Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/05

 

Х.*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Э.******* нарын давж заалдах гомдлоор Х.*******т холбогдох 2023001730008 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Пүрэвдорж, прокурор Б.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* нар оролцов. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 23-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн ******* овогт *******ын *******. /регистрийн дугаар: *******/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг “Бор бургас” гэх газраас УАЗ Фургон маркийн ******* ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан нэн ховор ургамал болох 586 килограмм хонин арцыг түүж бэлтгэн Завхан аймгийн Улиастай сумын******* баг ******* тоот хашаанд хадгалсан, мөн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын******* багийн ******* тоот хашаанаас Өлзийт баг руу тээвэрлэж байгаль экологид 29.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2. Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд /сар бүр 150000 төгрөгөөр/ тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулж, 5. Шүүгдэгч Х.*******т 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх алаг өнгийн бариултай хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Х.*******ийн эзэмшлийн УАЗ Фургон маркийн ******* ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 уут хонин арцыг, шүүгдэгчийн эзэмшлийн цэнхэр өнгийн УАЗ Фургон маркийн ******* ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 580.000 төгрөгийг гаргуулж улсын орлого тус тус болгож, 8. Шүүгдэгч Х.*******ийн эзэмшлийн УАЗ Фургон маркийн ******* ЗАА улсыдугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, 9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаорчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т тус тус зааснаар шүүгдэгч Х.*******аас 146500000 /нэг зуун дөчин зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулж, 10. Шүүгдэгч Х.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнэгаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Э.******* нарын давж заалдах гомдлын агуулга: Х.*******т холбогдох эрүүгийн хэрэгт Э.******* би шүүгдэгчийөмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн Гэргийн анхан шатны шүүхийн 2021.03.26-ны 2021/ШШТ/30-р шийтгэх тогтоолыг 2021.04 12-ны өдөр гардан авсан. Тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7,9-дэх заалтууд буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоон, шүүгдэгчээр төлүүлэхээр тусгасан хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын дээрх хэсэгт шүүгдэгч Х.*******аас 20 уут арцыг хурааж улсын орлого болгох, мөн 146.500.000 төгрөгийг гаргуулахаар заасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй улмаас шүүгдэгчээр нөхөн төлүүлэх төлбөрийг бодитоор тогтоогоогүй гэж үзэж байна. Тодруулбал, хураагдсан 586 кг хонин арцны экологи эдийн засгийн үнэлгэ29.300.000 төгрөг гэж тогтоосон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 4.3-дахь заалтаар энэ үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцож 146.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн Х.*******аас 20 уут буюу 596 кг хуурай хонин арцыг хэрэг хянан шийдвэрлажиллагааны явцад хураан авсан. Хураан авсан 20 уут хонин арцны үнэлгээ буюу 29 300.000 төгрөгийг нийт хохирлоос хасахгүйгээр хохирлын хэмжээг 146.500.000 төгрөг гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4зааснаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.26-ны 2021/ШШТ/30-р шийтгэх тогтоолын гомдолд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 30 дугаар шийтгэх тогтоол дээр шүүгдэгчээр төлүүлэх хохирлын хэмжээ тогтоосон хэсэгтэй холбоотой гомдол гаргасан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь мөрдөн байцаалтын шатанд 146.500.000 төгрөг гэж тогтоосон байгаа. Шүүгдэгчээр хэчнээн төгрөг төлүүлэх вэ? гэдэг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд байсан. Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон хохирлоос шүүгдэгчээр төлүүлэх хохирлын хэмжээг тогтоохдоо одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 болон 4 дүгээр заалтуудыг хэрэглээгүй гэж үзэж байна. Энэ нь шүүгдэгчээр төлүүлэх хохирлын хэмжээг тогтоосон байдал нь хуульд заасан журамтай нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ буюу хохирлоос давсан тэр хөрөнгө орлогыг улсын орлого болгоно гэж ойлгож байна. Харин Х.*******т холбогдох хэрэгт хохирол нь 146.500.000 төгрөг гэж тогтоогдсон байхад 29.300.000 төгрөгийн үнэлгээтэй 596 килограмм хуурай хонин арцыг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж тодорхой заагаад өгсөн байгаа. Эндээс хураан авсан 596 килограмм хонин арц шууд улсын төсөвт болж орохгүй хохирол нөхөн төлөхөд зарцуулагдах нь хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуульд зааж өгсөн байдаг. Иймээс шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 596 килограмм хуурай хонин арцыг хохирол нөхөн төлөхөд зарцуулж шүүгдэгчээр төлүүлэх хохирлын хэмжээг тогтоохдоо 29.300.000 төгрөгийг нийт хохирлоос буюу 146.500.000 төгрөгөөс хасаж 117.200.000 төгрөгийн хохирлын хэмжээг шүүгдэгчээр төлүүлэх нь Эрүүгийн хууль болон шударга ёсны зарчимд нийцэх байсан гэж үзэж байна. Ийм учраас Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.*******т холбогдох хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Х.*******ийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 08-ний өдрийн хооронд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Бор бургас гэдэг газраас 23-67 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр байгалийн нэн ховор ургамал болох 586 килограмм Хонин арцыг түүж бэлтгэн, тээвэрлэж Завхан аймгийн Улиастай сумын******* багийн ******* тоотод хадгалж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын******* багаас Өлзийт баг руу тээвэрлэж байгаль экологид 29.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 29.300.000 төгрөгийг хохиролдоо тооцож хасуулах талаар давж заалдах гомдол гаргасан байдаг. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд тодорхой хэмжээгээр аливаа хэн нэгэн этгээдэд хохирол учирсан тохиолдолд тухайн хохирлыг нөхөн төлүүлэхдээ маш их анхаарсан зүйл заалт байдаг. Ямар нэгэн биет байдлын доголдолгүй, хэн нэгний эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх зэрэгт зориулж тухайн эд зүйл нь буцаад эзэндээ очихдоо ямар нэгэн биет байдлын доголдолгүй байдлаар эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийн эрхийг хязгаарлаагүй байдлаар нөхөн төлүүлэх боломжтой байдаг. Гэтэл шүүгдэгч Х.*******ийн хувьд байгальдаа ургаад байж байсан арцыг түүж аваагүй бол бид нарын амьсгалж байгаа агаарыг цэвэрлээд, цэвэр агаарыг ялгаруулаад байж байх ёстой зүйл байсан. Яагаад ургамлын аймагт учирсан хохирлыг 5 нугалаад, амьтны аймагт учирсан хохирлыг 2 дахин нугалаад байдаг нь өнөөдөр бидний хүрээлэн амьдарч байгаа орчин, нөхцөлийг бүрдүүлж байгаа ганц зүйл нь ургамал юм. Мөн анхан шатны шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дахь заалтуудад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн зүйл заалтууд ямар нэгэн байдлаар тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийдвэр нь үндэслэл бүхий байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.*******ийн нэн ховор ургамлыг түүж, бэлтгэн, ******* ЗАА улсын дугаартай “УАЗ Фургон“ маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдлийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг зөв зүйлчилж шийдвэрлэсэн, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд “...ургамлын экологиэдийн засгийн үнэлгээгээ тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ” тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар ...Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи -эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх асуудлыг зохицуулсан байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.*******т Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 ийн 3-т зааснаар ургамлын аймагт учруулсан хохирлыг хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцжээ. Анхан шатны шүүх шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хайчийг устгахаар, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Х.*******аас хураан авсан 20 уут буюу 596 кг хуурай арцны үнэ 29.300.000 төгрөгийг хохирлоос хасахгүйгээр хохирлын хэмжээг тогтоосон нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна гэжээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө орлогыг хураана. эсхүл бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор ... учирсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос хураана” гэжээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураана, эсхүл гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдээс өөр хөрөнгө орлогыг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор хураахаар заажээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ”хураан авсан хөрөнгө орлого гэдэг нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор ... учирсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлого гэж ойлгохоор байх ба энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хурааж, улсын орлого болгохоор тогтоосон нь хэргийн нөхцөл байдал болон уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн байна. Анхан шатны шүүх хөрөнгө орлого хураах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээ р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Э.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ