Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0751

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсныг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би П и г ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П и г ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай байгууллага нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 01 сарын 30 өдөр **/**тоот албан бичгээр гаргасан гомдлоо бүхэлд нь татан авч байгаа учир холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. П и г ХХК-иас С дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Орон сууцны 7 дугаар хороолол орчмын "Б" хэсэгчилсэн талбайн Ус, дулаан дамжуулах төв /УДДТ/-ийн барилга, тоног төхөөрөмж, гадна дулааны шугамын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулаагүй, захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарууд нь гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, гүйццэтгэлийг хангуулах үүргээ тус тус биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд ***.***.***төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх нь нэхэмжлэгчийн эрх байхаар, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж, мөн зүйлийн 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байгаа ба шүүхэд нэхэмжлэгчид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн гэж үзээд нэхэмжлэгч П и г ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П и г ХХК нь С дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Орон сууцны 7 дугаар хороолол орчмын "Б" хэсэгчилсэн талбайн Ус, дулаан дамжуулах төв /УДДТ/-ийн барилга, тоног төхөөрөмж, гадна дулааны шугамын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулаагүй, захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрууд нь гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, гүйцэтгэлийг хангуулах үүргээ тус тус биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд ***.***.***төгрөг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ