ажиллаад тэтгэвэртээ суусан билээ. Би ынны 1 -р орцны 2 тоот 2 өрөө байранд 1996 оноос одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд мөн 1996 оноос өөрийн амьдарч буй байрны буюу ын 5-р орон сууцны ны 00 давхрын бүхий 2 өрөө талбайг агуулах, мужааны зориулалтаар 27 жил эзэмшсэн байна. Тус 00 давхрын талбай нь бусдын өмчлөлд бүргэгдэж байгаагүй бөгөөд манай байранд Сууц өмчлөгчдийн холбоо байхгүй болно.

Ингээд би нэгэнт 26 жилийн хугацаанд эзэмшиж ашигласны хувьд өмчлөгчөөр бүртгүүлэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан дагуу улсын бүртгэлийн байгууллагад хандахад шүүхээр өмчлөгч мөн болохыг тогтоолгоод ир гэсэн хариуг өгсөн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өмчлөгчгүй эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж тодорхойлжээ. Мөн 115.2 дахь хэсэгт эзэнгүй эд юмсыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн эд юмсыг олж авахдаа эрх бүхий этгээдийн эрхийг зөрчөөгүй бол эзэнгүй эд юмсыг олж авсан этгээд энэ хуулийн 104.1, 104.2-т заасны дагуу түүнийг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй гэж заасан байна. Миний бие тус 00 давхрын талбайг 27 жил эзэмшиж мужааны ажил хийсэн тул тус талбайн өмчлөлийн асуудалд маргах, булаацалдах хүн байхгүй байгаа юм. Өмнөговь аймгийн ын 5-р орон сууцны ны 00 давхрын талбай нь эзэнгүй бусдын өмчлөлд бүртгэгдээгүй эд юмс мөн бөгөөд *******гийн Батчулуун миний бие 1996 оноос одоог хүртэл 27 жилийн туршид тус талбайг шударгаар эзэмшиж байх тул Иргэний хуулийн 104-т заасны дагуу өмчлөх эрхийг олж авах боломжтой байна.

Иймд ******* миний биеийг Өмнөговь аймгийн ын 5-р орон сууцны ны 00 давхрын талбайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* 00 давхрыг 1996 оноос хойш хариуцаж байгаа. Тухайн өрөөг мужааны зориулалтаар ашиглаж, идээний цар хийж зардаг. Тухайн ус их алддаг байсан. Тэр үед ******* засаж, хариуцдаг байсан. *******ыг тухай байрны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байгаа гэв.

 

Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн ын ийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 170 дугаартай тодорхойлолтын хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өмнөговь аймгийн ын 2-р баг, 5-р орон сууцанд байрлах зоорийн давхрын агуулахын дотор талбайн хэмжилт, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******-ийн барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн хуулбар, гэрэл зургууд, итгэмжлэл, багийн Засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай Барилга ашиглалтанд оруулсан аймгийн комиссын акт-ын хуулбар, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/170 дугаартай албан бичиг,

гэрч , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* нь Өмнөговь аймгийн ын 5-р орон сууцны ны 00 давхрын талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлав. Үүнд:

 

1. Нэхэмжлэгч өөрийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, итгэмжлэлүүд

2. Өмнөговь аймгийн ын ийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 170 дугаартай ын йин 5 дугаар орон сууцныод оршин суугч *******гийн Батчулуун нь тус 5 дугаар байрны 0 давхрын 70.32 м2 2 өрөөг 1997 оноос эхлэн эзэмшиж, 0 давхрын цэвэр ус, дулааны шугам, бохирын шугамын засвар үйлчилгээг хийсээр ирсэн. Энэхүү 2 өрөөг 1997 оноос өнөөдрийг хүртэл 26 жил мужааны ажил эрхлэн, ахуйн зориулалтаар ашиглан эзэмшиж байгаа нь үнэн болно. Мөн энэхүү 5 дугаар байрны 0 давхарт өөр иргэн талбай эзэмшдэггүй болохыг иргэн *******ы хүсэлтийг үндэслэн тодорхойлов гэсэн тодорхойлолтын хуулбар,

3. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дугаартай Өмнөговь аймгийн орон сууц хувьчлах товчооны 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолд ын 5 дугаар орон сууцыг 23 иргэнд хувьчилсэн байх ба тус тогтоолд буюу подвалийн өрөөг хувьчилсэн тухай баримт манай архивт байхгүй болно гэсэн архивын лавлагааны хуулбар,

4. *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******-ийн барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн хуулбар,

5. *******-ийн хийсэн Өмнөговь аймгийн ын 2-р баг, 5-р орон сууцанд байрлах зоорийн давхрын агуулахын дотор талбайн хэмжилт, дүгнэлт, гэрэл зургууд,

6. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай Барилга ашиглалтанд оруулсан аймгийн комиссын акт-ын хуулбар,

7. Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/170 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Өмнөговь аймгийн , 5 дугаар орон сууцны ын үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлд бүртгэлгүй байна гэсэн албан бичиг,

8. Гэрч ийн Миний мэдэхээр ******* нь 2007 оноос хойш өдийг хүртэл тус байранд амьдарсан. Манайхыг нүүж ороход тус байранд амьдарч байсан. 1990-ээд оны үеэс аль тоотод гэдгийг мэдэхгүй ч тус байранд амьдардаг байсныг нь мэднэ. ******* нь технологийн багшаар ажиллаж байсан. Би өөрөө амьдарч эхэлснээсээ хойш юу хийдгийг нь мэднэ. Тус байрны подволийн давхарын өрөөнд модон урлал, онгоц гэх мэт зүйлийг хийж мужааны ажил эрхэлдэг. ******* нь өөрөө 1 давхарын 2 тоотод амьдардаг. т өөр хүн амьдардаггүй. Үйл ажиллагаа явуулдаггүй. Ямар нэгэн асуудал үүсвэл ******* гуай өөрөө л янзалж байдаг. Өөр хүн орж байхыг нь хараагүй. ******* гуайд ганц түлхүүр нь байдаг. Подволийн өрөө цоожтой байдаг. гэсэн мэдүүлэг,

9. Гэрч ын ******* нь Өмнөговь аймгийн ын 2-р сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ер нь нүүж ирсэн цагаасаа хойш одоог хүртэл 5-р байрны ын 2 өрөөнд тоног төхөөрөмж байрлуулаад мужааны ажил эрхэлдэг. т өөр үйл ажиллагаа явуулдаг хүн байхгүй. Бусад хэсгийг ашигладаггүй. ын СӨХ, ус, тог, дулааны мөнгийг болон цэвэрлэгээ, хяналтыг ******* багш л хариуцдаг. Ямар нэгэн асуудал гарвал дуудлага өгч засуулдаг. Тогыг нь ******* гуай л хариуцдаг байх. Сайн мэдэхгүй. Цэвэр ус ашигладаггүй байх. Дулаан нь төв шугамын дулаанаар халдаг байх. гэсэн мэдүүлэг,

10. Гэрч , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг болно.

 

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ Өмнөговь аймгийн ын 5-р орон сууцны ны 00 давхрын талбайг 1996 оноос хойш эзэмшиж, ашигласан. Уг талбай нь эзэнгүй бусдын өмчлөлд бүртгэгдээгүй эд юмс мөн бөгөөд миний бие шударгаар эзэмшиж байх тул Иргэний хуулийн 104-т заасны дагуу өмчлөх эрхийг олж авах боломжтой байна гэж тайлбарладаг.

 

Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт Өмчлөгчгүй, эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ; 115.2 дахь хэсэгт Эзэнгүй эд юмсыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн эд юмсыг олж авахдаа эрх бүхий этгээдийн эрхийг зөрчөөгүй бол эзэнгүй эд юмсыг олж авсан этгээд энэ хуулийн 104.1, 104.2-т заасны дагуу түүнийг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй гэж тус тус заажээ.

 

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/170 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Өмнөговь аймгийн , 5 дугаар орон сууцны ын үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлд бүртгэлгүй байна гэх албан бичгээр Өмнөговь аймгийн ын 5-р орон сууцны ны 00 давхрын талбай нь өмчлөгчгүй эд хөрөнгө болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь тухайн талбайг 1996 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа нь нэхэмжлэл, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүнийг уг талбайг 28 жилийн хугацаанд эзэмжиж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэвч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд Иргэний хуулийн 104.1, 104.2-т заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж бүртгүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу мэдүүлэг гаргаж, эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг нээлгэж, Иргэний хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийлгэснээр Иргэний хуулийн 104.2-т заасны дагуу өмчлөх эрхийг олж авна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ******* нь Өмнөговь аймгийн ын 5-р орон сууцны ны 00 давхрын талбайг эзэнгүй үл хөдлөх гэж үзэн тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор хуульд заасан журмын дагуу мэдүүлэг гаргаагүй, урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй байна.

 

Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Орон сууцны тухай хуульд зааснаар орон сууцны буюу подвалийн давхар нь дундын өмчлөлийн хөрөнгө юм.

 

Иймд Өмнөговь аймгийн ын 5-р орон сууцны ны 00 давхрын талбайг эзэнгүй эд хөрөнгө гэж үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1,104.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул *******ы 70.32 м^2 тайлбайн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН