Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/01543

 

2024 оны 4 сарын 09-ний өдөр

Дугаар 183/ШШ2024/01543

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Белли Виста хотхоны ** дугаар байрны ** тоотод оршин суух А-ийн У /РД:ЧС*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж хаягт оршин байгаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Д.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С ХХК-ийн өмгөөлөгч Ж.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.У нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2271 дүгээр шийдвэрээр А.У-аас 1,706,796,765 төгрөгийг гаргуулж "К ББСБ" ХХК-д олгож, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Намьяанжугийн гудамжны ** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******9 дугаартай 2048 м.кв 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга болон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 13****0 нэгж талбарын дугаар бүхий, №0378903 дугаартай, 2894 м.кв талбайтай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулахдаа "М" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Намьяанжугийн гудамжны ** хаягт байрлах дуусаагүй барилгыг бүхэлд нь худалдан борлуулж, төлбөр төлөгч болон өмчлөгчийн эрх хөндсөн хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад байна. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасан үндэслэлийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ч холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн тухай хариу өгч, гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч болох "М трейд" ХХК нь "М" ХХК-ийн 30 хувийн гүйцэтгэлийн гэрчилгээтэй, 2048 м.кв талбай бүхий барилгын зоорийн давхарыг 5,198,716,900 төгрөгөөр, 2894 м.кв талбай бүхий эзэмших эрхийн газрыг 3,139,319,200 төгрөгөөр буюу нийт 8,338,036,100 төгрөгөөр төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоосон юм. Уг үнэлгээгээр албадан дуудлага худалдааг хариуцагч байгууллага явуулахдаа холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгчид мэдэгдээгүйгээс шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 00599 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан юм. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2022 онд хоёр дахь албадан дуудлага худалдааг дахин зохион байгуулж, 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын зоорийн давхар, газрыг 10.1 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан ч дуудлага худалдааг нийтэд мэдээлэх ажиллагаа хууль зөрчин явуулсны улмаас тухайн дуудлага худалдаа хүчингүйд тооцогдсон. Түүнчлэн хоёр дахь дуудлага худалдааг дахин явуулах явцад төлбөр авагч "К ББСБ" ХХК-аас хүсэлт гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу албадан дуудлага худалдааг хойшлуулсан. Мен Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 183/ШШ2022/03509 шийдвэрээр төлбөр авагчийн нэхэмжлэлийг хангаж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, барьцаа хөрөнгийг 8,338,036,100 төгрөгөөр худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. Уг иргэний хэрэгт төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч аль алиныг гуравдагч этгээдээр татан оруулах хүсэлт гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдэгдээгүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш энэ тухай шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдэж, хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд төлбөр төлөгч, өмчлөгчийн эрхийг хязгаарласан болно. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулан явуулахдаа дараах хууль бус ажиллагаа явуулаад байна. Үүнд: 1."М" ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн "М трейд" ХХК-ийн үнэлгээний тайлангийн 3.2.3-т ...барилга улсын бүртгэлд бүртгүүлж байх үедээ 30 хувийн гүйцэтгэлтэй, нийт 2048 м.кв буюу зоорийн давхарын бүрэн цутгалт хийгдсэн, түүнээс хойш барилгын ажил үргэлжилсээр өнөөдрийн байдлаар 70-80 хувийн гүйцэтгэлтэй, нийт тэнхлэг 42.101.6 м.кв талбайд цутгалт хийгдсэн, шинжээч томилсон тогтоолд 30 хувийн гүйцэтгэлтэй барилга гэж заасныг харгалзан үнэлгээнд зөвхөн зоорийн давхрыг хамруулсан тухай" зааж, шинжээчийн дүгнэлтээ гаргасан байна. Гэтэл хариуцагч байгууллагаас анхны албадан дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.6-д заасан шаардлага хангаагүй тогтоол үйлдэж, тогтоол гаргах үндэслэлийн агуулгаа огт тусгаагүй, мен хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2-т үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил, өмчлөгчийн тухай" дуудлага худалдааны тогтоолд тодорхой заахаар хуульчилсан байхад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 2/28 дугаар тогтоол нь дээрх хуулийн шаардлагуудыг хангаагүй байна. Өөрөө хэлбэл, шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайланд нийт үл хөдлөх эд хөрөнгөөс зоорийн давхарын 2.016 м.кв талбайг салгаж, газрын хамт үнэлгээ тогтоож, бусад давхарууд 22.085.6 м.кв талбайтай болохыг дурдаж, энэ нь нийт барилгын талбайн 91.64 хувийг хамарч байгааг шинжээч тодорхойлсоор байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч тухайн барилгын үнэлгээ ямар хувь, хэмжээг үндэслэн тогтоогдсоныг үйлдсэн тогтоолдоо заагаагүй, зөвхөн "...дуусаагүй барилга" гэх тодотголоос өөр тодорхойгүй агуулгатай, тогтоол үйлдсэн байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолд тухайн барилгын гүйцэтгэлийн хувь хэмжээ огт тусгагдаагүй, хөрөнгийн үнэлгээ хэрхэн тогтоогдсон, үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт, онцлогийн талаарх мэдээлэлгүй, хуулийн шаардлагыг хангаагүй тогтоол үйлдэж, борлуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хууль зөрчжээ. худалдан Мен Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 183/ШШ2022/03509 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ... улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан барилгын гүйцэтгэлийн 30 хувийг тусган, шинжээч барилгын гүйцэтгэлийн хувь хэмжээнд үндэслэн хөрөнгийн үнэлгээ тогтоосныг шийдвэрт заагаагүй, мэдээлсэн нь хуульд нийцээгүй" болохыг шүүх дүгнэж, 2022 онд явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон байна. Гэтэл дээрх зөрчлийг ахлах шийдвэр гүйцэтгэгч 2023 онд албадан дуудлага худалдаа явуулахдаа дахин гаргаж, одоогийн байдлаар 70-80 хувийн гүйцэтгэлтэй болсон барилгыг 30 хувийн гэрчилгээтэй, зоорийн давхар болон газрын үнэлгээгээр бүхэлд нь анхны албадан дуудлага худалдаагаар бусдад худалдан борлуулжээ. Хууль болон дээрх шүүхийн шийдвэрт хөрөнгийн үнэлгээ болон хувь, хэмжээг тодорхой тусгах шаардлага, арга, журмыг тодорхой зааж өгсөөр байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь анхны дуудлага худалдаа явуулах тогтоолд энэ талаар тусгаагүй, тухайн хөрөнгийг сонирхогч этгээдүүдийг бодитой бус мэдээллээр хангаж, 70-80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг бага үнээр худалдан авах боломж, нөхцөл үүссэн мэтээр төөрөгдүүлж, тогтоол үйлдэхдээ барилгыг бүхэлд худалдан борлуулах агуулгатай, нийтэд мэдээлэхдээ 30 хувийн гүйцэтгэлтэй гэх зөрүүтэй мэдээлэл тусгасан байна. Анхны дуудлага худалдаа явуулах тогтоолын агуулга, үндэслэл нь хуулийн шаардлага хангаж, түүнд нийцсэн байж, уг тогтоолыг үндэслэн явагдах худалдан борлуулах ажиллагаа нь хууль ёсны болох атал дуусаагүй барилга бүхэлдээ үнэлэгдсэн агуулга бүхий хууль бус тогтоол үйлдэж, худалдан борлуулах ажиллагаа явуулсан гэж үзэхээр байгаа юм. Хэрэв дуусаагүй барилгыг бүхэлд нь худалдан борлуулах байсан бол тухайн хөрөнгийн үнэлгээ нь 30 хувийн гүйцэтгэлтэй, зоорийн давхар болон газарт хамааралтай болохыг тодорхой зааж, уг барилгын өнөөдрийн гүйцэтгэл 70-80 хувьд хүрсэн талаарх тодорхой мэдээллийг сонирхогч этгээд, оролцогчдод өгч, энэ тухай холбогдох тогтоол, шийдвэрээ гаргаж, худалдан борлуулах ажиллагаа явуулах байсан. Дээрх хуульд нийцээгүй тогтоолоо үндэслэн нийтэд худалдан борлуулах ажиллагааг мэдээлэхдээ ...30 хувийн гүйцэтгэлтэй барилга" гэж тодорхойлсон нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын агуулгатайгаа нийцээгүй, мөн холбогдох албадан дуудлага худалдааны явцын тэмдэглэлд хөрөнгийн онцлог байдлыг оролцогчдод тайлбарлаагүй, энэ талаарх үйл явдал тэмдэглэлд огт тусгагдаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д заасан ажиллагaar дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчөөр томилогдсон этгээдээс гүйцэтгээгүй байна. Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газраас барилгын тодорхой хэсэгт бусдын урьдчилсан тэмдэглэл бүртгэгдсэн, өмчлөх эрх шилжүүлэх боломжгүйг мэдэгдсэн байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх хөндөгдвөл зохих этгээд байгаа эсэхийг тодруулахгүйгээр худалдан борлуулах ажиллагаа явуулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д "бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно", мен хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т "эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигчигдсөн, тухайн эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд"-ийг дуудлага худалдааны оролцогч байж болохоор заасан байхад эрх хөндөгдвөл зохих этгээдүүдэд мэдэгдээгүй, барилгыг бүхэлд нь бусдад шилжүүлэх шийдвэр гаргажээ. Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2023 оны 2/04 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1-т дуусаагүй барилгыг бүхэлд нь шилжүүлэх шийдвэр гаргасан нь нийтэд мэдээлсэн ажиллагаатайгаа зөрчилдсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-д "Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна" гэж хуульчилсан ч "Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2023 оны 2/04 дүгээр тогтоолыг нэхэмжлэгч надад хуулийн хугацаанд огт танилцуулаагүй болно. Мен шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд миний бие төлөөлөх эрхийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ж.А-т 3 жилийн хугацаатай олгож, төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй байхаар заасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгө албадан чөлөөлөх тухай 2023 оны 3 дугаар сарын 13-ны Өдрийн 4-180/4758 дугаар мэдэгдлийг "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-д гардуулж хууль зөрчсөн байна. Иймд хууль зөрчсөн дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нь хянаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны анхны албадан дуудлага худалдааны 2/28 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь уншдаг бөгөөд нэмж: М гэдэг үнэлгээний компани 30 хувийн гэрчилгээтэй барилга, 70-80 хувийн гүйцэтгэлтэй гэдгийг бол үнэлчихсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ШШГТХуулийн 12,2, 12.6, 69.1.1, 69.1.2 бүрэн тусгаагүй, дуусаагүй барилга л гээд бичээд байдаг. Иймд хууль зөрчсөн дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нь хянаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны анхны албадан дуудлага худалдааны 2/28 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн ахан шатны шүүхийн 2016 оны 3 дугаарсарын 17-ны өдрийн 2271 дугаар шийдвэрээр А.У-аас 1.715.488.699 төгрөгийг гаргуулж К ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар А.У-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох М ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн **-р хороо Намъяанжугийн гудамжны ** дугаар гудамж ** тоотод байрлах үйлчилгэний зориулалттай, 2048 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг газрын хамт 2018 оны 17290140/140 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 17290140/140 дугаар тогтоолоор хураасан. Талуудаас үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн үнийг тогтооход 8.338.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Төлбөр авагч К ББСБ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анхны болон 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3509 дүгээр шийдвэрээр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/51 дүгээр анхны дуудлага худалдааны тогтоол, мөн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/22 дугаар 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн **-р хороо Намъяанжүгийн гудамжны ** дугаар гудамж ** тоот хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаар гэрчилгээтэй дуусаагүй барилга, нэгж талбарын 13004/0020 дугаарт бүртгэлтэй 0378903 дугаартай 2894 м.кв талбайтай эзэмшлийн газрын хамт 8.338.036.100 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу тус газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт анхны дуудлага худалдаанд 5.826.625.270 төгрөгөөр оруулахаар нийтэд зарлахад 5.860.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар мэдэгдэж, мөн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өмчлөх эрх шилжүүлэх тухай 2/4 дугаар тогтоолыг шүүхэд мэдүүлсэн хаяг болон биечлэн гардуулж өгсөн. Мөн М ХХКомпани нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16753 дугаар шүүгчийн захирамжаар Хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан байх тул төлбөр төлөгч А.У-ын гаргасан Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр тайлбар гаргасан байгаа. 2022-11-28 ний өдрийн Солонго шүүгчийн шийдвэрийн дагуу даалгаснаар хийсэн гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.У-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гаэарт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01-р сарын 31-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдааны 2/28 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С ХХК-ийн зүгээс доорх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ "... хариуцагч байгууллагаас анхны албадан дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.2, 12.6-д заасан шаардлага хангаагүй, мөн хуулийн 69-р зүйлийн 69.1.1, 69.1.2-т заасан дагуу дуудлага худалдааны тогтоолд тодорхой заахаар хуульчилсан байхад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 2/28 дугаар тогтоол нь дээрх хуулийн шаардлага хангаагүй, шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайланд нийт үл хөдлөх эд хөрөнгөөс зоорийн давхрын 2,016 м.кв талбайг салгаж, газрын хамт үнэлгээ тогтоож, бусад давхрууд 22,095.6 м.кв талбайтай болохыг дурдаж, энэ нь нийт барилгын талбайн 91.64 хувийг хамаарч байгааг шинжээч тодорхойлсоор байхад тогтоолдоо хэмжээ заагаагүй, зөвхөн дуусаагүй барилга гэх тодорхойлолтоос өөр тодорхойгүй агуулгатай... гэжээ. Тайлбарлах нь: НШШГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01-р сарын 31-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2/28 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүреийн **-р хороо, **-р хороолол, Намъяанжугийн гудамж ** тоотод байрлах 2048 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга, 2894 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт ИХ-ийн 177-р зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 8,338,036,100 төгрөгийн 70 хувь буюу 5,836,625,270 төгрөгөөр тогтоон дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2023 оны 2-р сарын 17-ны өдрийн 10 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд зохион байгуулах анхны дуудлага худалдаагаар худалдан оруулахаар заасан. МУ-ын Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70-р зүйлийн 70.1 Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээлпийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ!-р заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан ёсоор 2023 оны 02-р сарын 02-ны өдөр олон нийтийн өөрийн мэдээллийн хэрэгслээр 2023 оны 02-р сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны зарыг байршуулсан бөгөөд тус зард Баянзүрх дүүргийн **-р хороо, **-р хороолол, Намъяанжугийн гудамж ** тоотод байрлах 2048 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга, 2894 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт МУ-ын Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-д заасан санал болгох доод үнийн тохиролцсон болон үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцож 5,836,625,270 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулахаар тусгасан байсан. Мөн гуравдагч этгээдийн зүгээс дуудлага худалдааны зар тавигдсаны дараа тухайн хөрөнгийн хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Б.Б, ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М-тай уулзаж тодруулга авахад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11-р сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03509 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр дуудлага худалдааны зүйл болох Баянзүрх дүүргийн **-р хороо, **-р хороолол, Намъяанжүгийн гудамж ** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаар гэрчилгээтэй дуусаагүй барилга, нэгж талбарын 13004/**** дугаарт бүртгэлтэй №0378903 дугаартай 2894 м.кв талбайтай эзэмшлийн газрын хамт 8,338,036,100 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01-р сарын 31-ний өдрийн 2/28 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан болохыг танилцуулсан тул гуравдагч этгээд С ХХК нь МУ-ын иргэний хуулийн 197-р зүйлийн 197.17, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70-р зүйлийн 70.4-т заасны дагуу дэнчин болох 10 хувьтай тэнцэх 583,665,000 төгрөгийг 2023 оны 02-р сарын 15-ны өдөр шийдвэр гуйцэтгэх газрын дансанд байршуулсны дагуу 2023 оны 02-р сарын 17-ны өдрийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд 2 этгээд оролцож хамгийн өндөр үнийн санал буюу 5,860,000,000 төгрөгийн саналыг хэлснээр Иргэний хуулийн 197-р зүйлийн 197.7-д заасны дагуу дуудлага худалдааны ялагч "С ХХК болсон. Мөн 2023 оны 02-р сарын 17-ны өдрийн анхны дуудлага худалдаанд дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчөөс дуудлага худалдааны зүйлийн талаар болон дуудлага худалдааны журмыг маш тодорхой танилцуулж тайлбарлаж өгч байсан бөгөөд дээрхи дуудлага худалдааны тэмдэглэлд албан ёсны гэрчилгзэн дээрх мэдээллийг тусгаж өгсөн, дуудлага худалдаанд нэхэмжлэгч тал өөрсдөө оролцоогүй, хүрэлцэн ирээгүй байж хариуцагч талыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71-р зүйлийн 71.1-д заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа үндэслэлгүй болохыг анхаарч үзнэ үү. Гуравдагч этгээд С ХХК-ийн зүгээс 2023 оны 03-р сарын 01-ний өдөр дуудлага худалдааны төлбөр болох 5,276,335,000 төгрөг, дэнчингийн мөнгийг оролцуулаад нийт 5,860,000,000 төгрөгийг бүрэн төлснөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, газрын хууль ёсны эзэмшигчээр бүртгүүлэх эрх үүсэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарч дуудлага худалдааны зүйл болсон барилгын өмчлөх эрхийг С ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгасан. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч А.У-ын 100 хувийн хувьцааг нь эзэмшиж, эцсийн өмчлөгчөөр буртгэгдсэн М ХХК-ийн зүгээс дуудлага худалдааны зүйл болсон дуусаагүй барилга, газрын хамт нийт 8,338,036,100 төгрөгөөр үнэлсэн М трейд ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03-р сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00497 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр дуудлага худалдааны зүйл болсон дуусаагүй барилгыг газрын хамт 8,338,036,100 төгрөгөөр үнэлснийг буруутгах боломжгүй тул М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байдаг. МУ-ын ИХШХШТХуулийн 11-р зүйлийн 11,1-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 2/28 дугаар тоггоолд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11-р сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/03509 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийг бүхэлд нь тусгасан байхаас гадна шинжээчийн барилгын гүйцэтгэлийн бодит хувь хэмжээнд үндэслэн хөрөнгийн үнэлгээг буюу 2021 оны 03-р сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00497 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрт заасан 8,338,036,100 төгрөгийг тусгаж өгсөн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.2, мөн хуулийн 69-р зүйлийн 69.1-д заасантай нийцсэн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11-р сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03509 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрийн ундэслэх хэсэгт... 30 хувийн гүйцэтгэлийн гэрчилгээтэй дуусаагүй барилга, эзэмшил газрын хамт үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь дуудлага худалдаанд оруулахгүй, зоорийн давхар, газрын хамт дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчжээ... гэж тогтоосон бөгөөд ИХШХШТХуулийн 40-р зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байгааг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ ...2021 оны 03-р сарын 17-ны өдөр иргэн Ж.А-т 3 жилийн хугацаатай олгож, төлөөлөгч нь эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй байхаар заасан байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөрөнгө албадан чөлөөлөх тухай 2023 оны 03-р сарын 13-ны өдрийн 4-180/4758 дугаартай мэдэгдлийг М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-д гардуулж хууль зөрчсөн... гэжээ. Тайлбарлах нь: Нэхэмжлэгч А.У нь М ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд https://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5580749 бүртгэгдсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдоп гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч А.У нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар бүрэн төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэлийг өөрийн төрсөн эх, М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А-т 2021 онд 3 жилийн хугацаатай олгосон байдаг бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А тус итгэмжлэлийн дагуу болон МУ-ын компанийн тухай хуулийн 83-р зүйлийн 83.8-д заасны дагуу М" ХХК-ийг төлөөлөн 2023 оны 01-р сарын 31-ний өдрийн 2/28 дугаартай тогтоол болон 2023 оны 02-р сарын 17-ны өдрийн дуудлага худалдаа, дуудлага худалдаанаас хойш гарсан хариуцагч байгууллагын гаргасан шийдвэрүүдтэй танилцаж тухай бүрт нь гомдол гаргаж байсан байдаг.Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нь 2023 оны 03-р сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2023 оны 02-р сарын 17-ны өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09-р сарын 22-ны өдрийн 183/Ш32023/16753 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.3, 44.4-т заасан шаардлагад нийцүүлэн ажиллагаа явуулаагүй буюу ИХШХШТХуулин 65-р зүйлийн 65.1,3-т заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.У-ыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01-р сарын 31-ний өдрийн 2/28 дугаартай тогтоол болон 2023 оны 02-р сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, дуудлага худалдааны үр дүнд гарсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас гарсан шийдвэрүүдийг мэдээгүй гэж үзэх ямар ч боломжгүй А.У нь өөрийн төрсөн эх, М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А-ээр дамжуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой асуудлыг тухай бүрт нь маш сайн мэдэж байгаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.6-д заасныг зөрчиж нэг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг анхаарч үзнэ үү. Иймд А.У-ын гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-ын өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4. т маш тодорхой заасан бөгөөд тогтоолыг эс хүлээн зөвшөөрвөл 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, улмаар 14 хоногийн дотор шүүхэд хандах учиртай. Хүчингүй болгох гээд байгаа тогтоолыг нь итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023-02-07 ний өдөр юм уу 4 -нд гардаад авчихсан зүүн буланд нь гарын үсгээ А зурчихсан байдаг. Ингээд 2/7 ноос нь хойш тоолохоор 2023-10 сард гомдлоо гаргаад байгаа нь ямар ч үндэслэлгүй. 8 сарын дараа ажиллагаанд гомдол гаргадаг, нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах ёстой. Дараагийн нэг үндэслэл нь 2023-03-11 ний өдөр Галтаад гардуулсан гэдэг нь хамааралгүй бөгөөд У А нар нь компанийн хувьцаа эзэмшигч нар юм , урьд нь шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.У-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар өмнө нь удаа дараа шийдвэрлэсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаа дэмжинэ. 1 рт үнэлгээ яриад байх шиг байгаан үнэлгээг шүүх шийдчихсэн. 2021-03-29 ний 497 дугаар шийдвэр, 927 дугаар магадлалаар үнэлчихсэн, А өмгөөлөгч авсан, шинжээчийн дүгнэлт хэсэгтэй холбоотой хэсэгт шүүхэд тодорхой хариулт өгч чадаагүй. Зөв байна гэдгийг шүүх дүгнэсэн . 2 рт Албадан дуудлага худалдаатай холбоотой олон тогтоол гарсан, хэн маргасан бэ гэхээр нэхэмжлэгч У, А мөн компанийн захирлынхаа хувиар маргасан, шүүхээс гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргачихсан , удаа дараа шийдчихээд байна. 3 рт удаа дараа маргаад 2022-04-15 ний өдөр анхны болоод хоёрдах дуудлага худалдааг Солонго шүүгч хүчингүй болгоод шийдчихсэн. Энэ шийдвэрийг У, Г нар шинээр илэрсэнээр хянуулах гээд 170 аар тогтоол гарчихсан. 4 рт 38.6 д төлөөлөгчийн гаргасан гомдлыг шүүх дахин хэлэлцэхгүй.Талууд гэдэгт Уянгаас бусдыг хэлнэ. 63.4 т Шийдвэрийн талаар 55.7 д заасан дагуу гомдол дахин гаргах эрхгүй хууль ёсны шаардах эрхгүй этгээд тул ИХШХШТХ-н 117.1 т 65.1.2 аар хэрэгсэхгүй болгох ёстой. 5 рт Тогтоол аль хэдийн хэрэгжээд дуусчихсан эрх ашг нь яаж сэргэх юм аль нь буруу зөрүү ойлгохгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023.11.22-ны өдрийн 03/3074 дугаартай албан бичиг, 2023.11.06-ны өдрийн 4/42, 4/41 дугааруудтай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, 2023.01.31-ний өдрийн 2/28 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, 2023.03.03-ны өдрийн 2/4 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, Ж.А-т олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Г.Б-д олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч талаас хариу тайлбар, итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.17-ны өдрийн 102/ШШ2016/02271 дугаартай шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн 2016.06.30-ны өдрийн 001/ХТ2016/00859 дугаартай тогтоол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2016/02302 дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.28-ны өдрийн 183/ШШ2022/03509 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.03-ны өдрийн 4-180/2556, 4-180/2555, 4-180/2557 дугаартай мэдэгдлүүд, 2023.01.31-ний өдрийн 2/28 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.03.07-ны өдрийн 4-180/4500 дугаартай мэдэгдэл, 2023.03.09-ний өдрийн 4-180/4509 дугаартай мэдэгдэл, 2023.03.03-ны өдрийн 2/4 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2023.03.13-ны өдрийн 4-180/4759, 4-180/4758 дугаартай мэдэгдлүүд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.17-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Гуравдагч этгээд С ХХК-иас хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

6. Гуравдагч этгээд К ББСБ ХХК-иас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2023.01.31-ний өдрийн 2/28 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021.08.17-ны өдрийн А.У-аас Ж.А-т олгосон итгэмжлэл, 2021.12.07-ны өдрийн 13/55 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022.03.29-ний өдрийн 4/51 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.22-ны өдрийн 183/ШЗ2023/16753 дугаартай захирамж зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

7. Шүүх хариуцагчийн хариу тайлбартаа хавсаргаж өгсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж авсан. Үүнд: , Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.17-ны өдрийн 102/ШШ2016/02271 дугаартай шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн 2016.06.30-ны өдрийн 001/ХТ2016/00859 дугаартай тогтоол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2016/02302 дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.28-ны өдрийн 183/ШШ2022/03509 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.03-ны өдрийн 4-180/2556, 4-180/2555, 4-180/2557 дугаартай мэдэгдлүүд, 2023.01.31-ний өдрийн 2/28 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021-8-17 ний өдрийн У-аас А-т олгосон итгэмжлэл, 2023.03.07-ны өдрийн 4-180/4500 дугаартай мэдэгдэл, 2023.03.09-ний өдрийн 4-180/4509 дугаартай мэдэгдэл, 2023.03.03-ны өдрийн 2/4 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2023.03.13-ны өдрийн 4-180/4759, 4-180/4758 дугаартай мэдэгдлүүд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.17-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2271 дүгээр шийдвэрээр А.У-аас 1,706,796,765 төгрөгийг гаргуулж "К ББСБ" ХХК-д олгож, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Намьяанжугийн гудамжны ** тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай 2048 м.кв 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга болон Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, 136004***** нэгж талбарын дугаар бүхий, №0378903 дугаартай, 2894 м.кв талбайтай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч болох "М трейд" ХХК нь "М" ХХК-ийн 30 хувийн гүйцэтгэлийн гэрчилгээтэй, 2048 м.кв талбай бүхий барилгын зоорийн давхарыг 5,198,716,900 төгрөгөөр, 2894 м.кв талбай бүхий эзэмших эрхийн газрыг 3,139,319,200 төгрөгөөр буюу нийт 8,338,036,100 төгрөгөөр төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоосон юм. М гэдэг үнэлгээний компани 30 хувийн гэрчилгээтэй барилга, 70-80 хувийн гүйцэтгэлтэй гэдгийг бол үнэлчихсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ШШГТХуулийн 12,2, 12.6, 69.1.1, 69.1.2 бүрэн тусгаагүй, дуусаагүй барилга л гээд бичээд байдаг. Иймд хууль зөрчсөн дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нь хянаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны анхны албадан дуудлага худалдааны 2/28 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төлбөр авагч К ББСБ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анхны болон 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3509 дүгээр шийдвэрээр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/51 дүгээр анхны дуудлага худалдааны тогтоол, мөн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/22 дугаар 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн **-р хороо Намъяанжүгийн гудамжны ** дугаар гудамж ** тоот хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаар гэрчилгээтэй дуусаагүй барилга, нэгж талбарын 13004**** дугаарт бүртгэлтэй 0378903 дугаартай 2894 м.кв талбайтай эзэмшлийн газрын хамт 8.338.036.100 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу тус газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт анхны дуудлага худалдаанд 5.826.625.270 төгрөгөөр оруулахаар нийтэд зарлахад 5.860.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар мэдэгдэж, мөн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өмчлөх эрх шилжүүлэх тухай 2/4 дугаар тогтоолыг шүүхэд мэдүүлсэн хаяг болон биечлэн гардуулж өгсөн. Мөн М ХХКомпани нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16753 дугаар шүүгчийн захирамжаар Хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэжээ.

 

4. Гуравдагч этгээд С ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн: МУ-ын ИХШХШТХуулийн 11-р зүйлийн 11,1-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 2/28 дугаар тоггоолд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11-р сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/03509 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийг бүхэлд нь тусгасан байхаас гадна шинжээчийн барилгын гүйцэтгэлийн бодит хувь хэмжээнд үндэслэн хөрөнгийн үнэлгээг буюу 2021 оны 03-р сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00497 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрт заасан 8,338,036,100 төгрөгийг тусгаж өгсөн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.2, мөн хуулийн 69-р зүйлийн 69.1-д заасантай нийцсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.У-ыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01-р сарын 31-ний өдрийн 2/28 дугаартай тогтоол болон 2023 оны 02-р сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, дуудлага худалдааны үр дүнд гарсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас гарсан шийдвэрүүдийг мэдээгүй гэж үзэх ямар ч боломжгүй А.У нь өөрийн төрсөн эх, М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А-ээр дамжуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой асуудлыг тухай бүрт нь маш сайн мэдэж байгаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.6-д заасныг зөрчиж нэг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг анхаарч үзнэ үү. Иймд А.У-ын гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Гуравдагч этгээд К ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн: Хариуцагч талаа дэмжинэ. 1 рт үнэлгээ яриад байх шиг байгаан үнэлгээг шүүх шийдчихсэн. 2021-03-29 ний 497 дугаар шийдвэр, 927 дугаар магадлалаар үнэлчихсэн, А өмгөөлөгч авсан, шинжээчийн дүгнэлт хэсэгтэй холбоотой хэсэгт шүүхэд тодорхой хариулт өгч чадаагүй. Зөв байна гэдгийг шүүх дүгнэсэн . 2 рт Албадан дуудлага худалдаатай холбоотой олон тогтоол гарсан, хэн маргасан бэ гэхээр нэхэмжлэгч У, А мөн компанийн захирлынхаа хувиар маргасан, шүүхээс гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргачихсан , удаа дараа шийдчихээд байна. 3 рт удаа дараа маргаад 2022-04-15 ний өдөр анхны болоод хоёрдах дуудлага худалдааг Солонго шүүгч хүчингүй болгоод шийдчихсэн. Энэ шийдвэрийг У, Г нар шинээр илэрсэнээр хянуулах гээд 170 аар тогтоол гарчихсан. 4 рт 38.6 д төлөөлөгчийн гаргасан гомдлыг шүүх дахин хэлэлцэхгүй.Талууд гэдэгт У-аас бусдыг хэлнэ. 63.4 т Шийдвэрийн талаар 55.7 д заасан дагуу гомдол дахин гаргах эрхгүй хууль ёсны шаардах эрхгүй этгээд тул ИХШХШТХ-н 117.1 т 65.1.2 аар хэрэгсэхгүй болгох ёстой гэв.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02271 дүгээр шийдвэрээр хариуцагч А.У-аас 1 706 796 765 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 8 691 934 төгрөгийг тус тус гаргуулан К ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч А.У нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Намьяанжугийн гудамж, ** тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 2048 м.кв 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болон Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, 13600*** дугаар бүхий 0378903 дугаартай 2894 м.кв талбайтай газар эзэмших эрхээр үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч А.У нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй байх тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 00225 дугаар гүйцэтгэх хуудсанд үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 17290140/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 17290140/05 дугаар тогтоолоор хураан авч, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4/217 дугаар тогтоолоор М трейд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь хөрөнгийг 8 338 036.1 төгрөгөөр үнэлж, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 6/89 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарчээ. М ХХК нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, 220 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00497 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Улмаар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/55 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан байх ба уг тогтоолыг эс зөвшөөрч, А.У нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байх ба хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/55 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/51 дугаар анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/22 дугаар хоёрдох албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол тус тус гарсан байх боловч уг тогтоолуудыг хүчингүй болгуулахаар мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03509 дүгээр шийдвэрээр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/51 дугаар анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/22 дугаар хоёрдох албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудын хүчингүй болгуулж, Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, ** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар гэрчилгээтэй дуусаагүй барилга, нэгж талбарын 13004**** дугаарт бүртгэлтэй 0378903 дугаартай 2894 м.кв талбайтай эзэмшлийн газрын хамт 8 338 036 100 албадан дуудлага худалдаанд оруулахыг даалгаж шийдвэрлэжээ.

 

Тус шийдвэрийн дагуу 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 2/28 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр зарлаж, энэ тухай 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4-180/2556 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч А.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ж.А-т 2023-02-07 ний өдөр хүргүүлсэн байна./хх 10 дугаар хуудас/

 

7. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч А.У нь ...2023 оны 01 сарын 31-ний өдрийн 2/28 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр зарлахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 691.1 т үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил, анхны үнэ, өмчлөгчийн тухай гэж заасан шаардлагыг хангаагүй, дуусаагүй барилга гэх тодотголоос өөр мэдээллийг тавиагүй.. гэдэг, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь .Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03509 дүгээр шийдвэрээр манайд даалгасны дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зааснаар дуудлага худалдааны тогтоолоо гаргасан ... гэж маргадаг.

 

8. Шүүх хариуцагчийг дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 01 сарын 31 ний өдрийн 2/28 дугаартай тогтоолоо гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 т үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил, анхны үнэ, өмчлөгчийн тухай заах хуулийн шаардлагыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, тус тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Учир нь дуудлага худалдаа явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил, анхны үнэ, өмчлөгчийн тухай мэдээллийг тусгах хуулийн шаардлага тавигддаг. Гэтэл 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 2/28 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын нэгдэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж А.У-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Намьяанжугийн гудамж, ** тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 2048 м.кв 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга.. гэж бичсэн байгаа нь нэхэмжлэгчийн .....Хууль болон дээрх шүүхийн шийдвэрт хөрөнгийн үнэлгээ болон хувь, хэмжээг тодорхой тусгах шаардлага, арга, журмыг тодорхой зааж өгсөөр байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь анхны дуудлага худалдаа явуулах тогтоолд энэ талаар тусгаагүй, тухайн хөрөнгийг сонирхогч этгээдүүдийг бодитой бус мэдээллээр хангаж, 70-80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг бага үнээр худалдан авах боломж, нөхцөл үүссэн мэтээр төөрөгдүүлж, тогтоол үйлдэхдээ барилгыг бүхэлд худалдан борлуулах агуулгатай, нийтэд мэдээлэхдээ 30 хувийн гүйцэтгэлтэй гэх зөрүүтэй мэдээлэл тусгасан байна.. гэх тайлбартай нийцэж байна. Өөрөөр хэлбэл нэгэнт шинжээчийн дүгнэлтээр 70-80 хувийн гүйцэтгэлтэй талаар дурдсан байхад энэ мэдээллийг тусгаагүй, дуусаагүй барилга гэхээс өөр тайлбар бичээгүй байх тул тогтоолыг хүчингүй болгох нь хуульд нийцнэ. Хэдийгээр хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч өмгөөлөгч нар дуудлага худалдаа явуулах тогтоолыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03509 дүгээр шийдвэрээр даалгасны дагуу үйлдсэн гэх боловч энэхүү шийдвэр нь шийдвэр гүйцэтгэгчийг тогтоолоо хуульд заасан шаардлагын дагуу үйлдэхэд саад болохгүй юм.

 

Түүнчлэн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 2/28 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр төлөгч, нэхэмжлэгч А.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-т 2023-02-07 ний өдөр гардуулсан талаар хариуцагч тайлбарлаж, мөн энэ талаарх баримт хэргийн 10 дугаар талд авагдсан байх боловч Ж.А нь А.У-ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрхгүй этгээд байна. Учир нь хэргийн 112 дугаар талд 2021 оны 08 дугаар сарын 17 ний өдөр А.У-аас Ж.А-т олгосон 0481 дугаартай Итгэмжлэл авагдсан байх ба тус итгэмжлэлээр 2020-05-07 ний өдрийн 533 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр төлөгчийн өмнөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг олгосон байна. Тодруулбал төлбөр төлөгч А.У нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй байх тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 00225 дугаар гүйцэтгэх хуудсанд үндэслэн эхэлсэн байдаг тул 2020-05-07 ний өдрийн 533 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр төлөгчийн өмнөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг олгосон итгэмжлэлд үндэслэн дуудлага худалдааны талаар Ж.А-т мэдэгдсэн байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна , Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 т Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй. гэх хуулийн шаардлагад тус тус нийцэхгүй, итгэмжлэлээр хэрэгт хамааралгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөхөөр эрх олгосон байхад ажиллагааг төлөөлөгч бус этгээдэд 2023-02-07 ний өдөр мэдэгдсэн гэж үзнэ. Иймээс гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн нэхэмжлэгч А.У-ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацааг хэтрүүлж шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шүүхэд хандсан гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 2/28 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.У-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ЧУЛУУНЧИМЭГ