Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 136/ШШ2024/00303

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: *** оршин байрлах, *** ХК

Хариуцагч: *** оршин суух, ***, Ц.Э нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 47,821,103.46 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч М.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Э нар нь *** өдөр зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 16,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 140 хоног хугацаа хэтрүүлээд байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 44,298,304.06 төгрөг, хүү 3,469,361.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,438.09 төгрөг, нийт 47,821,103.46 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагч М.Б, Ц.Э нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Энэхүү Эвлэрлийн гэрээг нэг талаас *** төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б /цаашид "нэхэмжлэгч гэх/, нөгөө талаас хариуцагч М.Б, Ц.Э /цаашид хариуцагч гэх/ нар /хамтад нь "Талууд гэх/ дараах нөхцлийг харилцан тохиролцож *** өдөр байгуулав.

Нэг. Талуудын эвлэрэл

1.1 Хариуцагч нар нь *** дугаартай зээлийн гэрээний үүрэгт 47,821,103.46 / Дөчин долоон сая найман зуун хорин нэгэн мянга нэг зуун гурван төгрөг дөчин зургаан мөнгө/ төлбөрийг энэхүү гэрээний 2.1-т заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрч талууд эвлэрэв.

Хоёр. Төлбөр төлөлт

2.1 Хариуцагч нь энэхүү гэрээний 1.1-д заасан төлбөрийг нэхэмжлэгчид дараах хуваарийн дагуу төлнө. 2024 оны 8 сараас эхлэн 2024 оны 12 сарыг дуустал сар бүр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 сараас эхлэн 2026 оны 02 сарыг дуустал сар бүр 2,300,000 төгрөг, 2026 оны 3-р сард 8,121,103.46 төгрөгийг төлж дуусгах, нийт 47,821,103.46 төгрөгийг төлөх

Гурав. Хариуцлага

3.1 Хариуцагч үүргээ энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу албадан гүйцэтгүүлнэ.

Дөрөв. Бусад

4.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

4.2 Гэрээг 4 /дөрөв/ эх хувь үйлдэж, талууд тус бүр 1 /нэг/ хувь, шүүхэд 1 /нэг/ хувийг хадгалуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч М.Б, Ц.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,821,103.46 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талууд хэлэлцэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагч М.Б, Ц.Э нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч нар нь 2024 оны 8 сараас эхлэн 2024 оны 12 сарыг дуустал сар бүр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 сараас эхлэн 2026 оны 02 сарыг дуустал сар бүр 2,300,000 төгрөг, 2026 оны 3-р сард 8,121,103.46 төгрөгийг төлж дуусгах, нийт 47,821,103.46 төгрөгийг төлөх... гэжээ.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагч М.Б, Ц.Э нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр Хариуцагч нар нь 2024 оны 8 сараас эхлэн 2024 оны 12 сарыг дуустал сар бүр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 сараас эхлэн 2026 оны 02 сарыг дуустал сар бүр 2,300,000 төгрөг, 2026 оны 3-р сард 8,121,103.46 төгрөгийг төлж дуусгах, нийт 47,821,103.46 төгрөгийг төлнө... гэж харилцан тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,056 төгрөгөөс 198,528 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 198,528 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 198,528 төгрөгийг хариуцагч М.Б, Ц.Э нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ