Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00359

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00359

Х аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00310/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Ц сумын 1 дүгээр баг, Гурвансайханд оршин суух, М.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын 6 дугаар баг, 2-05 тоотод оршин суух, Б.Б-д холбогдох 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.Т миний бие 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.Б хүсэлтийг үндэслэн яаралтай мөнгөний хэрэгтэй боллоо, 5,000,000 төгрөг зээлээч нэг сарын дараа эргүүлээд өгье гэхээр нь зээлийн гэрээ байгуулж, 60 хоногийн хугацаатайгаар сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Гэтэл зээлдэгч Б.Б гэрээний үүрэг биелүүлэхгүй байх тул үндсэн мөнгө 5,000,000 төгрөгийг Б.Б гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц сумын иргэн М.Тогтохдэмбэрэлээс 2015 онд 5,000,000 төгрөгийг баримт бичиг барьцаалж авсан нь үнэн.

Одоо нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 5,000,000 төгрөгийг өгөхөд бэлэн байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Б.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 (ерэн дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийн 50 хувь болох 47,475 төгрөгийг хариуцагч Б.Б, 50 хувь болох 47,475 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.Т нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Б 47,475 (дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг, улсын орлогоос 47,475 (дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА