| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00196/И |
| Дугаар | 155/ШШ2024/00362 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2024/00362
| 2024 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2024/00362 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/00215/И/
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн Ц сумын 4 дүгээр багт оршин суух, О.Л,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.Л Х аймгийн Ц сумын С нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Х аймгийн *** сумын С хувьцаат компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал малчнаар, Х аймгийн *** сумын С бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Өндөр насны тэтгэвэр тогтоолгохор нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч тушаал шийдвэр нь бүрэн бус байх тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн хариуг амаар өгсөн...гэв.
Хүсэлт гаргагч О.Л нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 02 сарын 06-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймаг *** сумын С нэгдлийн даргын 1985 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тушаал, Х аймгийн *** сумын С хувьцаат компанийн захирлын 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар тушаал, түүний хавсралт, Х аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар тушаал, түүний хавсралт, Х аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/49 дүгээр албан бичиг, цалингийн тодорхойлолт, Х аймгийн *** сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 01 сарын 25-ны өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 729 дүгээр Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ш.С, Б.П нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэх Х аймгийн С хувьцаат компани хэзээ байгуулагдаж, хэзээ татан буугдсан талаарх лавлагаа, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагч 1990-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, Батлан хамгаалахын төв архиваас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Х аймгийн *** сумын Засаг даргын тамгын газраас хүсэлт гаргагчийн С нэгдэлд ажиллаж байсантай холбоотой баримт зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Өндөр насны тэтгэвэр тогтоолгохор нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч тушаал шийдвэр нь бүрэн бус байх тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн хариуг амаар өгсөн...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 02 сарын 06-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймаг *** сумын С нэгдлийн даргын 1985 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр: ...3.О.Л, 1-р бригад... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаал,
Х аймгийн *** сумын С хувьцаат компанийн захирлын 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар: ...1. С хувьцаат компаний малчнаар дараах нэр бүхий хүмүүсийг хавсралтаар баталж, 1992 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай...
Хавсралт:...162.О.Л... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт,
Х аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаар: ...1.*** сумын С нэгдлийг С бүрэн бус хариуцлагатай компани,... болгон...,нэгдлийн гишүүн нэг хүний үнэгүй эзэмших хөрөнгийг 3170,35 төгрөгөөр тус тус тогтооосугай...
Хавсралт:...авсан хөрөнгийн хэмжээ, мян.төг:...676.Ойдов Лхагва-Очир 3,0 .... гэсэн бичвэр бүхий *** сумын Саруул амьдрал нэгдлийг хувьчлах тухай тогтоол, түүний хавсралт,
Х аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/49, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 3/67 дугаар: Тус сумын С нэгдэлд ажиллаж байсан О.Л ажилласан жилийн лавлагааг нэгдлийн 70 дугаар дансны 1988 оны 98 дугаар хадгаламжийн нэгжийн 4 дүгээр хуудас, 1989 оны 102 дугаар хадгаламжийн нэгжийн 6 дугаар хуудас, 1990 оны 106 дугаар ХН-ний 16 дугаар хуудаснаас тус тус түүвэрлэн хавсаргав.
*** сумын С нэгдэлд ажиллаж байсан О.Л 1988 он 9 дүгээр сар хоног 30, цалин 167, 1989 он 01 дүгээр сар хоног 18, цалин 201, 02 дугаар сар хоног 28, цалин 139, 3 дугаар сар хоног 10, цалин 55, 9 дүгээр сар хоног 15, цалин 117, 1990 он хоног 180, цалин 5014 гэх албан бичиг, Х аймгийн *** сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, нийгмийн даатгалын улсын байцаагчийн НД0449 гэсэн тэмдэг дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн тодорхойлолт,
Х аймгийн *** сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 02 сарын 29-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн *** сумын С нэгдлийн 70 дугаар дансны цалингийн хүснэгтүүд,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/231 дүгээр албан бичгээр ирүүлсэн: ...О.Л, ажилладаг байгууллага:С нэгдэл, ажилд орсон он: 1988, цех, тасаг, бригад:1-р хэсэг, эрхэлдэг ажил:хоньчин, оршдог сум, район: ***... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,
Батлан хамгаалахын төв архив ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 02 сарын 28-ны өдөр гэсэн дардас дарагдсан: Овог нэр: Ойдов Лхагва-Очир,...Хэдэн оноос хаана ямар ажил хийж байсан: 1984 оноос *** сумын С нэгдлийн I бригадад малчин... гэх мэдээлэл бүхий Х аймгаас 1986 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет,
Гэрч Ш.С: ...О.Л нь 1984 онд Х аймгийн *** сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд, сургуулийн хуваарь авсан боловч, яваагүй. Хөдөө аавтайгаа хамт адуу маллаж, туслах малчнаар ажиллаж эхэлсэн. С нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан, цэрэгт явж ирээд тасралтгүй л малчнаар ажилласан... гэх,
Гэрч Б.П: ...О.Л нь 1984 онд Х аймгийн *** сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд, Завханы ТМС-д түр яваад, аав нь нас барж ирээд, С нэгдэлд малчнаар ажиллаж, сувай үхэр зэрэг малладаг байсан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн Х аймгийн *** сумын С нэгдлийн 1 дүгээр бригад, Х аймгийн *** сумын С хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан болохыг давхар нотолж, хүсэлт гаргагч нь дээрх байгууллагуудад ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/237 дугаар: Танай ирүүлсэн 4/305 албан бичгийн дагуу шалган үзэхэд 166847 регистрийн дугаартай С ХК нь 1991 оны 02 дугаар сарын 30-ны өдөр *** сумын төвд гэсэн хаягтай үүсэн байгуулагдсан байна. С ХК нь хэдэн онд улсын бүртгэлээс хасагдаж, татан буугдсан нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна. гэсэн бичвэр бүхий албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдлоо.
Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Х аймгийн *** сумын С бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэж шаардаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар энэ үйл баримт тогтоогдохгүй байна.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Иймд шүүх хүсэлт гаргагч О.Л Х аймгийн *** сумын С нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Х аймгийн *** сумын С хувьцаат компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Х аймгийн *** сумын С бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаар албан бичиг, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 06/300 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХУУЛБАР ҮНЭН гэсэн дардас дарагдсан ХААТР-21 (А), ХАЯГИЙН ХУУДАС №7 зэрэг баримтууд авагдсан болохыг дурдъя.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.О Х аймгийн *** сумын С нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Х аймгийн *** сумын С хувьцаат компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Х аймгийн *** сумын С бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА