Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/00335

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2024/00335

Х аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00172/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Г банк,

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О, Д.Н,

Хариуцагч: Х аймгийн Т сумын 2 дугаар багт оршин суух, регистрийн дугаар Р***, М.Э холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,387,982.77 (нэг сая гурван зуун наян долоон мянга есөн зуун наян хоёр төгрөг далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г банкнаас М.Э-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,387,982.77 төгрөгийг биелүүлж, бүрэн төлж дуусгасан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, захирамж, гаргаж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Г банк хувьцаат компани нь М.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,387,982.77 (нэг сая гурван зуун наян долоон мянга есөн зуун наян хоёр төгрөг далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,158 төгрөгийн 50 хувь болох 18,579 төгрөгийг хариуцагч М.Э-аас, 50 хувь болох 18,579 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г банк хувьцаат компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,387,982.77 (нэг сая гурван зуун наян долоон мянга есөн зуун наян хоёр төгрөг далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.Э-аас 18,579 төгрөгийг, улсын орлогоос 18,579 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г банк хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА