Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/03342

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 17,070,000 төгрөгөөс 5,690,000 төгрөгийг авахаас татгалзаж, үлдсэн 11,380,000 төгрөгийг хариуцагч О.П 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,380,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч О.Пт 11,380,000 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч Л  ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,300 төгрөгөөс 144,785 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Пс улсын тэмдэгтийн хураамжид 98,515 төгрөг, улсын орлогоос 98,515 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч  Л  ХХКолгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ