Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/03373

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 45,152,655 төгрөгийг хариуцагч Д.Б, Б.Ч нар төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 7,152,655 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 38,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 7,600,000 төгрөгийг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 7,600,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 7,600,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7,600,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7,600,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүд болох хариуцагч Б.Ч өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг   тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 47,52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Д.Б , Б.Ч нарт 38,000,000 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч К ББСБ ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,913 төгрөгөөс 226,956 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Б , Б.Ч  нараас улсын тэмдэгтийн хураамжид 226,956 төгрөг, улсын орлогоос 226,957 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч К  ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ