| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2023/0765/З |
| Дугаар | 128/ШШ2023/0775 |
| Огноо | 2023-10-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2023/0775
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л нарыг оролцуулан Н э и ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н э и ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай */***тоот захирамжийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон захиргааны актыг хүргүүлээгүй гэдгээр маргаж байсан. Үүнтэй холбоотой нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан. Үүнд холбогдуулж нэгэнт маргаан бүхий захиргааны актыг Т б х ХХК-д мэдэгдсэн, үүнтэй маргахгүй гэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүх зөвшөөрлийг батлуулах гэсэн саналтай байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тал дээр ярилцсан, татгалзах зүйлгүй гэсэн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Боломжтой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн */***дүгээр захирамжаар Т б х ХХК-д *****дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 19200 метр квадрат газрыг, мод үржүүлгийн зориулалтаар ***** метр квадрат газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
2.Нэхэмжлэгч Н э и ХХК нь дээрх Т б х ХХК-д эзэмшүүлсэн ***** метр квадрат газрыг өөрийн эзэмшиж байсан газарт давхцуулан олгосон гэж үзээд уг Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн */***дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар маргасан.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргасан боловч, шүүхэд цугларсан нотлох баримтаар маргаан бүхий захиргааны болох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн */***дүгээр захирамжийг хариуцагч Засаг дарга өөрөө хүчингүй болгосон байна.
4.Ийм нөхцөл байдал үүссэн байхад хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь илтэд үндэслэлгүй тайлбар гаргасан, нөгөө талаас нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзахгүй гэж тайлбарласан.
5.Шүүх хуралдаан дээр Т б х ХХК-ийн Гүйцэтгэх захирал н.Б-тэй, түүний ******* дугаарын утсаар холбогдоход ... манай компани зохих журмын дагуу хүсэлт гаргасныг үндэслэн газар эзэмших эрх олгосон. Хэсэг хугацааны дараа өөр компанийн газартай давхцалтай тул цуцаллаа гэсэн. Манай компани энэ шийдвэрийг мэдсэн, шүүхэд гомдол гаргахгүй гэх агуулга бүхий тайлбарыг хийсэн бөгөөд тэрээр гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаагүй, аливаа байдлаар төрийн захиргааны байгууллага болон шүүхэд эрхээ хамгаалуулахаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй болох нь түүний энэхүү тайлбараар тогтоогдлоо.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт түүний төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгоогүй боловч Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргасан 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн */***дүгээр захирамжийг хариуцагч өөрөө хүчингүй болгосон энэ үйлдэл нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзсэн болно.
7.Шүүхэд хянагдсанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болсон маргаан бүхий захиргааны актын Нийслэлийн Засаг даргаас өөрөө хүчингүй болгосон, шүүхэд одоо хянан шийдвэрлэх захиргааны маргаан байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх хүсэлтийг харгалзан, шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
8.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай */***тоот захирамжийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 47.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ