Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

С.*******ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор болон прокурор Н.*******ын эсэргүүцлээр С.*******ад холбогдох 2023001450012 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Пүрэвдорж, прокурор Н.*******, шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар оролцов. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 12 дугаар байрны ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн******* /*******/

Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буюу эхнэр О.ийг 2019 оны 11, 12 , 2020 оны 04, 10 дугаар саруудад, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 15 настай охин Г.*******ыг 2019 оны 11, 2020 оны 01, 07 сарууд болон мөн оны 8 сарын 13,20, 9 сарын 06-ны өдрүүдэд, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 13 настай хүү Г.*******г 2019 оны 10 сар, 12 сар, 2020 оны 06 сар болон үүнээс гадна 2019 онд 1, 2020 онд 2 удаа /цаг хугацааг нь санахгүй гэх/ тус тус байнга зодсон мөн байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 1. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч овогт *******ийн*******ыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, дээрх хэргийг хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.*******ыг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.*******ад оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 4. Шүүгдэгч С.*******ад 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 03 дугаар сарын 30- ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 5. Шүүгдэгч С.******* нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, С.*******ын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсаныг дурдаж, 6. Шүүдэгч С.*******аас хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч охин Г.*******, Г.******* нарт мэргэжлийн сэтгэл зүйчээр сургалтад хамруулах сэтгэл заслын эмчилгээ хийлгэх, сэтгэл санааны хохирол гаргуулах, эцэг байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдолд: С.*******ад холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* миний бие Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 р сарын 30-ны өдрийн 2021/шцт/34 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 04-р сарын 14-ний өдөр гардаж аваад эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Шийтгэх тогтоолд “...хохирогч О., насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., тэдний өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: охин Т.*******, хүү Г.******* нарт мэргэжлийн сэтгэл зүйчээр сургалт авах, сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай тул сэтгэл санааны хохирол гаргуулах болон Эцэг байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэл гаргаж байгаа" гэжээ. Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. нь мэргэжлийн сэтгэл зүйчээр сургалт авах, сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гул сэтгэл санааны хохирлоо цаашид тогтоолгож нэхэмжлэл гаргах хэрэгтэй гэсэн болохоос тус шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэл гаргасан эсэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуултад одоогоор нэхэмжлэл гаргаагүй, цаашид сэтгэл зүйчээр сургалт авах, сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн хариулт өгсөн. Мөн хохирогч О. болон түүний өмгөөлөгч Д.а нар нь эцэг Байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэл гаргаагүй бөгөөд эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3-р зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний талаар тайлбар, дүгнэлтээ гаргасан байдаг. Дээрх байдлаас харахад шүүхээс хохирогч О., насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., тэдний өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: охин Г.*******, хуу Г.******* нарт мэргэжлийн сэтгэл зүйчээр сургалт авах, сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай тул сэтгэл санааны хохирол гаргуулах болон эцэг байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэл гаргаж байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм Шийтгэх тогтоолд “... шүүгдэгчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байгаа ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, 18 насанд хүрээгүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тэдний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно" гэжээ. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга ХЭМЖЭЭ хэрэглэж болохоор хуульчилсан. Шүүгдэгч С.*******ын хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, өмнө ял шийтгүүлж байгаагүй, хохирогч нараас тусдаа амьдарч байгаа тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Энэ талаар хохирогч О. шүүх хуралдаанд хохирогч хүүхдүүдийн хүсэл зоригийг буюу аавыгаа шоронд оруулахыг хүсэхгүй байна гэдгийг дамжуулан шүүхэд уламжилсан бөгөөд хохирогчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар нь шүүгдэгч С.*******ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэсэн санал хүсэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд оролцсон талууд өсвөр насны хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах цаашдын хүмүүжил, төлөвшил, сэтгэл зүйн талаасаа эцэгт нь хорих ял оногдуулснаар муугаар нөлөөлнө гэдэг үүднээс энэхүү саналаа гаргасан талаар тайлбартаа хэлсэн байдаг. Иймд хүүхдүүдийн эрх ашиг, хүмүүжил, сэтгэл зүйд нөлөөлөх нөхцөл байдал болон С.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, өмнө ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өөрчилж өгнө үү гэжээ. Прокурор Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.******* би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30- ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Шүүгдэгч С.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.ийг 2019 оны 11, 12 , 2020 оны 04, 10 дугаар саруудад, Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 15 настай охин Г.*******ыг 2019 оны 11, 2020 оны 01, 07 сарууд болон мөн оны 8 сарын 13,20, 9 сарын 06-ны өдрүүдэд, Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 13 настай хүү Г.*******г 2019 оны 10 сар, 12 сар, 2020 оны 06 сар болон үүнээс гадна 2019 онд 1, 2020 онд 2 удаа /цаг хугацааг нь санахгүй гэх/ тус тус байнга зодсон мөн байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт холбогджээ. Завхан аймгийн прокурорын газраас С.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.*******ад холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, дээрх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхээс С.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий шийдвэр болжээ. Харин шүүгдэгч С.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар буюу хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсныг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. 1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүх гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой. Мөн гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, ...-д учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор Эрүүгийн хуульд хуульчилсан. Шүүгдэгч С.******* нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр О., охин Г.*******, хүү Г.******* нарыг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж байсны улмаас насанд хүрээгүй хохирогч Г.*******ыг амиа хорлох нөхцөлд удаа дараа хүргэж байсан болох нь хохирогч О., насанд хүрээгүй хохирогч Г.*******, Г.******* нарын мэдүүлгээр тогтоогдсон Дээрх гэмт хэргийн улмаас гэр бүлийн гишүүд байнгын айдас түшүүрт байсан ба насанд хүрээгүй хохирогч Г.*******, Г.******* нарын хувьд тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх төрсөн цагаас нь хойш зөрчигдсөн байдаг. Насанд хүрээгүй хохирогч Г.*******ын мэдүүлгээс түүнийг 5 настайгаас нь хойш түүний ээж О.ийг болон өөрийг нь хүчирхийлж байсан талаараа хэлж, С.*******аас тусдаа амьдрах хүсэлтэй байгаа талаараа илэрхийлсэн байна. Түүнчлэн цаашид насанд хүрээгүй хохирогч Г.*******, Г.******* нарт сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн. Дээрх гэмт хэргийн улмаас олон жилийн хугацаанд 3 хүний эрүүл мэндэд байнгын халдлагад өртөж, айдас түгшүүрт байсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон ба нэгэнт хүчирхийлэл байнга үйлдэгдэж, хор уршигт хүргэсэн энэ хэргийн хувьд тэдний сэтгэл зүй болон бие махбодид учирсан хохирлыг нөхөн төлөх, хор уршгийг бүрэн арилгах боломжгүй. 1. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар С.******* нь О.ийг 2019 оны 11, 12 , 2020 оны 04, 10 дугаар саруудад, Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 15 настай охин Г.*******ыг 2019 оны 11, 2020 оны 01, 07 сарууд болон мөн оны 8 сарын 13,20, 9 сарын 06-ны өдрүүдэд, Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 13 настай хүү Г.*******г 2019 оны 10 сар, 12 сар, 2020 оны 06 сар болон үүнээс гадна 2019 онд 1, 2020 онд 2 удаа /цаг хугацааг нь санахгүй гэх/ тус тус байнга зодсон. Өөрөөр хэлбэл С.*******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 1 гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлтэй байх боловч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд эхнэр О.ийг зодсон үйлдэл, охин Г.*******ыг зодсон үйлдэл, хүү Г.*******г байнга зодсон үйлдэл нь тус тусдаа 3 гэмт хэргийн шинжийг хангаж байна. Түүнчлэн дээрх 3 гэмт хэргийн шинж нь зодох, харгис хэрцгий хандах, догшин авирлах зэрэг арга хэлбэрээр байнга үйлдэгдэж байсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч С.*******ад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эдгээр нөхцөл байдлуудад бодитой дүгнэлт өгч, харгалзан үзэлгүйгээр түүнд хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилго, Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулиар тодорхойлсон шударга ёсны зарчимд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр болжээ. Иймд С.*******ад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокурор оролцох болно. Прокурор Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Б.******* болон түүний үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулж өгөөч...” гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...тэнсэх нөхцөл байдал үүссэн, гэхдээ энэ нөхцөл байдал үүссэн бүх хүмүүст тэнсэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах шийтгэлийг оногдуулах боломжгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үүнээс гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол хор уршиг шинж чанар хувийн байдал зэргийг харгалзан үзнэ...” гэсэн байгаа. Дээрх гэмт хэргийн тухайд шүүгдэгч С.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох О.ийг 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 04, 10 дугаар саруудад зодсон, мөн харгис хэрцгий догшин хандсан. Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 15 настай охин Г.*******ыг 2019 оны 11, 2020 оны 01, 07, 08 дугаар сарын 13, 20, 09 дугаар сарын 06-ны өдрүүдэд зодсон. Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 13 настай хүү Г.*******г 2019 онд 2 удаа, 2020 онд 3 удаа зодсон ийм үйлдэл дээр 6 сарын хорих ял авсан байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд энэ хэргийн улмаас 1 биш 3 хохирогчтой, 1 хохирогчтой байсан ч энэ зүйлчлэлээр шийдвэрлэх байсан. Яагаад гэвэл энэ хүний үйлдсэн гэмт хэргүүдийг нь үргэлжилсэн 1 гэмт хэрэг байна гэж үзэж шилжүүлсэн болов ч энэ хүний үйлдсэн 3 хүнийг зодож байгаа үйлдлүүд тус бүрдээ гэмт хэргийн шинжийг агуулж байдаг. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд аваад үзэх юм бол 3 хүн хохирсон, мөн насан хүрээгүй хохирогч нар амиа хорлох үйлдлийг удаа дараа гаргаж байсан нөхцөл байдлын хувьд ноцтой байна гэж үзэхээр байгаа юм. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд мөрдөн шалгах явцад хохирогч О.ээс 3 удаа, Г.*******аас 3 удаа, Г.*******гаас 3 удаа тус тус мэдүүлэг авсан. Тэдний өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд нь өмнөх мэдүүлгээрээ давхар нотлогдож байгаа юм. Маш удаан хугацааны явцад хүчирхийлэл, дарамтад байлгасан энэ хүмүүсийн сэтгэл санааны хувьд маш их олон жилийн хохирол, хор уршиг мэдэрчихсэн. Тодорхой хэмжээний сэтгэл зүйн засал хийх, С.*******ыг хохирогч нараас тусад нь байлгаснаар тэр хүмүүсийн сэтгэл зүй эрүүлжих нөхцөл байдал байгаа. Энэ нь өнөөдөр тэнсэх ч юм уу? ял авсанаар хохирол хор уршиг арилна нь гэсэн зүйл байхгүй, маш урт хугацаа шаардагдах учраас хохирол хор уршиг арилсан гэдэг нь эргэлзээтэй байна. Мөн хувийн байдлын хувьд анхан шатны шүүх дээр шинжлэн судлагдсан баримтуудаар эхнэрээ зодсон үйлдэлдээ хөнгөн гэмтэл учруулаад, хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрэгжиж байх үед прокурор дээр хохирогч О.тэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тухайн үед ял аваагүй хохирогчтой эвлэрээд хэргээ хэрэгсэхгүй болгуулсан ч түүнээс хойш энэ 3 хүнийг байнга хүчирхийлж байсан байдаг. Энэ байдлаас нь харах юм бол С.*******ын хувийн байдлын хувьд энэ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшдэггүй нийгэмшихгүй байгаа байдал харагдаж байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж прокуророос 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг тавьсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкцийн хувьд хамгийн бага хэмжээ нь 6 сарын хорих ял, хамгийн дээд хэмжээ нь 2 жилийн хорих ял байдаг. Анхан шатны шүүх хамгийн бага хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй. Шийтгэх тогтоолд дурдахдаа энэ хүнд ял оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх болоод, хүндрүүлэн үзэх ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дурдсан хэрнэ хамгийн бага ялыг оногдуулсан. С.*******ын үйлдэл нь олон удаагийн давтамжтай, 3 хохирогчтой үүнээс 2 нь бага насны насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа. Мөн зодохоос гадна байнгын харгис, хэрцгий харьцсан 1 үйлдэл тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч С.******* нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэхүү гэмт хэргийн санкцын хувьд 2 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6-аас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг. Анхан шатны шүүхээс 06 сарын хугацаатай хорих ял оногдуулсан. Гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй, хамгийн гол нь 17 жил хамт амьдарсан гэр бүлийн асуудал яригдаж байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч О. ярихдаа ...хүүхдүүд нь аавыгаа хориулахыг хүсэхгүй байгаа тул хорихоос өөр шийтгэл оногдуулж өгөх талаар тайлбарлаж байсан. Хэдийгээр эцэг нь хүүхдээ зодсон, загнасан зүйл байдаг ч, эцэг байх эрх нь хасагдаагүй байгаа. С.*******ын хувьд цаашид хүүхдүүдээ асран тэтгэнэ. Иймд С.*******ад тэнсэн харгалзах ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. Шүүгдэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорихоос өөр төрлийн ял, шийтгэл оногдуулж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хянан үзлээ. Шүүгдэгч С.******* нь эхнэр О.ийг 2019 оны 11,12, 2020 оны 04, 10 сард, мөн өөрийн охин 15 настай Г.*******ыг 2019 оны 11, 2020 оны 01, 07 сарууд, 8 сарын 13, 20, 9 сарын 06-ны өдрүүдэд удаа дараа зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн эсрэг, тэр тусмаа хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэдэг шинжээрээ Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг прокуророос яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг зөв зүйлчилж, шийдвэрлэсэн, шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан байна. Давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн хүсэлт, хохирогчдийн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх хүсэлт, гэрлэлт албан ёсоор цуцлагдсан, цаашид эхнэр хүүхэдтэй хамтран амьдрах шаардлагагүй болсон байдал, болон шүүгдэгчийн тодорхой хугацаанд цагдан хоригдсон зэрэг байдлуудыг харгалзан хорихоос өөр төрлийн буюу “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулах нь түүнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, үр хүүхэд, гэр бүлээ тэжээн тэтгэх, хүүхдүүдийн эрх ашигт нийцсэн илүү үр нөлөөтэй ял гэж үзлээ. Прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн гэж эсэргүүцэл бичигдсэн байгаа боловч ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг заавал нийгмээс тусгаарлаж, цээрлүүлэх биш бөгөөд тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгыг энэ хэргийн тухайд илүүд үзэх нь зүйтэй гэж үзэн давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан прокурорын ял хөнгөдсөн гэсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгэзүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.*******ыг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.*******ыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хохирогч нарын оршин сууж буй газар болох Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 12-р байрны 4-р орц, 3 давхар, ******* тоот байр болон хохирогч О.ийн ажлын газар болох Завхан аймгийн музейд зорчихгүй байх, хохирогч О., охин Г.*******, хүү Г.******* нартай уулзах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарласугай” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.*******ад оногдуулсан 06/ зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын цагдан хоригдсон нийт 55 хоногийг, “зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас нь хассугай” гэж, 4 дэх заалтын “шүүгдэгч С.*******ад 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр авсхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг анхааруулж” гэж, 5 дахь заалтыг “шүүгдэгч С.*******ад оногдуулсан зорчих эрх хязгаарлах яхяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, прокурор Н.*******ын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Шийтгэх тогтоолын 6, 7, 8-р заалтыг 8, 9, 10 гэж дугаарласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ