Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Д.Ариунжаргал

Шүүгдэгч Ч.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Ч.Ц -д холбогдох 17160010300044 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн ....сумын харьяат, 1973 оны 04 дүгээр сарын 15-нд Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрчим хүчний үйлдвэрт дизелийн ээлжийн цахилгаанчинаар ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, ДК73041514 регистрийн дугаартай, Ж овогтой Ч.Ц  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Ц  нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэр буюу ... байранд иргэн Д.О-г гэртээ амарч байхад толгойруу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Ч.Ц  нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэр буюу 12 жилийн 1 дүгээр сургуулийн 2 дугаар байранд иргэн Д.О-г гэртээ амарч байхад нь түүний толгойруу цохиж биед нь тархины доргилт, баруун хөмсөгний дээд

 

2.

 

хэсэгт шарх гэмтэл буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Ч.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би гэртээ ганцаараа байсан. Тэгээд архи уучихаад тийм үйлдэл хийсэн байсан. Маш их гэмшиж байна. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны орой ажлаасаа ирсэн. Эхнэр хотод эмчилгээнд байгаа. Хүүхэд хотод оюутан. Би гэртээ ганцаараа байсан. Ерөөлийн шилний тал архи гэрт байхаар нь уучихаад гадаа гарч тамхи татаад зогсож байсан. Тэгээд ухаан алдсан байсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирогчийн өөрийнх нь саналыг асуухад чи 700.000 төгрөг өг гэхээр нь би бэлнээр  700.000 төгрөг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт гуйсан байгаа. Эхнэр Улаанбаатар хот руу тархи толгой нь өвдөөд явсан. Хүүхэд Улаанбаатар хотод оюутан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж айж байна...” гэх мэдүүлэг,  

 

Хохирогч Д.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...тэр залуу миний толгойруу нэг л удаа маш хүчтэй цохисон. Миний эрүүл мэндэд учирсан хохирлыг Ц нь барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ц-той холбоотой ямар нэг гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх 6, 8-рт/,

 

Гэрч П.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 10 дугаар сарын 23-нд гэртээ гэр бүлийнхэнтэйгээ амарч байхад шөнийн 02 цагийн үед манай байшингийн хаалгыг нэг согтуу залуу цохиод түлхээд ороод ирсэн. Тэгтэл манай эхнэр Д.О түрүүлж очоод миний дүү айл андуурсан байна гэж хэлтэл манай эхнэрийн толгойруу гараараа цохиж авсан...Манай гэрийн хаалга эвдэрсэн зүйл байхгүй. Надад хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /хх 10-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн:

“1. Д.О-н биед тархины доргилт, баруун хөмсөгний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлчийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх №325 дугаартай акт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч  болон шүүгдэгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Ариунжаргалын хүсэлтээр: 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан илтгэх хуудас,  хохирогч Д.О-н мэдүүлэг /хх-5-рт/, хохирогч Д.О-н 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэг /хх-8-рт/, гэрч П.Б-н мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Н-н мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх-15-рт/, Ч.Ц-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ч.Ц -н сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

 

3.

 

тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Ч.Ц -г хохирогч Д.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Ч.Ц  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан, прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Ч.Ц нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул шүүхээс прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц-г дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Ц  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Д.О нь хүсэлтдээ “...Ч.Ц  нь өнөөдрийг хүртэл намайг эмчлүүлэх зардлыг гаргаж эмчилгээний хохирол барагдуулж өгсөн тул би гомдол, саналгүй, түүнийг уучилсан болно...” гэснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Ц  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Ч.Ц  нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.Ц -с гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохирлыг бүрэн төлсөн, цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогтой Ч-н Ц-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ц -г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Ц -д танилцуулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.Ц -с гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохирлыг бүрэн төлсөн, цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Цэрэндоржийн цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ц -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА