Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00351

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00351

Х аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00057/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн * сумын 10 дугаар багийн 24 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, Борт овгийн Цэрэнхүүгийн Жумдаан,

Хариуцагч: Х аймгийн *** сумын 5 дугаар багийн Сэлэнгэ 5 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, Дарьганга В.М,

Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн *** сумын 5 дугаар багийн Сэлэнгэ 5 дугаар гудамжны 02 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа В.М-т албадан чөлөөлөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч В.М нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Ц.Ж холбогдох Х аймгийн *** сумын 5 дугаар багийн Сэлэнгэ 5 дугаар гудамжны 02 тоотод байрлах хашаа, байшинг Ц.Ж 6,000,000 төгрөгөөр худалдаж авсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Цогтбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Содномдорж (цахим),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч В.Мөнхбаярт холбогдуулан Х аймгийн *** сумын 5 дугаар багийн Сэлэнгэ 5 дугаар гудамжны 02 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа В.М-ээс албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг,

Хариуцагч В.М нь нэхэмжлэгч Ц.Ж холбогдуулан Х аймгийн *** сумын 5 дугаар багийн Сэлэнгэ 5 дугаар гудамжны 02 тоотод байрлах хашаа, байшинг Ц.Ж 6,000,000 төгрөгөөр худалдаж авсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийн талаар заасан ба өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд зүйлийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогддог. Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шилжихээр байгаа... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нь Х аймгийн *** сумын 5 дугаар баг, Сэлэнгэ 5 дугаар гудамжны 2 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа В.М албадан чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжгүй гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий хашаа, байшинг хариуцагчид зарж борлуулсан байдаг ба хариуцагч нь 2008 онд нэхэмжлэгч болон түүний эхнэр н.Батцэцэг нарын Монгол шуудан банкны зээлийн данс руу 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнтэй холбоотой Ашид билгүүн ХХК-аас эд хөрөнгийн үнэлгээ гарсан бөгөөд 2008 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 6,628,960 төгрөг буюу тухайн үед уг маргаан бүхий хашаа, байшинг 6,000,000 төгрөгөөр худалдан борлуулах боломжтой ба тухайн үед талуудын хооронд худалдан, худалдах авах гэрээ нь бичгээр биш амаар байгуулагдсан гэж үзсэн. Мөн нэхэмжлэгч болон түүний эхнэр н.Батцэцэгийн нарын зүгээс өөрсдийн биеэр уг маргаан бүхий хашаа, байшинг хариуцагч В.Мөнбаярт хүлээлгэж өгсөн байдаг. Түүнээс биш хариуцагч дур мэдэн тухайн хашаа, байшинд амьдарсан асуудал байхгүй ба талуудын хооронд хэлцэл байгуулагдсаны үндсэн дээр хариуцагч нь уг маргаан бүхий хашаа, байшинд амьдарч байсан гэдгийг удаа дараа хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа. Иймд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нь Х аймгийн *** сумын 5 дугаар баг, Сэлэнгэ 5 дугаар гудамжны 2 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа В.М албадан чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч Ванчигийн Мөнхбаярын 2008 оны 6 дугаар сард Ц.Ж Б.Мөнхбаяр нь Х аймгийн Их Уул сумын 5 дугаар баг 5-2 тоотод байрлах хашаа байшинг 6,000,000 төгрөгөөр худалдан авсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа.

Ц.Ж болон Б.Б нараас худалдан авсан гэх үйл баримт огт байхгүй ба хашаа байшинг худалдах тухай огт хэлцэл хийгдээгүй. Банкны мөнгийг Ц,Ж-ы хүсэлтийн дагуу хийгдсэн гэдэг нь ойлгомжгүй ба хэрэв хийгдсэн бол энэ талаарх бичгийн баримтууд заавал байх ёстой болно.

Зээл хийсэн болон зээл хаасан гэх нь огт Ц.Ж хамаагүй тэр нь банкны ажилтан Амаржаргалын хийсэн хэрэг гэж харагдаж байгаа нэхэмжлэгч тайлбарлаж байгаа юм.

Банкны мөнгийг төлсөн гэж ярьдаг боловч би өөрөө сүүлд шүүхэд дуудагдсан үедээ төлсөн, банк хурааж аваагүй байсан болохоор Ц.Ж эзэмшил ашиглалтанд одоог хүртэл Их Уул сумын 5 дугаар баг 5-2 тоотод байрлах хашаа байшин байгаа юм.

Тухайн үед Ц.Ж болон В.М нарын хооронд худалдах худалдан авах гэрээгээ хийгээгүй тул сөрөг нэхэмжлэлд дурьдсанчлан хуулийн дагуу шилжүүлж аваагүй учир сөрөг нэхэмжлэл огт үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ж нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар зэрэг баримтуудыг,

Хариуцагч В.М нь сөрөг нэхэмжлэл, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШЗ2023/04345 дугаар захирамжаар буцаасан нэхэмжлэгч Ц.Ж нэхэмжлэлтэй, хариуцагч В.Мөнхбаярт холбогдох иргэний хэргийн баримтаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт, Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн Зээлдэгч Ц.Ж-ны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх зээлийн мэдээллийн лавлагаа, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/1191 дүгээр албан бичиг, Х аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03/1418 дугаар албан бичиг, Х аймаг дахь Монгол банкны салбарын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б-47 дугаар албан бичиг, Төрийн банк дахь 2025**** дугаар харилцах дансны харилцагчийн хуулга, Төрийн банкны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Гүйлгээний утга: Ц.Ж зээл төлөв, Зээлийн төлбөр Ц.Ж, РЭ61050**.. гэсэн бичвэр бүхий орлогын мэдүүлэг, Хаан банк дахь Б*** депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х аймаг дахь шүүхийн тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/612 дугаар албан бичиг, Хадгаламж банкны зээлийн дансны хуулга, балансын гадуурх дансны хуулга гэх 42 хуудас баримт, Х аймгийн *** суман дахь Монгол шуудан банкны 09-р тооцооны төв, Ц.Ж нарын хооронд 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ЗГ/0140 дүгээр Зээлийн гэрээ, холбогдох баримтын хамт, гэрч Ц.А-аас мэдүүлэг авсан тэмдэглэл, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгө үнэлсэн тухай тайлан, нэхэмжлэгч Ц.Ж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэрэг баримтуудын хуулбарыг тус тус гаргаж өгчээ.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдоржийн хүсэлтээр Х аймгийн *** сумын 5 дугаар багийн Сэлэнгэ 5 дугаар гудамжны 02 тоотод хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө хэний нэр байгаа талаарх лавлагааг Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс,

Дээрх хаягт байрлах газар хэний нэр дээр бүртгэлтэй байгаа талаарх лавлагааг Х аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан тул хариуцагчийн тайлбарлаад байгаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй гэж тайлбарлаад байгаа тайлбар нь өөрөө үндэслэлгүй байна. Учир нь Монгол шуудан банкны зээлийн дансанд мөнгө хийсэн асуудал нь нэхэмжлэлийн шаардлагад хамаагүй асуудал ба хариуцагч нь маргаан бүхий хашаа, байшингийн хөлсөнд төлсөн гэж тайлбарлаад байгаа 6,000,000 төгрөгийг тусад нь нэхэмжлэл гаргаад нэхэмжлэгчээс нэхэмжлээд явах боломжтой гэж үзэж байна...гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

... Үүнтэй холбоотой нотлох баримт байдаг ба Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэгчийн шаардлагатай холбоотой нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагчаар татагдаж түүний эхнэр н.Батцэцэг нь тус шүүхэд хариу тайлбар гаргасан байдаг. Уг тайлбар дээр 2008 оны 6 дугаар сард өөрийн амьдарч байсан Х аймгийн *** сумын 5 дугаар баг, Сэлэнгэ 5 дугаар гудамжны 2 тоотод байрлах хашаа, байшинг зээлийн төлбөртөө бүрэн өгөөд тухайн үед Монгол шуудан банкны эрхлэгчээр ажиллаж байсан н.Амаржаргал хурааж аваад банкны зээлээ бүрэн төлсөн ба тухайн хашаа байшинг Х аймгийн *** сумын Шивээ багт амьдарч байсан В.М гэх айлд зарж борлуулаад манайх Улаанбаатар хот руу шилжсэн. Тэр үед миний бие муу эмчилгээ шаардлагатай, нөхөр ажлаасаа гараад Улаанбаатар хот руу хувийн ажил хийхээр явсан гэж тайлбарладаг. Хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэж удаа дараа нэхэмжлэгчтэй уулзах гээд хайсан боловч олдоогүй талаар хариу тайлбартаа дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан зохицуулалтыг тайлбарлаад байна. Тухайн үед нэхэмжлэгч нь банкны өрөө хариуцагчаар хаалгасан атлаа уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөөгүй. Одоо тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөх нь нэхэмжлэгчийн хийх ёстой зүйл юм...гэж тодорхойллоо.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1/248 дугаар: Танайхаас ирүүлсэн шүүгчийн захирамжийн дагуу шалгаж үзэхэд Х аймгийн *** сумын 5-р баг, 5 дугаар гудамжны 02 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1707000013 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ц Ж /рэ6105***6/, Б. Б* /рэ***/, Ж. Б*а /рэ**2/ Ж Лх* /рж8***/, Ж. А /рз**4/ нар бүртгэгдсэн бүртгэлтэй байна. гэсэн бичвэр бүхий албан бичиг,

Төрийн банкны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Гүйлгээний утга: Ц.Ж зээл төлөв, Зээлийн төлбөр Ц.Ж, РЭ61050**6... гэсэн бичвэр бүхий орлогын мэдүүлэг,

Х аймгийн *** суман дахь Монгол шуудан банкны 09-р тооцооны төв, Ц.Ж нарын хооронд 2007 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ЗГ/0140 дүгээр Зээлийн гэрээ, холбогдох баримтын хамт зэрэг баримтаар Х аймгийн *** сумын 5 дугаар багийн Сэлэнгэ 5 дугаар гудамжны 02 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч Ц.Ж-ийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байна.

Хариуцагч В.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Содномдоржийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...2008 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ц.Ж хашаа байшингаа хүлээн авч нүүж орсон. Ц.Ж хашаа байшингийн бичиг баримтыг 2008 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шаардахад би Монгол шуудан банкинд зээлийн үлдэгдэлтэй байгаа тэрийгээ 7 сард хонь, ямаа зараад зээлээ төлөөд бичиг баримтыг нь шилжүүлж өгнө гэж надад хэлж байсан. Хашаа байшин худалдаж авахад манай талийгаач эхнэр Л.Цэндсүрэн надтай хамт байсан. 2008 оны 7 дугаар сар болоход Ц.Ж надад олдохоо больсон. Би сумынхаа Монгол шуудан банкны тооцооны төв орж эрхлэгч, захирал А-тай уулзаж хашаа байшингаа нэр дээрээ шилжүүлж авмаар байна гэхэд Ц.Ж зээлийн үлдэгдэлтэй тул таны нэр дээр манай байгууллагаас шилжүүлэх боломжгүй гэсэн хариу авсан. Мөн Ц.Ж эзэмшлийн хашаа байшин тул өөрөө л шилжүүлж өгөх боломжтой гэж хэлж байсан. 2008 оны 6 дугаар сарын 15-наас хойш одоог хүртэл Ц.Ж худалдаж авсан хашаа байшиндаа амьдарч байна. Хуулийн дагуу 6 сая төгрөгөөр худалдаж авсан хашаа байшингийнхаа бичиг баримт өөрийн нэр дээр болон талийгаач эхнэр Л.Ц**үр хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлж авч чадаагүй болно... гэх тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр Х аймгийн *** сумын 5 дугаар багийн Сэлэнгэ 5 дугаар гудамжны 02 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч В.М эзэмшил, ашиглалтад байгаа нь тогтоогдлоо.

Зохигчдын хэн аль нь Х аймгийн *** сумын 5 дугаар багийн 5 дугаар гудамжны 2 тоотод байрлах Ү1707000013 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч В.М эзэмшиж, ашиглаж байгаа, түүнчлэн улсын бүртгэлийн лавлагаагаар Ц.Ж өмчлөлд байгаа гэдэгтэй маргаагүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Х аймгийн *** сумын 5 дугаар багийн Сэлэнгэ 5 дугаар гудамжны 02 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг 2008 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчээс хүлээн авч, нүүж орсон гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Ц.Ж хүлээж авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.

Дээрх гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой байх ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагч В.М Х аймгийн *** сумын 5 дугаар багийн Сэлэнгэ 5 дугаар гудамжны 02 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгааг түүний өмчлөлд тухай эд хөрөнгө шилжсэн гэж үзэх боломжгүй.

Иймд Х аймгийн *** сумын 5 дугаар багийн 5 дугаар гудамжны 2 тоотод байрлах Ү1707000013 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөхийг хариуцагч В.М-т даалгаж шийдвэрлэв.

Хариуцагч нь Х аймгийн *** сумын 5 дугаар багийн 5 дугаар гудамжны 2 тоотод байрлах хашаа байшинг Ц.Ж 6,000,000 төгрөгөөр худалдаж авсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч В.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 110,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч В.М 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ж олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 110 дугаар зүйлийн 110.1-д тус тус зааснаар Х аймгийн *** сумын 5 дугаар багийн 5 дугаар гудамжны 2 тоотод байрлах Ү1707000013 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөхийг В.М-т даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х аймгийн *** сумын 5 дугаар багийн 5 дугаар гудамжны 2 тоотод байрлах хашаа байшинг Ц.Ж 6,000,000 төгрөгөөр худалдаж авсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Ж үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөг, хариуцагч В.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 110,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.М 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ж олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА