Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/03072

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Т.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 8 862 271 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 862 271 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан

 

тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 746   төгрөгийн 78 373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 78 373 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 78 373 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            О.ЧУЛУУНЧИМЭГ