Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/03217

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч В ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,543,273.34 төгрөгийг хариуцагч А.Э 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 738,141.482 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч А.Эд тогтоосон хугацаанд 7,543,273.34 төгрөгийг нэхэмжлэгч В ББСБ ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,642 төгрөгөөс 67,821 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Эс улсын тэмдэгтийн хураамжид 67,821 төгрөг, улсын орлогоос 67,821 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                        А.ЭНХЖАРГАЛ