| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00527/И |
| Дугаар | 155/ШШ2024/00523 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00523
| 2024 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2024/00523 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.М
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2024/00527/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 10 жилийн сургуульд суралцаж байгаад 3 ангиа төгсөөд гарсан. Тэгээд тус сумын Мандал нэгдэлд мал маллаж байсан эцэг, эхдээ тусалж байгаад, 16 нас хүрч бие даан 1985 оноос 1988 онд үхэр, адуу маллаж байгаад хугацаат цэргийн албанд явсан. 1991 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй, цалин хөлс олгосон зарим баримтад миний нэрийг Ч.М-өө гэж бичсэн зөрчилтэй байна. Би анх шүүхэд 1985 оноос 1988 он, 1991 онд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Гэвч хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/64 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас Ч.М, Ч.М-өө нэрээр түүвэрлэсэн Арбулаг сумын Мандал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3, 4-10, 11, 34 дэхь тал)
3. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.***-н ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд, Ч.М-өө гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлтэй эсэх лавлагааг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Ч.Мд холбогдох тушаал шийдвэр байгаа эсэх лавлагааг тус тус гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Н, Ж.Ц нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 15-17, 24-25, 22-23, 26-29 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ч.М нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Чын М-ийг ажиллаж байсан хугацааны цалин хөлсний 70 дугаар дансны баримтад Чын М-өө нэрээр бүртгэсэн ба *дугаар регистртэй, Чын М-өө гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ...иргэн Ч.М-өө (*****) гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна гэх бичилттэй 1/625 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 25 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтад бичигдсэн ...*****, эцгийн нэр: Ч, нэр: М... гэх бичилт хоорондоо зөрүүгүй, (хавтаст хэргийн 16, 17 дахь тал)
Гэрч Х.Нийн ...************** нар ах нь, Ч гэж аав нь, ************* гэж ээж нь, М-өө гэж энэ М-ийг хэлж байгаа юм. Нутгийн хүмүүс М-өө л гэж дууддаг. Одоо энэ нэрээр нь андахгүй сайн мэднэ...Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад өөр Ч.М-өө нэртэй малчин байгаагүй. Дээрх хүмүүстэй нэр нь нэг дор бичигдсэн байгаа учир Ч.М-өө гэж энэ Ч.М мөн... гэх мэдүүлэг, гэрч Ж.Цийн ...Ч, Нямсүрэн эхнэр, нөхөр хоёр. Пүрэвжав, Батмөнх, М-өө буюу М нар хүүхдүүд нь. М-өө гэж энэ Ч.М-ийг хэлдэг...Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад өөр Ч.М-өө нэртэй малчин, адуучин байгаагүй... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас Ч.М, Ч.М-өө нэрээр түүвэрлэсэн Арбулаг сумын Мандал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны архивын хуулбаруудыг нотлох баримтаар үнэллээ. (хавтаст хэргийн 6, 9 дэхь тал)
5. Нэхэмжлэгч Ч.М Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/64 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас Ч.М, Ч.М-өө нэрээр түүвэрлэсэн 1985 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарууд, 1991 оны 1 дүгээр сараас 5 дугаар сард Арбулаг сумын Мандал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 4-10 дахь тал)
Гэрч Х.Нийн ...Ч.М нь 1984 оноос хойш Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бага боловсролтой, 3, 4 дүгээр ангиас сургуулиас гарсан. Тэр үед мал дагана гээд сургууль соёл авч хэлэлцдэггүй байсан. Ч.М нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1984 оноос эхлэн 1988 оны намар цэргийн албанд явах хүртлээ адуу маллаж байсан. 1988-1990 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1990 оны сүүлээс 1991 оныг дуустал адуучнаар ажилласан. Аав нь нэгдэлд адуу маллаж байсан...Тасраагүй ажилласан ...Аавынхаа туслах малчнаар ажиллаж байсан. 16 буюу хөдөлмөрийн насанд хүрээд бие даан мал хуваарилан авч мал маллаж байсан...Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд хоньчин, фермийн эрхлэгчээр 1985 оноос хойш 1991 оныг дуустал ажиллаж байсан. Цэрэгт явахаас өмнө ч нэгдэлд 14, 15 настайгаасаа эхлэн туслах малчнаар ажиллаж байсан. 1982-1985 онд цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг, гэрч Ж.Цийн ...Би 1986 оны 06 сард цэргээс ирээд Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар ажилласан. Намайг мал хүлээн авч байхад Чын М нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд адуучнаар ажиллаж байсан. Аав Ч нь адуучин, Ч.М түүний туслах гээд хамт адуу маллаж байсан. Тэгээд 1988 оны 9, 10 сард цэргийн албанд явсан...1990 оны намар халагдаж ирсэн. Ирээд мөн тус сумын Мандал нэгдэлд 1990 оны 11 сарын үеэс 1991 оныг дуустал адуучнаар...Тасраагүй ажилласан...Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1986 онд цэргээс хонь хүлээн авч ажиллаж байсан. Үүнээс хойш 1992 он хүртэл дан мал маллаж байгаад 2019 онд аймгийн төвд ирсэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 28-29 дэхь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ч.М өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Ч.***-н Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Ч.***-н дээрх ажиллаж байсан хугацааны тушаал, шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1985-1988, 1991 оны тушаал шүүж үзэхэд Ч.М-ийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 11/476 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 23 дахь тал)
7. Ч.М нь 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр халагдсан болохыг дурдав. (хавтаст хэргийн 11 дэхь тал)
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөхнуур овогт Чын М***-н Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА