| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00335/И |
| Дугаар | 136/ШШ2024/00301 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 136/ШШ2024/00301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие ***-т *** өдрөөс *** өдөр хүртэл ажиллаж байсан. Халагдсан тушаал байхгүй учраас ажилласан жилийг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд дээрх онуудад намайг *** ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 6-8/, Н.Б, Ө.А нарын тодорхойлолт /хх 9,14/,тэдгээрийн мэдүүлэг/хх 22-25/, баримт бичгүүд /хх 10,6-8,11-13,26/ зэрэг баримт бичгүүд.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
3.Шүүхээс: Н.Б, Ө.А нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Нэхэмжлэгч Б.Б-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б нь *** *** өдрөөс *** өдөр хүртэл *** ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3.Нэхэмжлэгч Б.Бийг *** *** өдрөөс *** өдөр хүртэл *** ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3.1.Нэхэмжлэгч Б.Б нь *** ***өдрөөс ***-ны өдөр хүртэл *** ажиллаж байсан болох нь түүний нэхэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар/хх-5/,нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-6-8/, Н.Б,Ө.А нарын тодорхойлолт /хх-9,14/,тэдгээрийн мэдүүлэг/хх-22-25/, баримт бичгүүд /хх-10,6-8,11-13,26/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3.2.Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бийг *** *** өдрөөс ***-ны өдөр хүртэл *** ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ