Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2023/0291/З |
Дугаар | 128/ШШ2024/0050 |
Огноо | 2024-01-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д ******* ХХК
Хариуцагч: Барилгын хөгжлийн төв
Гуравдагч этгээд: Г Орд ХХК
Маргааны төрөл: Барилгын хөгжлийн төвөөс гаргасан 1 тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаарддага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.Ц, Я.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага: Барилга хөгжлийн төвөөс гарсан 1 тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хүчингүй болгуулах гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Барилгын хөгжлийн төвөөс гарсан 1 тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хүчингүй болгуулах тухайд:
Барилгын хөгжлийн төвөөс гарсан 1 тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хүчингүй болгуулах тухайд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02-р сарын 07-ны өдрийн 0064 тоот шийдвэрт Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 05-р сарын 06-ны ******* тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, "Г-Орд" ХХК-ийн зураг төслийг хийж гүйцэтгэсэн иргэн Б.Ц "Хүүхдийн цэцэрлэгтэй 40 айлын орон сууц"-ны барилгын ажлын зураг төсөлд магадлалын дугнэлт гаргахыг хариуцагч "Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т даалгасугай гэсний дагуу Барилгын хөгжлийн төв 2022 оны 10-р сарын 12-ны өдөр 1-тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг албажуулж гаргасан. Тус дүгнэлтийн нэгтгэлд "... Зураг төсөлд магадлал хийсэн экспертүүдээс зөвшөөрсөн 6, татгалзсан эксперт байхгүй байна... Д-уул аймгийн Д сумын 12-р багийн нутаг дэвсгэрт баригдах Иргэн Б.Ц хүүхдийн цэцэрлэгтэй 40 айлын орон сууцны барилгын ажлын зураг төсөлд 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм", Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 05-р сарын 06-ны өдрийн Е дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг тус тус үндэслэн магадлал хийх ажлыг зохион байгуулж, нэгтгэн бүртгэлийн дугаар олгов. Дүгнэлтийн нэгтгэл нь экспертүүдийн 13 хуудас магадлалын дүгнэлтийн хамт хүчинтэй гэж заасан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т "Барилгын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ", Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ" гэж тус тус заасны дагуу Барилгын хөгжлийн төв сүүлд хүчин төгөлдөр болсон 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Барилгын тухай хууль болон 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын засгийн газраас батлагдсан 108 дугаартай "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийг үндэслэн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж, хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч хүчингүй болсон 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм"-ийг хэрэглэж, хууль зөрчсөн байна. Түүнчлэн 1-тоот магадлалын дүгнэлтийг гаргахдаа 2015 оны 05-р сарын 06- ны өдрийн ЕД-0******* дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг мөн үндэслэсэн нь илт хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02-р сарын 07-ны өдрийн 0064 дугаартай шийдвэрийн дагуу ЕД-0******* дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, 47.3, Барилгын тухай хуулийн (2008 оны) 03 дугаар зүйлийн 3.1.8, 5 дугаар зүйлийн 5.1.6, 13 дугаар зүйлийн 13.1, Барилгын тухай хуулийн (2016 оны) 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу тус илт хууль бус захиргааны актыг гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоосон. Гэвч Барилгын хөгжлийн төвөөс илт хууль бус болохыг тогтоосон ЕД-0******* дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг үндэслэн 1-тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргаж байгаа нь мөн адил хууль зөрчсөн үйлдэл байна. Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т "Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна" гэж заасан боловч зураг төсөлд магадлал хийсэн экспертүүд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын засгийн газраас батлагдсан 108 дугаартай "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн холбогдох заалтуудыг магадлалдаа дурдсан, магадлалын ерөнхий дүгнэлтийг нэгтгэж баталгаажуулсан Барилгын хөгжлийн төв 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм"-ийг үндэслэсэн гэж байгаа нь экспертүүд болон Барилгын хөгжлийн төв аль хууль болон дүрмийг баримталж тус магадлалыг хийж гүйцэтгэсэн нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах шатны гомдоо Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0064 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Г орд ХХК-ийн зураг төслийг хийж гүйцэтгэсэн иргэн 40 айлын орон сууцны барилгын ажлын зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргахыг хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-д даалгаж шийдвэрлэсний дагуу Барилгын хөгжлийн төв 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1 тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргасан. Гэвч тус дүгнэлт нь хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл илт хууль бус нь тогтоогдсон шийдвэр, хууль, дүрмийг үндэслэж 1 тоот магадлалын дүгнэлтийг гаргасан. Хуучин зургаа хуулбарлаж тамга даруулан экспертүүдтэй үгсэн хуйвалдаж хууль бус зүйл хийсэн. Магадлалын дүгнэлтийг үндэслэж, барилгын ажил хийх зөвшөөрөл олгож гэрчилгээгээр баталгаажуулдаг. 2016 оны барилгын тухай хууль, 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрмийн мөрдөх ёстой байтал огт мөрдөөгүй. Манайхаас холбогдох баримт, бичгүүдийг шаардаагүй, шаардсан бол бүх шаардлагыг хугацаанд нь бүрдүүлж өгөх байсан. Гуравдагч этгээд, хариуцагч нар нь зураг хуулбарлаж хоорондоо хуйвалдахдаа ямар нэгэн гэрээ байхгүй, хүчингүй болсон магадлалын дүгнэлт, хуулийг үндэслэж дахин хүчингүй дүгнэлт гаргасан. 1 тоот магадлалын дүгнэлтийг илт хууль бус гэдгийг Давж заалдах шатны шүүх сүүлд шийдвэрлэхдээ үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн.
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0064 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт
1. Д ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг хянаж үзээд дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Д ******* ХХК нь Барилга хөгжлийн төв ТӨҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7. түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгож, дахин магадлалын ерөнхий дүгнэлт гаргахыг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т даалгах нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг гаргажээ.
3. Д ******* ХХК нь Д-Уул аймгийн Д суманд баригдах цэцэрлэгтэй орон сууцны барилгын ажлын зургийг хийж гүйцэтгүүлэхээр Г Орд ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №11/14 дугаар Барилгын ажлын зураг төсөв боловсруулах гэрээг байгуулсан байна.
Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр Г-Орд ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажлын зурагт ерөнхий дүгнэлт гаргасан байх бөгөөд экспертүүдийн 13 хуудас дүгнэлтийн хамт хүчинтэй гэжээ.
Тус магадлалын ерөнхий дүгнэлтэд Хараат бус эксперт Б.Б суурь бүтээцийн хавсралт дүгнэлтдээ суурийн шийдлийг эргэн хянаж үзэх, сайтар харьцуулсан тооцоо хийх, суултын тооцоог хийх, багана бүрээр шалгаж, суулт нь нэрлэсэн хэмжээнд байвал уг суурийн шийдлийг үлдээж болох юм. Суурийн нүхийг гадаргуугийн хур борооны уснаас хамгаалах. Дээрх 1.2.3-д заасан дүгнэлтийг зассаны дараа зургийг экспертэд дахин хянуулах шаардлагатай гэж дүгнэлтийг эцэслэн гаргаагүй байхад Барилгын хөгжлийн төв магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргасан нь Барилгын тухай хуулийг зөрчжээ гэсэн.
Мөн Д-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/42 тоот албан бичигт Г-Орд ХХК-д боловсруулагдаж ... магадлал хийгдсэн .. зураг төслийн бүрдэл бүрэн бус байна. Тухайлбал: 1. Гадна дулаан, гадна цэвэр бохир ус, гадна цахилгаан хангамжийн зураг дутуу 2. ББ-2-7 дугаар хуудсанд тухайн зургийг гүйцэтгэсэн инженер гарын үсэг зурж баталгаажуулаагүй, ББ-3 дугаар хуудсанд магадлалын дардас дарагдаагүй, 3. Ерөнхий дүгнэлтийн хавсралт дүгнэлт дээрх эксперт Б.Б өгсөн үүргийг биелүүлээгүй. Дээрх нөхцөл байдлаас нэгтгэн дүгнэж үзвэл Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь Г-Орд ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажлын зурагт ерөнхий дүгнэлт гаргахдаа Барилга бүтээцийн хэсэгт экспертээр ажилласан Б.Б дүгнэлт гараагүй байхад тодруулбал барилгын чухал хэсэг болох суурийн талаар санал, дүгнэлтийг дахин засаж ирүүлэх даалгавартай байхад түүнийг зураг төслийн компаниар хийлгүүлэхгүйгээр магадлалын ерөнхий дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл барилгын суурийн хэсэгт дүгнэлт гаргуулахгүйгээр барилгыг барих боломжгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт зааснаар Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, 47.3-д Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэсэн нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй тул илт хууль бус захиргааны акт гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. Барилгын хөгжлийн ТӨҮГ-ийн захирал А*******гаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тайлбартаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0064 дугаар шийдвэрийн дагуу тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай хууль, түүний дагуу мөрдөгдөж гарсан барилгын норм бар дүрэм, магадлалын ажлыг зохион байгуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн, хууль бус, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх тохи тус дүрмийн 6.12-д заасан магадлалыг мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуйн хяналт хариуцсан байцаагчийн дүгнэлт, техникийн нөхцөлийг шинэчлэн авах, онцгой байдлын газрын галын аюулгүй байдлын дүгнэлт, инженер шугам сүлжээний зургийг шинээр боловсруулах, зөвшилцөх гэсэн шаардлагуудыг хангуулах зэрэг нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөх байсан тул 7-10 жилийн өмнө хүчингүй болсон хууль дүрмийн дагуу магадлалын ажлыг зохион байгуулснаар бидний ажлыг дампуурлын байдалд оруулж, аж амьдралыг шороотой хутгасан. Манай зүгээс барилгын зургаа захиалж хийлгэхэд бэлэн байна ажил эхлэх зөвшөөрөл авахад Барилгын хөгжлийн төвийн 1 тоот магадлалын дүгнэлт маш их саад болж байна. Барилгаа бариулах гэхээр шүүх дээр маргаантай байгаа гээд хамтарч ажиллах спонсор доггүй. Хараат бус экспертийн гурван шаардлагыг зураг гүйцэтгэгч байгууллага Г-Орд ХХК захирал Т.Б биелүүлээгүй байхад Барилга хөгжлийн төвийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу магадлалын ерөнхий дүгнэлтээр гарсан зөрчлийг хянаж нягталж, залруулга хийлгэх шаардлагыг хангуулаагүй байна. Ингээд илт хууль бус шийдвэрийн улмаас цаашдаа барилга барих боломжгүй болсон. Зургийн даалгаврыг бүрэн гүйцэтгэж биелүүлээгүйд маш их харамсалтай байна. Тухайн зураг нь барилга барих ямар ч боломжгүй, манай барилгын иж бүрэн зургийг техникийн нөхцөл, гадна инженерийн шугам сүлжээг 100% хийх гэж байгаа. Зургийн даалгавар, техникийн нөхцөлгүйгээр барилгын зураг хийдэг тохиол Монгол улсад байтугай, Дэлхийд байхгүй. Тухайн барилгад 40 айл, 70-аад тооны хүүхэд амьдарна. Барилга хэдийд ч нурах магадлалтай, нурсан тохи хэн хариуцах вэ? Би тийм хүн чанаргүй зүйлийг хийж үнэхээр чадахгүй учраас үүний араас олон жил хөөцөлдөж өнөөдрийг хүрээд байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0064 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу зөвшөөрөл олгохгүй гэдгийг хэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон байна. Барилгын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4.1.43, 12.1, 25.1, 25.4, 39.1 Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрмийн 5.2, 6.8, 6.9, 6.12, 6.21 дэх заалтуудыг үндэслэж Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1 тоот магадлалын дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2013 онд 2 жилийн хугацаатай олгосон техникийн нөхцөлүүдийн хугацаа дуусгавар болсон байхад үндэслэж магадлал дүгнэлт гаргаад байгаа нь үндэслэлгүй. Төрийн байгууллага үнэхээр асуудалтай байгаа бол дээрх нөхцөлүүдийг шинэчлэн ирүүлэх үүрэгтэй байтал үүргээ биелүүлээгүй. Хуульд заасан хүчин төгөлдөр эрх зүйн акт баримтыг үндэслэж дүгнэлт гаргах үүрэгтэй байтал дүгнэлтдээ хүчингүй болсон дүрмийг үндэслэж акт гаргасан нь хууль бус, Барилга хөгжлийн төвийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтийг тус тус үндэслэн гэдэг Захиргааны хэргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр илт хууль бус байна гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47.2-т заасны дагуу гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, байхгүй гэж үзэж болно. Гэтэл байхгүй зүйлийг үндэслэл болгоод байгаа нь хууль бус гэж үзэж байна. Магадлалын дүгнэлтийн хавсралтад Б******* экспертийн дүгнэлтэд Зураг төслийн сонгосон шийдэлд өөрчлөлт ороогүй байна гэдэг. Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б экспертийн дүгнэлтийг үндэслээд суурийн бүтэц буруу байна дахин хий гэдгийг хянаагүй магадлалын дүгнэлт гарсан нь буруу байна гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Тухайн зурагт өөрчлөлт оруулаагүй засаагүй байж байгаад дахин магадлалын дүгнэлтэд оруулсныг хариуцагч байгууллага дахин баталж өгсөн. Уг нь Б экспертийн алдааг зассан талаар тодруулга хийх үүрэг нь хариуцагч талд байгаа. Мөн Ц******* экспертийн дүгнэлтийн 2 дугаар хэсэгт Холбогдох мэргэжлийн байгууллагаар энэ дүрмийн 5.2-т заасны дагуу хянуулж дүгнэлт гаргуулж баталгаажуулсан эсэх гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрмийн 5.1, 5.2-т маш тодорхой зааж өгсөн. Гэтэл дүрэмд заасны дагуу зөвшилцөөгүй байхад зураг төслийг баталсан. Ч******* экспертийн дүгнэлтэд зургийн даалгавар, техникийн нөхцөл, барилгын талбай үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зургийг тус тус ирүүлээгүй. Эдийн засгийн үр ашгийн хөрөнгө оруулалтын дүгнэлт гаргаагүй, хананд цэвэр, бохир усны шугам гитз төлөвлөх шаардлагатай, материалын түүврийг дахин хянаж үзэх шаардлагатай, холбогдох хэсгүүдтэй зөвшилцөх шаардлагатай гэж шаардлагуудаа нэг мөр дурдаж өгсөн байдаг. Экспертүүд ингэж дүгнээд байхад хариуцагч байгууллага яагаад авч үзэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. 2022 онд магадлалын дүгнэлт гарсан боловч зураг төсөл нь 2021 оны шүүхийн шийдвэрээр алдаатай гарсан гэдэг нь батлагдсан зүйл, гуравдагч этгээдийн зураг төсөл нь алдаатай гэдэг нь мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/142 дугаар албан бичгээр давхар нотлогддог.ББ-2-7 дугаар хуудсанд тухайн зургийг гүйцэтгэсэн инженер гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад мөн батлаад өгсөн. Ерөнхий дүгнэлтийн хавсралт дүгнэлт дээрх эксперт Б.Б өгсөн үүргийг биелүүлээгүй баталсан нь мөн үндэслэлгүй. Хэргийн материалтай танилцах явцад хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Хариу тайлбар болон шүүх хуралдаанд Хүчингүй болгох боломжтой гэдэг зүйлийг илэрхийлж байгааг шүүх анхаарч үзнэ үү.
Хариуцагч нь хариу тайлбартаа мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуйн байцаагчийн гаргасан эрүүл ахуйн дүгнэлтийг шинэчлэн авах, онцгой байдлын газрын галын аюулгүй байдлын дүгнэлт, гадна инженер, шугам сүлжээний зураг төслийг шинээр боловсруулах, зөвшилцөх шаардлагатай байна гэхдээ нэхэмжлэгчийн эрх ашгийн үүднээс баталсан гэдэг. Нэхэмжлэгч өндөр настай хүн гээд давуу байдалтай гэсэн үг биш, барилгаа бариад ямар нэгэн байдлаар барилга нурсан тохи олон тооны, эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал үүсэх учраас нэхэмжлэгч өдийг хүртэл шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гэж явна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх тохи тус дүрмийг хариуцагч тал баримтлах үүрэгтэй. Түүнээс биш хэн нэгний талд эрх ашгийг нь хамгаалах байгууллага биш гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Барилга хөгжлийн төв нь эрх, үүргээ хэрэгжүүлдэг байгаасай. Барилгын магадлал хийх эрх нь Барилга хот байгуулалтын яаманд шилжүүлсэн байдаг. Хариуцагч байгууллагын алдаанаас болж олон газар барилга нурж байхад яагаад ажил үүргээ сайжруулахгүй байгаа юм бэ? Гэтэл эгэл жирийн иргэн хүн ёс зүй, үнэн шударга байдлын талаар эрүүл мэнд, ашиг хонжоо бодохгүй явж байна. Гэжээ.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Д" ХХК-ийн тус шүүхэд гаргасан "... Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1 дугаартай Магадлалын дугны 2022 нэгтгэлийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Барилгын хөгжлийн төв нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0064 дугаартай шийдвэрийн дагуу тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай хууль, түүнийг дагаж гарсан дүрэм, журам болон холбогдох барилгын норм ба дүрмийн дагуу магадлал хийх ажлыг зохион байгуулан, шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2022 оны 06 дугаар сарын 15 өдрийн 1/1550 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрийг хүргүүлсэн болно. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн дагуу тус зураг төсөлд магадлал хийх тохи дээрх дүрмийн 6 дугаар зүйлийн 6.12-т заасны дагуу дараах материалуудыг дахин бүрдүүлэх шаардлага тулгарсан.
Үүнд: мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуйн байцаагчийн гаргасан эрүүл ахуйн дүгнэлт, техникийн нөхцөлүүдийг шинэчлэн авах, онцгой байдлын газрын галын аюулгүй байдлын дүгнэлт гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийг шинээр боловсруулах/зөвшилцөх/ Дээр дурдсан шаардлагуудыг хангуулахад нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөх байсан тул тухайн байсан ажлын зураг төсөлд тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хууль, дүрмийн дагуу магадлалын ажлыг зохион байгуулсан болно. Иймд тус төвд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Барилгын хөгжлийн төв зохион байгуулж, зураг төслийн баримт бичиг нь нормативын шаардлага хангаж байгаа эсэхийг эрх олгогдсон экспертүүд шалгадаг. Магадлалын дүгнэлт нь татгалзсан, зөвшөөрсөн гэсэн хэлбэртэй байна гэсэн нь зураг төслийг алдаагүй болтол нь засуулна гэсэн агуулга биш. Эксперт нь ямар нормын шаардлагыг хангаж байгаа бэ гэдгийг л шалгадаг. Магадлалын дүгнэлтийг экспертүүд гаргадаг, гарсан дүгнэлтийг Барилгын хөгжлийн төв нэгтгэдэг. Гуравдагч этгээд болон нэхэмжлэгч тал асуудлаа шийдэхээс нааш магадлалын дүгнэлт хэдэн удаа хүчингүй болохыг мэдэхгүй байна. Барилгын хөгжлийн төвөөс энэ зураг төсөл нормын шаардлага хангаагүй байна гэж бүх экспертүүд бичиж гаргахаас нааш нэхэмжлэгч талын маргааны асуудал арилахгүй юм байна гэж би ойлгож байна. Шүүхээс хүчингүй болголоо гэхэд дараа дараагийн шатны ажлуудыг тодорхой бичиж өгмөөр байна. Жишээ нь: хэн зураг авчрах, зургийг шинэчлэх эсэх зэргийг. Бид тухайн цаг хугацаанд үнэхээр нэхэмжлэгчийг бодсон. 2013 оны техникийн нөхцөлтэй, хугацаа дууссаныг харж байгаа гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: "Д *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж Улаанбаатар хот байна.
1. "Д *******" ХХК-тай дороо цэцэрлэгтэй 40 айлын орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах гэрээг 2014.07.23-нд байгуулахдаа гадна инженерийн шугам сүлжээний зураг хийх ажлын талаар ярилцаагүй, үнийг бодоогүй, гэрээнд хийхээр тусгаагүй.
"Зураг төслийн ажлын жишиг үнэ БД 81-16-12"-ыг үндэслэл болгон зураг төслийн ажлын үнэ 43,8 сая гарсныг 7,8 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлж 36 сая төгрөгөөр хийх саналаа "Д *******" ХХК-ийн ерөнхий инженер Ц.Э танилцуулахад "багасгаад өгөөч" гэсэн санал гаргасан тул 30 сая төгрөг болгосон.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.07-ны 64 дүгээр шийдвэрийг Барилгын хөгжлийн төв биелүүлж, тус ажлын зурагт шинээр экспертүүд томилон магадлал хийлгэж, 1 тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэл гаргасан нь хууль ёсны баримт бичиг болсон гэж үзэж байна. Дороо цэцэрлэгтэй, 40 айлын орон сууцны барилгын ажлын зурагт магадлал хийсэн экспертүүд нь зохих хууль журмын дагуу уг зургийг хянаж баталгаажуулсан болохоо тайлбартаа дурдсан байна.
3. "Д *******" ХХК-ийн захирал Б.Ц нь Д-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй иргэний хэрэгт ялагч болохын тулд буюу манай эсрэг өөрт ашигтай баримт гаргуулах зорилгоор Барилгын хөгжлийн төв болон нэр бүхий экспертүүдийн гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандсан байна.
4. Нэхэмжлэгчийн субьектив эрх хөндөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд субьектив эрхийн талаар огт дурдаагүй тул хэрхэн сэргээлгэх талаар мөн бичээгүй учраас нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байна.
Иймд Б.Ц гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зураг төслийг хэн ч хүчингүй болгоогүй. Экспертүүд татгалзсан тохи хүчингүй болно, харин экспертүүд шаардлагаа бичсэний дагуу засагдсан учир зурган дээр гарын үсэг зураагүй. Гадна инженер шугам сүлжээний зураг гэрээнд байхгүй учир манайх хийгээгүй, хэрэв гадна инженер шугам сүлжээний зураг хийх ажлыг хийхийн тулд газар дээр нь ямар шугам татахыг нарийвчилж үздэг учир зөвхөн барилгын асуудал дээр Энхтуултай тохиролцсон байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьсан мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт биш, хүсэлт тавиад авсан хариуг авсан. Зургаас болж барилгыг барьж болохгүй гэсэн нэг ч зүйл байхгүй. Барилга нурвал хэн хариуцах талаар хэлэхэд ямар шалтгаанаар нурсан асуудлыг мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргадаг. Харин би магадлал хийсэн зураг төслөөр баригдсан барилга нурсан гэж нэг ч сонсож байгаагүй. Харин чанаргүй материал, технологийн горим зөрчсөн асуудал яригддаг. Би өчигдөр иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцохоор Д-Уул аймагт очсон. Манай хийсэн барилгын зургийг суурийг өөр компани хийсэн. Нэхэмжлэгч техникийн нөхцөлүүдээ өгдөггүй, техникийн нөхцөлийн дагуу гадна инженер шугам сүлжээний зургаа хийлгэх нь Ц гэдэг хүний үүрэг. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журам/-г 2016.02.05-ны өдөр баталсан байдаг. Үүнд Энэ хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө олгосон барилгын ажлын зөвшөөрлийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгч, гэрчилгээ олгох өдөр хүртэл, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг тухайн гэрчилгээнд заасан хугацаа дуустал тус тус хүчин төгөлдөр байна гэж заасан байдаг. Түүнээс биш шууд шинэ хуулийг дагаж мөрдөөд явбал улс даяар эмх замбараагүй байдал үүснэ. Гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний гаргасан гомд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй байдаг. Миний гомдлын агуулга нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үздэг. Нэхэмжлэгч тал маргаан бүхий магадлалын дүгнэлтийн нэгтгэлээс яг ямар эрх нь хөндөгдөөд байгаа гэдгийг огт дурддаггүй. Тухайн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх нь сэргэх вэ ?, магадлалын дүгнэлтийн нэгтгэл нь мөн нэхэмжлэгч тал руу огт чиглээгүй. Шүүх хууль зөрчсөн асуудлыг шалгадаг, тогтоодог байгууллага биш, нэхэмжлэгч тал хуулиа судлах хэрэгтэй тухайн нэхэмжлэл захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д шаардлагыг огт хангахгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь анх Барилгын хөгжлийн төвөөс гарсан 1 тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хүчингүй болгуулах болон Зураг төсөлд магадлал хийсэн эксперт И.Г, Н.Б*******, Б.Ц*******, Т.Ч*******, Ж.А*******, Ж.Н******* нарын магадлалын дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6744 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дээрх 2 шаардлагуудыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0800 дугаар магадлалаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6744 дугаар захирамжид өөрчлөлт оруулж уг 6744 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаас Барилгын хөгжлийн төвөөс гарсан 1 тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хүчингүй болгуулах гэснийг хасаж өөрчилж, захирамжлах хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Иймд шүүх Барилгын хөгжлийн төвөөс гарсан 1 тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хүчингүй болгуулах гэсэн 1 нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 34.1.4. барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах гэж заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн 34.1.2, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг "Барилгын хөгжлийн төв" аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Б******* зөвшөөрсүгэй гэж шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 6.1-д Барилгын тухай хуулийн 34.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулна, 6.8.6-т энэ дүрмийн 6.14-т заасны дагуу зураг төслийн холбогдох хэсэг тус бүрд хийгдсэн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, дугаар олгож захиалагчид ажлын 3 өдөрт багтаан хүргүүлэх, 6.14-т Эксперт зураг төслийн магадлалын дүгнэлтийг гаргаж, энэ дүрмийн 6.1-д заасан байгууллагад хүргүүлнэ, 6.15-т Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, энэ дүрмийн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгож, баталгаажуулна гэж тус тус заасан байна.
Дээрх эрх зүйн зохицуулалтаас үзэхэд, аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болох Барилгын хөгжлийн төв нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зөвхөн зохион байгуулж байна.
Өөрөөр хэлбэл Барилгын хөгжлийн төв нь зураг төсөлд магадлал хийлгүүлэх хүсэлтийг хүлээн авах, бичиг баримтын иж бүрдлийг хянах, барилгын зураг төслийн хэсэг тус бүрд гаргасан экспертүүдийн магадлалын дүгнэлтийг нэгтгэх, бүртгэлийн дугаар олгох гэх мэт зохион байгуулалт, техникийн шинжтэй чиг үүргийг гүйцэтгэж байх тул маргаан бүхий магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ.
Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Барилга байгууламжийн зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 34.1.10-т заасны дагуу эрх олгосон иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ, 39.4. Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ, 39.5-т Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаарх дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, барилга байгууламжийн зураг төсөлд хийсэн магадлалын дүгнэлтийн улмаас үүсэх хариуцлагыг Барилгын хөгжлийн төв биш харин уг дүгнэлтийг гаргасан мэргэжлийн эксперт нь өөрөө хариуцахаар байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохилыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан.
Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, Барилга хөгжлийн төвийн 1 тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэл нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх, захирамжилсан шийдвэр байх гэсэн захиргааны актын шинжүүдийг агуулаагүй байх тул уг 1 тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, 1 тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Барилга хөгжлийн төвөөс гарсан 1 тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин ажил гүйцэтгэх гэрээ буюу Барилгын ажлын зураг боловсруулах гэрээний биелэлт, доголтой холбоотойгоор нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хоорондох хувийн эрх зүйн маргааныг иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг энд тэмдэглэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 39 дүгээр зүйлийн 39.4, 39.5-д заасныг тус тус баримтлан Барилгын хөгжлийн төвд холбогдуулан гаргасан Барилгын хөгжлийн төвөөс гаргасан 1 тоот магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Д ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ