Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 136/ШШ2024/00298

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Ч-н нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: *** өдрөөс *** өдрийг хүртэл ажиллаж байсан байдал мөн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: Миний бие *** онд хүнсний ТМС төгсөөд *** сумын ***-т *** өдрөөс *** хүртэл ***-р ажиллаж байсан юм. ...Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, гарсан тушаал байхгүйгээс ажилласан жилээ тогтоолгох боломжгүй болсон. Гэвч миний тухайн үед: Ажилд орсон тухай *** өдрийн *** дугаар тушаал, мөн оны ***, 1-р хавсралт,***, хавсралт,***, хавсралт,*** тушаал, хавсралт, - тэтгэмжтэй чөлөө олгох тухай *** дугаар тушаал, -нярайн тэтгэмжтэй чөлөө олгох тухай *** дугаар тушаалууд болон тухайн үед хамт *** ажиллаж байсан Л.З, Б.С нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрүүд зэрэг баримтуудыг үндэслэн намайг *** аймгийн ***т *** 9 жил 5 сар 26 хоног ажилласан болохыг тогтоож өгнө үү. Мөн Ажилд орсон тухай *** өдрийн *** дугаар тушаал дээр миний эцгийн нэрийг *** гэхийг *** гэж бичсэн байсан. Иймээс Ажилд орсон тухай *** өдрийн *** дугаар тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** өдрөөс *** хүртэл ***р ажиллаж байсан. *** гаруй жил. Ер нь хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй байгаа. Манай *** чинь зарим хүмүүсийн хөдөлмөрийн дэвтрийг байхгүй болгочихсон. Яагаад байхгүй болсныг мэдэхгүй. Ажиллаж байсан хүмүүс нь хариуцлагагүй байгаагаас болоод үрэгдүүлсэн байсан. С.Ч нь *** онд төрсөн ганц охинтой. Өөр хамт ажиллаж байсан хүн байгаагүй. З тэтгэвэртээ гарчихсан. Одоо гэртээ байгаа. Энэ шандад байдаг юм. ***-д хамт ажиллаж байсан.Тэр тушаал дээр эцгийх нь нэрийг *** гэхийг *** гэж бичсэн байсан тэр болохоор тухайн үед бичиг баримт энэ тэрийг үзэж тушаал гаргахгүй асуугаад юм уу таамгаар хайнгадуу бичиг хэрэг хөтөлдөг байсантай холбоотой тэр үед *** овогтой *** гэж хүн тэр байгууллагад ажиллаж байгаагүй андуурч бичигдсэн гэв.

3.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/, архивын тодорхойлолт /хх-5/, ***ийн даргын тушаал /хх 6-17/, Л.З-н тодорхойлолт /хх 18,24/, баримт бичгүүд /хх 19-23, 25-30/ зэрэг баримт бичгүүд.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

4.Шүүхээс: Б.С, Л.З нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан. Гэхдээ гэрч Б.С-н мэдүүлгийг үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч С.Ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ***7 дугаар зүйлийн ***7.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэгч С.Ч нь *** өдрөөс *** өдрийг *** сумын ***т ***р ажиллаж хүртэл байсан байдал, эрх олгосон баримт бичгийн буюу Ажилд орсон тухай *** өдрийн *** дугаар тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3.Нэхэмжлэгч С.Ч нь *** өдрөөс *** өдрийг хүртэл *** сумын ***т ***р ажиллаж байсан байдал, мөн эрх олгосон баримт бичиг буюу *** өдрийн *** дугаар тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.1.Нэхэмжлэгч С.Ч нь *** өдрөөс *** өдрийг хүртэл *** сумын ***т ***р ажиллаж байсан болох нь түүний нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 2/, архивын тодорхойлолт /хх-5/ Ажилд орсон тухай *** өдрийн *** дугаар тушаал, мөн оны ***, 1-р хавсралт,***, хавсралт, ***, хавсралт, *** тушаал, хавсралт, тэтгэмжтэй чөлөө олгох тухай *** дугаар тушаал, нярайн тэтгэмжтэй чөлөө олгох тухай *** дугаар тушаалууд болон тухайн үед хамт *** ажиллаж байсан Л.З, Б.С нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрүүд зэрэг нотлох баримтуудаар,

Мөн Ажилд орсон тухай *** өдрийн *** дугаар тушаалд эцгийн нэрийг буруу бичсэн болох нь нэхэмжлэлд дурдсан үндэслэл,итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэгч С.Ч-г Ажилд орсон тухай *** өдрийн *** дугаар тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.2.Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар С.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Уртнасан овогт С.Чг *** өдрөөс *** өдрийг хүртэл *** сумын ***т ***р ажиллаж байсан байдал мөн эрх олгосон баримт бичгийн буюу Ажилд орсон тухай *** өдрийн *** дугаар тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ч-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ