| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/03561/И |
| Дугаар | 102/ШШ2024/03337 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/03337
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 598,425 төгрөгийг хариуцагч А.Т төлж барагдуулахыг зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 299,212 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл 299,213 төгрөгийг төлөхөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч А.Т тогтоосон хугацаанд 598,425 төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,603 төгрөгөөс 9,301 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Т с улсын тэмдэгтийн хураамжид 9,301 төгрөг, улсын орлогоос 9,302 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ