Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/03230

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага 152,266,636 төгрөгийг хариуцагч Ц.Б төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 11 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 39,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 39,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 39,244,636 төгрөгөөр хэсэгчлэн төлөх, төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд фидуцийн зүйл болох * аралын дугаартай  улсын дугаартай Lingong L953 маркийн авто ачигчаар хангуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагчид Ц.Б 152,266,636 төгрөгийг тохирсон хугацаа, тогтоосон хэмжээгээр нэхэмжлэгч А  ББСБ ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 989,374 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Б с улсын тэмдэгтийн хураамжид 989,374 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ