| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 170/2020/0046/Э |
| Дугаар | 2021/ДШМ/07 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ДШМ/07
Ч.Амгаланбаярт холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Н.Баасанжав Шүүгдэгч Ч.Амгаланбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл /Улаанбаатар хотоос ZOOM/-р Э.Ганбат Хохирогчийн өмгөөлөгч В.Содномцэрэн Э.Баасандэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ч.Амгаланбаяр, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдах гомдлоор Ч.Амгаланбаярт холбогдох 1823000330043 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй /№D201019136/ , ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багийн 3-4 тоотод оршин суудаг, өмнө Зэвсэгт хүчний 274 дүгээр салбарт шифрийн мэргэжилтэн, нууцын дарга, архивын эрхлэгчээр ажиллаж байсан, одоо 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс Зэвсэгт хүчний 325 дугаар ангид холбоо, мэдээллийн тасгийн шифрчнээр томилогдон ажиллаж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Памбаруу овгийн Чулуунбаатарын Амгаланбаяр, /Регистрийн дугаар:/ ИЛ 75032916/,
Ч.Амгаланбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн Сонгино сумын “Соёлын төв”ийн төв хаалганы гаднах цементэн довжоон дээр амь хохирогч М.Эрдэнэбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн шанаа хэсэгт нь 1 удаа гараараа цохиж гавал тархины хүнд гэмтэл учруулсны улмаас амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч Памбаруу овогт Чулуунбаатарын Амгаланбаярыг Монгол УлсыЭрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ч.Амгаланбаярыг 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Амгаланбаярт оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 4. Шүүгдэгч Ч.Амгаланбаярын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тодорхүйл ажиллагаа явуулах албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, 5. Шүүгдэгч Ч.Амгаланбаяр нь хохирогчийн эмчилгээний болон оршуулгатхолбогдон гарсан 7000000 төгрөгийн зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Дэлгэрхишигтэд төлсөн болохыг, бусад зардлыг хэрэгсэхгүй болгож, гэм хор учруулсны төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, 6. Шүүгдэгч Ч.Амгаланбаярын эзэмшлээс Завхан аймгийн Сонгино сумын БорӨндөр багийн нутаг 3-4 тоотод байх хуучин банзан хашаатай 7х9 хэмжээтэй байшинг 643 м2 газрын хамт битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5/39 дугаартай прокурорын тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 7. Шүүгдэгч Ч.Амгаланбаяр энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрибаримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ч.Амгаланбаяр, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Ч.Амгаланбаяр нь хохирогч М.Эрдэнэбатын толгойн тус газарт цохисон гэсэн үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шийтгэх тогтоол нотлох баримтад үндэслэсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хэрэгт тухайн үйл явцыг нүдээрээ харсан гэрч Д.Доржбат, Т.Нацагмаа нарын мэдүүлгээс илүү Л.Батдоржийн мэдүүлгийг ач холбогдлоор нь дээгүүр үнэлсэн, шинжээч Т.Отгонбаярын гаргасан шинжээчийн дүгнэлтээ удаа дараагийн шүүх хуралдаан дээр үгүйсгээд байгаа, мөрдөгчийн зүй бус үйлдлээс болсон, хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Амгаланбаярыг цагаатгаж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Ч.Амгаланбаярын өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт 3 гэрчийн мэдүүлгийг үнэлж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ 3 гэрчийн 2 нь тухайн үйл явдлыг хараад байж байсан талаар удаа, дараа мэдүүлэг өгдөг. Т.Нацагмаа гэх гэрч нь энэ хэрэгт 5 удаа мэдүүлэг өгсөн. Эхлээд талийгаачийг нас бараагүй байхад 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр буюу тухайн хэрэг маргаан болсноос хойш 4 хоногийн дараа мөрдөгч мэдүүлэг авсан байдаг. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өгсөн мэдүүлэг, хохирогчтой нүүрэлдүүлэн 1 удаа мэдүүлэг өгсөн, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Энэ мэдүүлгүүд дээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр байгаа “гараараа цохисон” гэдэг байдлыг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байдаг. Гэтэл Т.Нацагмаа гэдэг гэрч нь гараараа цохисон гэж огт хэлээгүй байдаг. Энэ нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч гараараа цохисон гэдэг зүйлийг хэлээгүй гэдэг. Хавтаст хэргийн 189-р хуудсанд гэрч Т.Нацагмаа 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд: Ханбүргэд мөрдөгч хохирогч тантай утсаар ярихад юу гэж хэлж байсан бэ? гэсэн асуудал яригдсаныг тайлбарлахдаа хохирогч П.Дэлгэрхишигт цохисон гээд хэлчих, би 3 хүүхэдтэй яаж амьдрах юм бэ? гэдэг талаар ярьсан гэдэг мэдүүлгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн. Би буцаж ороод түлхүүр аваад гарч ирэхэд Ч.Амгаланбаяр миний өмнөхөн явж байсан. Талийгаач хаалга нь дээр зогсчихсон Ч.Амгаланбаяр түлхэх шиг болсон, тэгээд талийгаач хана руу унаад Д.Доржбат талийгаачийг барьж авсан гэдэг мэдүүлэг өгсөн. Аль талаараа унасан бэ? гэх асуултад Д.Доржбат баруун талаараа унасан гэж мэдүүлсэн. Тухайн үед хажууд нь хэн байсан бэ? гэх асуултад 1 ахлагч, Д.Доржбат гэдэг хүмүүс байсан гэдэг мэдүүлэг өгсөн. Унасан газар буюу хана байсан газрыг тодорхойлохдоо: хаалга, хана 2-ын хооронд 1 алхмын зайтай байсан гэдэг. Улсын яллагчийн асуусан асуултад: Та шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуултад хохирогч 3 хүүхэдтэй цохисон гэж хэлээд өгөөч гэж ярьж байсан гэж байна, энэ талаар хэзээ мэдсэн бэ? гэх асуултад хохирогч П.Дэлгэрхишигтийг байцаахад цохисон гээд хэлчих гээд байсан. Тэгэхээр нь би тийм зүйл болоогүй юм чинь гэж хэлсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг дээр “талийгаачийг унаж босож ирээд буцаж дайваад унасан” талаар мөрдөгчийн мэдүүлгийг үндэслэсэн байдаг. Улсын яллагчийн асуусан талийгаач унаж босож ирээд дахиж Ч.Амгаланбаяр цохих гэж дайрсан уу? гэх асуултад хариулахдаа тийм зүйл болоогүй гэдэг хариулт өгсөн байдаг. Энэ шүүх хуралдааны явцад хохирогч нь Т.Нацагмаагаас би 3 хүүхэдтэй та тэгж мэдүүлэг өгөөч гэж би хэлээгүй та ямар шалтгаанаар тэгж ярьж байгаа юм бэ? гэхэд. Гэрч Т.Нацагмаа: Чи санахгүй байна уу? чи цохисон гээд хэлчих гэж хэлээд Ханбүргэд байцаагч чимээгүй бай гээд чи бид хоёрын хооронд харилцаа үүсгээгүй шүү дээ гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. Талийгаач хагас суугаа байдалтай унаад босож ирсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогч унах үед дуу чимээ гарсан уу гэж С.Ганбат өмгөөлөгчийн асуултад огт тийм дуу гаргаагүй гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр хууль сануулж мэдүүлэг авсан байгаа. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон. Энэ шүүх хуралдаан дээр гэрч Т.Нацагмаад хууль сануулж асуусан шүүхийн баримтад гарын үсэг зурах уу гэхэд зурна гээд, эрх үүрэг ойлгосон гэж гарын үсэг зурсан байдаг. Т.Нацагмаа гэрчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгт “хохирогч хана руу налаад баруун талаараа унасан, баруун тал нь шалбараад цус гоожсон байдалтай босож ирсэн, 30 секунд болсон байх” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг, дуу чимээ гарсан уу? гэсэн асуултад “гараагүй” гэж хариулсан. Талийгаач унахдаа духаар юу, аль эсвэл эгцээрээ унасан уу?, эсвэл хана шүргэж унасан уу? гэсэн асуултад “хана шүргээд хажуугаараа унасан, араас нь Д.Доржбат барьж авсан” гэдэг байдлаар хариулсан байдаг. Улсын яллагчийн зүгээс Т.Нацагмаа гэрчээс асуухад та мөргөж унахыг нь харсан юм уу?, хана налаад унахыг нь харсан юм уу? гэж асуухад нь “харсан, ямар ч байсан хана налаад унаж байсан” гэж хариулсан байдаг. Гэрч Т.Нацагмаа “намайг харж байхад зодоон болоогүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Энэ зэргээр мэдүүлгүүдийг өгсөн байхад анхан шатны шүүхийн тогтоол дээр зөвхөн Т.Нацагмаагийн мэдүүлгийг үндэслээд гэм буруутай гэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай магадлал гаргаж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэр гаргуулахаар буцаасан. Анхан шатны шүүхэд шилжүүлэхдээ Соёлын төвийн хаалганы гадна цементэн довжоон дээр амь хохирогч М.Эрдэнэбаттай хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн шанаа хэсэгт 1 удаа гараараа цохиж гавал тархины хүнд гэмтэл учруулснаас амь хохирогчийг үхэлд хүрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ гэсэн байдлаар тодорхойлох хэсэгтээ бичсэн байсан. Гэрч Т.Нацагмаа, Д.Доржбат нарын удаа, дараагийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн байдаг. Гэрч Т.Нацагмаа нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн өгсөн мэдүүлэгтээ “Ч.Амгаланбаярыг хаалгаар гарахад талийгаач М.Эрдэнэбат урдаас нь очсон, М.Эрдэнэбат хана дагаж унасан” гэж, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгт “Ч.Амгаланбаяр М.Эрдэнэбатыг зүүн талын хана руу толгойгоороо мөргөж унасан” гэсэн мэдүүлэг өгсөн. Гэрч Д.Доржбат 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлэгт “Ч.Амгаланбаяр нь Эрдэнэбат ахын шанаа руу гараараа түлхсэн чинь Соёлын төвийн зүүн талын ханыг шанаагаараа мөргөж унасан” гэх мэдүүлэг өгсөн. Мөн оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Ч.Амгаланбаяр, М.Эрдэнэбатын зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа түлхсэн тэр үед М.Эрдэнэбат ах Соёлын төвийн зүүн талын ханыг мөргөөд унасан” гэсэн мэдүүлгүүд нь таарч байна гэж анхан шатны шүүхэд хэргийг буцааж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоол дээр зүүн шанаа руу түлхсэн гэдэг зүйл алга болоод толгойн зүүн орой руу түлхсэн болоод өөрчлөгдсөн байдаг. Үүнийг миний зүгээс гомдол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6-д заасан шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1.1-д зааснаар бодит байдалд нийцээгүй гэдэг дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал гэсэн байдлаар хандсан. Саяны яриад байгаа зүүн талын гавал ясны, зүүн зулай ясны хэсэгт гараараа цохиж хүнд гэмтэл буюу 17 сантиметрийн хугарлыг учруулсан гэж шийтгэх тогтоолыг гаргасан болов ч энэ талаар нотлох баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болов ч нотлогдохгүй байвал бодит байдалд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэх боломжтой. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Үүнийг болохоор дүгнэлтэд гараараа цохисон гэж ямар ч гэрч хэлээгүй. Гэрч Ариунболд, Энхсайхан, Ренжмаа, Наранцогт гэсэн 4 хүн талийгаачийг хэрэг маргаан болсон газраас 345 метрийн зайтай цагдаагийн кобоны ойролцоо гэрийн буйрын чинээ мөсөн дээр дээшээ хараад хэвтэж байсан гэдэг мэдүүлгийг өгсөн байдаг. Уг мэдүүлгийг орхигдуулсан гэж үзэж байна. Ренжмаагийн мэдүүлэг дээр “бид нар очиж авахад халтирч унаад явахад хэцүү байсан” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Энэ тухай шинжээчийн дүгнэлт гарсан “мөсөн дээр унаад уг гэмтэл үүсэх боломжтой” гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 2.1-д заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэдэг байдлаар манай талаас гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэсэн байдлаар гомдол гаргасан. Үгүйсгэсэн байдал нь: гэрийн буйрын чинээ мөсөн дээр дээшээ хараад хэвтсэн байсан гэдэг дээр ямар нэгэн тайлбарыг анхан шатны шүүхээс хийгээгүй. Мөсөн дээр унасан талаар нотлох баримт байхгүй байна гэж шүүх тогтоолдоо дурдсан байдаг. Тухайн үйл явдал болсон хэргийн газар дээр 16 гэрч байсан. Уг 16 гэрчээс 2 гэрч нь нөхцөл байдлыг харж байсан байгаа. Гэрч Т.Нацагмааг 5 удаа, Д.Доржбатыг 4 удаа байцаасан байдаг. Д.Доржбат нь мэдүүлэг өгөхдөө мөрдөгчид 2 удаа, шүүх хуралдаанд 2 удаа өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлэгт: “талийгаачийг гэрт нь хүргэж өгөхөөр явж байтал худгийн тэндээс буцна гээд би хүчрээгүй бид 2 буцаад Соёлын төвийн үүдэн дээр очсон би хойноос нь барьж авсан” гэдэг мэдүүлэг өгсөн байгаа. Хана руу унаад босож ирээд дахин буцаж унасан уу? гэх асуултад “тийм юм болоогүй унаж босоод, цааш алхаад явсан” гэсэн мэдүүлэг өгсөн. Талийгаач унахдаа шалан дээр унасан асуудал байгаа юу гэсэн асуултад тийм юм байхгүй, би ард нь байсан. Бөгсөөрөө унахаар нь би араас нь татаж авсан гэж гэрч мэдүүлдэг. Мөн хана руу түлхэх үед дуу чимээ гарсан уу? гэх асуултад “тухайн үед дуу чимээ гараагүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Алга таших шиг дуу чимээ гарсан гэдэг мэдүүлгийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр зааж өгсөн байгаа. Энэ хүний 4 удаагийн мэдүүлгээс нэгт нь буюу аймгаас Ханбүргэд гэдэг мөрдөгч очоод 2018 оны 04 дүгээр сарын 02-нд мэдүүлэг авахдаа шахсан байдалтай мэдүүлэг авсан байдаг. Үүн дээр манай талаас хүсэлт гаргаж прокуророор хяналт шалгалт явуулсан. Ханбүргэд мөрдөгч бол чи харсан байх ёстой, дуу чимээ гарсан байх ёстой зэргээр дарамталж мэдүүлэг авсан байдаг. Талийгаачийг нас бараад 4 хоногийн дараа хэсгийн төлөөлөгч Гантөмөрийн авсан мэдүүлгүүд дээр дуу чимээ гарсан асуудал огт яригдаагүй байдаг. Т.Нацагмаа 5 удаа мэдүүлэг өгөхдөө дуу чимээ огт гараагүй талаар тогтвортой мэдүүлэг өгдөг. Гэтэл хууль зөрчиж авсан тэр мэдүүлгийг дундаас нь сугалж аваад шийтгэх тогтоолдоо оруулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж манайхаас маргасан. Биеийн аль талаараа унасан гэдэг дээр “хойшоо унаад, би түшиж авахад хацар нь шалбарсан байсан. Шатнаас өөрөө буугаад явсан” зэрэг мэдүүлгийг өгсөн. Дуу чимээ гарсан асуудлыг засуулах хүсэлтийг өгөөгүй юм уу? гэдэг хохирогчийн өмгөөлөгчийн асуултад “засуулах талаар Ханбүргэд байцаагчид хэлэхэд байж бай гэж хэлээд яваад өгсөн” гэдэг мэдүүлгийг өгсөн байгаа. Дуу гарсан талаар гэрчийн мэдүүлгүүд дээр огт байхгүй байгаа юм. Мөн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлэгт ер нь дандаа түлхсэн талаар мэдүүлэг өгч байсан, харин цохисон гэж огт мэдүүлээгүй. Харин цохисон гэдэг асуудал хаана яригдсан бэ? гэхээр Соёлын төвийн гадаа Т.Эрдэнэбат, Амгаланбаярыг цохино гээд гараа далайгаад дайрсан тэгэхээр нь Ч.Амгаланбаяр гарыг нь дагуулаад түлхсэн. М.Эрдэнэбатыг унахаар нь араас нь түшиж авсан талаар тогтвортой мэдүүлгийг удаа, дараа өгдөг. Т.Нацагмаа, Д.Доржбат 2 гэрчийг Соёлын төвийн тэнд байхад гэрэлтэй байсан. Ил тод харагдаж байсан уу? гэхэд нь “харагдаж байсан” гэж мэдүүлсэн байдаг. М.Эрдэнэбат, Ч.Амгаланбаяр руу хоёулаа зодолдоно гараа далайхад нь Ч.Амгаланбаяр гарыг нь түлхсэн, М.Эрдэнэбатыг унах гэхээр нь би түшиж авсан, Эрдэнэбат, Түвшинбатын хөлд тээглээд хойшоо унахаар нь би түшиж авсан гэдэг Д.Доржбатын мэдүүлэг байдаг. Шүүх бүрэлдэхүүн болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нар удаа, дараа яаж унасан талаар асуухад 6 удаа хариулсан М.Эрдэнэбат, Ч.Амгаланбаярыг цохих гээд гараа далайхад нь Ч.Амгаланбаяр гарыг нь дагуулаад түлхсэн гэж мэдүүлсэн ба харин огт цохисон талаар хариулт өгөөгүй байдаг. Гуравдагч гэрч байдаг ба хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй таарч байдаг. Л.Батдорж нь талийгаачийн гал дээр гарсан зээ нь байдаг. Хохирогчийн зүгээс ярихдаа Л.Батдорж нь Ч.Амгаланбаяртай таарчхаад зодох гээд дайраад байхаар нь яваад өгсөн гэдэг мэдүүлэг өгсөн. Энэ хүн нь тухайн үед Сантмаргац сумд байсан гэдэг мэдүүлэг өгдөг. Тухайн үед хэргийн газарт байгаагүй бөгөөд хэргийн газарт байгаагүй хүний мэдүүлгийг, бусад хүний мэдүүлгээс дээгүүр тавьж үнэлсэнд нь гомдол гаргасан байгаа. Тухайн мэдүүлгийг судлахаар хэрэг Сонгино сумд гарсан. Харин гэрч Л.Батдорж Завхан аймгийн Сантмаргац сумд байсан. Гэрч Л.Батдорж мэдүүлэхдээ: “Ч.Амгаланбаяр талийгаачийг цохисон гэхээр нь талийгаачийн эхнэр рүү утсаар яриад утсаа чанга яригч дээр нь тавьж байгаад Ч.Амгаланбаяр руу залгахад Ч.Амгаланбаяр 1 удаа цохисон” гэж хэлсэн гэдэг байдлаар мэдүүлэг өгдөг. Энэ хүн маань Сантмаргац сум дээр өөрөө байж байгаад Ч.Амгаланбаярын утсыг авч байгаад чанга яригч дээр нь тавьж байгаад Ч.Амгаланбаяртай 1 удаа ярьсан гэдэг боловч сүүлдээ өөрөө үүнийгээ үгүйсгэдэг. Улсын яллагчийн “Ч.Амгаланбаяр талийгаачийг 1 удаа цохисон гэдгийг та санаж байгаа юм уу?” гэсэн асуултад уг хүн хариулахдаа “тухайн үед Ч.Амгаланбаяртай хохирогчийн эхнэрийн хажууд ярьсан, 1 удаа цохисон гэж хэлснийг хохирогчийн эхнэр мэдэж байгаа” гэж хариулсан байдаг. Шүүх хуралдааны мэдүүлэг дээрээс хэлэхэд “би Сантмаргац сумд байсан. Тэгээд Сонгино сумаас утсыг нь олж аваад Ч.Амгаланбаяртай ярьсан” гэдэг. Гэтэл дараа нь болохоор хохирогчийн эхнэрийн хажууд ярьсан байдлаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг үүнийг огт анхаарч үзээгүй. Прокурорын зүгээс утсаар ярихаас гадна уулзсан уу? гэж асуухад “Эмнэлгийн үүдэн дээр уулзсан” гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр “толгойн зүүн тал руу нь цохисон“ гэж бичсэн. Гэрчүүд нь түлхсэн гээд байдаг шийтгэх тогтоол дээр цохисон гэж бичээд байгаа юм. Цохихдоо ер нь хаашаа цохисон юм гэдэг дээр Д.Доржбатын мэдүүлэгт: “зүүн талын шанаа руу цохисон” гэдэг мэдүүлэг өгөөд байгаа. Тэгэхээр зүүн талын шанаа руу цохисон юм байна гэж авч үзэх юм бол зүүн гавал ясны орой хэсгийн дээд талд нь 17 сантиметрийн цууралт үүсэх боломжгүй юм. Ийм нөхцөл байдал үүссэн байхад зүүн тал руу нь гараараа 1 удаа цохисон тийм учраас энэ хүн нь ийм гэмтэл авсан байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Гэтэл Ч.Амгаланбаярын цохисон гэдэг нь анхнаасаа нотлогдон тогтоогдоогүй юм. Т.Нацагмаа нь хэдийгээр зүүн тал руу нь цохисон гэдэг мэдүүлэг өгөөгүй болов ч Т.Нацагмаа нь мэдүүлэхдээ “хохирогч намайг цохисон гэж хэлээд өгөөч” гэсэн байдлаар удаа, дараа гуйсан гэж тодорхой хэлээд байдаг. Д.Доржбатын мэдүүлэг дээр “түлхсэн” гэж хэлсэн байдаг. Яагаад тас, няс хийсэн дуу гарсан, хойшоо савж унаад босож ирээд дахин савж унасан гэдэг байдлаар тайлбарласан юм бэ? гэдэг дээр талийгаачийг амьд байхад нь авсан мэдүүлэг буюу 4 хоногийн дараа авсан мэдүүлэг дээр нэг ч тийм зүйл байдаггүй. Эндээс мөрдөгч очоод 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлэг авахдаа ерөнхийдөө хана руу мөргөсөн, дуу чимээ, тас гэсэн алга таших шиг дуу чимээ гарсан, хана мөргөж унаад босож ирээд хойшоо дахиж савж унасан гэдэг байдлаар мэдүүлэг авсан байдаг. 2 удаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр 2 гэрчийг оруулж ирж байгаад асуухад тийм юм байхгүй, уначхаад босож ирээд буцаж савж унасан, дуу чимээ гарсан зүйл байхгүй гэдэг байдлаар тайлбарладаг. Гэтэл ийм байдлаар тайлбарлаад байхад анхан шатны шүүх зөвхөн тэр хэсгийг нь авсан байдаг. Гэтэл бусад гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг үнэлээгүй. Ханбүргэд мөрдөгчийн авсан мэдүүлгийг дөвийлгөж гаргаж ирээд зөвхөн тэр хэсэг дээр дуу гарсан байна. Тэр нь бол шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж хүнийг яллаад байгаа. Мөрдөгч нь тухайн үйл явдлыг тайлбарлахдаа ийм үйлдэл болсон байна. Шинжээч Отгонбаярын хувьд 8 үндэслэлдээ өөрийнхөө гаргасан дүгнэлт болон дүгнэлтээ тайлбарласан мэдүүлгийг шүүх хуралдааны 2 удаагийн хэлэлцүүлгийн шатанд дээр үгүйсгээд байдаг. Баруун талаараа хана мөргөөд унахад зүүн зулай ясны дээд хэсэг дээр 17 сантиметр хугаралт үүсэх үү гэдэг байдлаар мөрдөн байцаалтын шатанд асуухад “боломжтой” гэж хариулсан байдаг. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариулахдаа “боломжгүй” гэж хариулсан байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс /*zoom программаар/ 2 удаа оролцсон шинжээч хариулахдаа: “тухайн хүч үйлчилсэн газраа гэмтэл үүсэх боломжтой” гэж эсрэгээрээ яриад байдаг. Шийтгэх тогтоол дээр “талийгаачийн гавал ясны нимгэн зузаан нь бусад хүмүүстэй харьцуулахад нимгэн байсан” гээд шинжээчийн мэдүүлгийг яг хэвээр нь иш татаж яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл тухайн шинжээчээс асууж энгийн хүний адил хариулсан байгаа. Бусад хүмүүстэй харьцуулахад нимгэн байсан гэдгээр тайлбарлаад байдаг. Шүүх хуралдаан дээр шинжээч тайлбарлахдаа: “тухайн үйлчилсэн газар буюу зүүн зулай ясны дээд хэсэг дээр үйлчилсэн тэр үед л энэ гэмтлийг авах боломжтой” гэж тайлбарлаад байдаг. Зүүн зулай яс, духны яс 2-ын зааг нь яг хаана байдаг юм бэ? гэж улсын яллагч асуухад “хүний үстэй хэсэг нь зулай яс байна. Үс дуусаад доошоо явах юм бол дух яс руу орно” гэсэн байдлаар хариулдаг. Ч.Амгаланбаяр нь талийгаачийг доошоо суучихсан байхад нь дээрээс нь гараараа цохиж байж зулайн ясны хугарал үүсгэх боломжтой. Энэ бол хэргийн нөхцөл байдал дээр ямар ч тохиолдолд таарахгүй байгаа. Тэр хүн суугаагүй, энэ 2 хүний биеийн өдрийн харьцаа бол талийгаач Ч.Амгаланбаяраас өндөр буюу 1 метр 82 сантиметр байдаг. Ийм өндөртэй хүнийг дээрээс нь үсэн дээр нь гараараа цохих нөхцөл байдал огт харагдахгүй байгаа. Шинжээч Чимэд-Очироос тодорхой зүйлүүдийг өмгөөлөгч С.Ганбат, Э.Баасандэмбэрэл өмгөөлөгч нар асуусан байдаг. Үүнд: Тухайн гавлын ясны хугарал хүч үйлчилсэн талд үүснэ гэсэн байдлаар тайлбарласан. Хохирогчийн өмгөөлөгчөөс “шинж тэмдэг илрээгүй байхад унасан тохиолдолд зөөлөн эдийн няцрал үүсэх боломжтой юу?” гэсэн асуусан асуултад. Шинжээч Чимэд-Очир “гадна талдаа хуйх гэмтэхгүйгээр яс хугарна гэсэн ойлголт байхгүй” гэсэн байдлаар хариулдаг. Гэрч Самбуу, Загдбазар гэдэг 2 эмч болохоор “хуйх нь гэмтээгүй байсан. Хуйхандаа цөмрөлт огт байхгүй байсан” гэдэг байдлаар мэдүүлэг өгдөг. Хагалгаа хийсэн эмч нар бол бүгд хуйханд ямар нэгэн гэмтэл цөмрөлт байхгүй байсан гэж мэдүүлдэг. Баруун хацраараа хана налж унахад зулгаралт үүснэ гэдэг дээр бол талууд маргахгүй байгаа. Э.Ганбат өмгөөлөгч Отгонбаяр шинжээчээс удаа дараа асуулт асуусан. “Хацрын ясны бүтэц нь ямар байдаг вэ? гэхэд: бусад ясыг бодвол нимгэн бүтэцтэй байдаг” гэж хариулсан байдаг. Хохирогчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэлийн асуусан асуултад: Гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, цус хуралт зэрэг гэмтлүүд нь гавлын оройн хугарал хавсарч үүсэх боломжтой юу гэж асуусан. Үүн дээр бол хавсарч үүсэх боломжгүй гэж мэргэжлийн шинжээч хариулсан байдаг. Хохирогчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл шинжээч Чимэд-Очироос “хугарал үүссэн, эхлэл цэгийн талаар Э.Ганбат өмгөөлөгч асуугаад байсан. Мэс засал хийгдээд тархины тодорхой хэсэг нь авагдсан байгаа нөхцөлд хугарлын эхлэлийн цэгийг юунд үндэслэж тогтоосон юм бэ?” гэж асуухад “томографикийн зургийг мэс заслын өмнө авсан байгаа түүнийг үндэслэж тогтоосон. Мөн мэс засал хийсэн эмч хугарлын талаар тэмдэглэл үйлдсэн байгаа түүн дээр үндэслэсэн” гэж тайлбарладаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв. Шүүгдэгч Ч.Амгаланбаярын өмгөөлөгч Э.Ганбат /Улаанбаатар хотоос ZOOMдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлггарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд уялдуулж шийдсэн гэж үзэхээр байна. Хохирогчийн биед гэмтэл учруулах үйлдлийг тогтоохдоо духны дээд хэсэг, зулайн яснаас урдаас хойш чиглэлтэй 17 см хугарсан хугарлыг гараараа цохиж учруулсан гэдэг. Гэрчүүдийн мэдүүлэгт ийм гэмтэл учруулах нөхцөл байдал болоогүй гэдэг. Өөр нөхцөл байдлыг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг байдаг. Ч.Амгаланбаярын урдаас талийгаач цохиход Ч.Амгаланбаяр цааш түлхэх, цохих үйлдэл хийсэн. Тэр үед талийгаачийн баруун талд хана байсан түлхэлтээс болж хана шүргээд бөгсөөрөө хойшоо унах үйлдэл хийсэн. Үүнийг нотолсон нотолгоо нь баруун гар талд нь хана байсан, баруун талын нүүрний хэсэг зулгарсан нь зураг болон тэмдэглэлээр батлагдаж байгаа. Тухайн үед шүүхийн тогтоолоор 17 см хугарсан шугаман хугарлыг үүссэн гэдгийг дүгнэхэд талийгаач шатан дээрээс алхаж буугаад өөр хүнтэй яриад байсан гэдгийг гэрч Т.Нацагмаа нотолдог, өөрөө шатнаас буусан тухайн үед би машинаа хөдөлгөөд явах гэж байсан. Тухайн үед талийгаач ахлагчтай ярилцаж байсан гэдэг. Урдаас хойш чиглэлтэй 17 см хугарсан гэмтэлтэй уураг тархи нь өвдөлт хүлээж аваад өвдөлт зовуурьгүй, ухаан мэдрэлд нь нөлөөлөхгүй байна гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл юм. Шинжээч эмч Отгонбаяр анхны задлан шинжилгээнд ээр үндэслэсэн. Анхны задлан шинжилгээ 167-р дугаарын хуудсанд байгаа. Дүгнэлт хэсэгт чамархай ясны хугарал гэсэн байдаг. 177 дугаар хуудаст мэдүүлэг авахад чамархай ясны хугарал нь гараар цохиход үүсэх үү? гэж мөрдөгч асуусан байдаг. Гараар цохиход үүсэх боломжтой, чамархай яс нь 0.4 см нимгэн гэж мэдүүлсэн байдаг. Хүний гавлын яснаас хамгийн нимгэн нь чамархай ясны хайрслаг хэсэг. 447 дугаартай Улаанбаатар хотод гарсан шинжээчдийн дүгнэлтээс харахад зулай яс нь урдаасаа хойшоо 17 см хугарсан гэдэг нь нотлогдсон. Хацрын хэсэг зулгарахад зулайн яс хугарах уу гэхэд, хүч үүссэн хэсэгт хугарна гэсэн байдаг. Цохисон гар нь яах вэ гэж асуусан байдаг. Хэрвээ цохисон хэсэгт зөөлөн эдийн гэмтэл үүснэ гэдэг. Ч.Амгаланбаярын гарт үзлэг хийхэд гэмтэл үүсээгүй байдаг. Гэрч Д.Доржбат талийгаачийг хойшоо газар унахаас өмнө сугадаад бариад авсан гэдэг. Шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэгээр гэрчүүдийн мэдүүлэгт талийгаач хана мөргөж унасан гэдэг нь нотлогдоогүй. Толгойн хэсэгт нь цохиогүй гэж гэрчүүд нотолдог. Шинжээчийн дүгнэлт гэмтлийн байрлал, шинж чанар, гэмтэл авсны дараа талийгаачийн үйлдэл хөдөлгөөн, үг, ярьж байсан гэдгийг нотолж байдаг. Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч В.Содномцэрэн эргэлзээтэй зүйл байна гэж шүүх хурал дээр хэлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэх боломжгүй гэдэг. Учир нь шүүгдэгчтэй нэгдмэл ашиг сонирхолтой өмгөөлөгч нар гэм буруугүйн талаар маргаж байгаа тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн 6,7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэдэг. Шүүгдэгч туслалцаа авах, өөрийн байр суурийг бүрэн илэрхийлэх эрхтэй. Тиймээс Эрүүгийн хуулийн 6,7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг гэхэргийн шинжтэй нь нотлогдсон гэж үзвэл хөнгөрүүлэх нөхцөлийг хуульд зааснаар шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд шууд татгалзах зүйл байхгүй юм. Шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх ёстой гэж үзэж байна гэв. Шүүгдэгч Ч.Амгаланбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Өмгөөлөгч нартай санал нэг байна гэв. Хохирогчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алтангэрэл өмгөөлөгчийн тухайд гэрч цохисон гэж мэдүүлээгүй байхад, цохисон гэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна гэсэн тайлбар гаргаж байгаа юм байна. Хэрэгт авагдсан баримт тухайн үйл баримт, ямар нөхцөлд яаж авсан бэ гэхээр урдаас нь хойш түлхсэн асуудал байхгүй зүүн талаас баруун ханыг дагуулж цохисон үйл явдал болсон. Энийг бол хавтаст хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлгүүд дээр үндэслээд үнэн зөв дүгнэсэн гэж үзэж байгаа. 2 дугаарт тухайн үед тэнд байсан хүмүүсийн мэдүүлгээс байгаагүй хүний мэдүүлгийг үнэллээ гэсэн юм ярьж байна. Ч.Амгаланбаяр өөрөө нэг удаа цохисон гэж хэлж байсан гэсэн гэрчийн мэдүүлэг байсан. Гэрч Т.Нацагмаа, гэрч Д.Доржбат нарын мэдүүлгийг бусад гэрчүүдийн мэдүүлгээс дээгүүр, доогуур үнэлсэн юм бол байхгүй. Харин Ч.Амгаланбаярыг нэг цохисон гэдгийг бататгаж шүүх үнэлсэн байдаг. Энэ мэдүүлэг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Толгойн аль хэсэг рүү цохисон нь тодорхойгүй, толгойн зүүн талаас цохисон байдаг шүү дээ, тэгээд баруун талаараа хана мөргөсөн. Мөн мөрдөн байцаалтын шатанд авсан мэдүүлгийг дөвийлгөж аваад анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгийг үнэлсэнгүй гэсэн асуудал бас ярьж байна. Нотолгооны чадварын хувьд харин ч хэрэг гараад удаагүй гэрчийн мэдүүлэгт ямар нэгэн нөлөө ороогүй байх үед мэдүүлгийг ингэж үнэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн энэ зулайн ясны шугаман хугарлыг ярьж байна. Энэ бол ганцхан зулайн ясны шугаман хугарлаас болоод талийгаачийн амь нас хохирсон юм байхгүй, тархины битүү хэд, хэдэн гэмтэл учирсан эдгээр гэмтлүүдийг учирсан байдлыг үнэлж шүүх шийдвэрээ гаргасан энэ бол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Э.Ганбат өмгөөлөгчийн тухайд энэ үйлдлийг тайлбарлахдаа гараараа цохиж учруулсан гараар цохиход ийм зүйл болохгүй гэж тайлбарласан, энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхийг нь би сайн ойлгохгүй байна. Ямар ч байсан 17 см хугарал гараар цохиход учирдаггүй юм аа л гэж өөрөө хэлээд байгаа, би бол энийг цэвэр өөрт төрж байгаа хийсвэр санаа бодол гэж үзэж байна. Ямар нэгэн баримт эх сурвалж дээр үндэслэгдээгүй гэж үзэж байна. Гар нь хугараагүй гэж байна. Шинжээч эмч ярьж байсан, цохисон хүний гарт гэмтэл учрах учрахгүй талаар гэхдээ энэ хүн чинь гараар нэг цохигдоод өнгөрсөн зүйл бол биш, харин шавар ханыг мөргөсөн хананд ямар хүчээр үйлчилсэн бэ гэдэг байгаа юм. Гэвч одоо тэрийг нөхөж тогтоох боломжгүй гэхдээ энэ хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал байгаа. Тэгэхээр бол ганц гараар цохисон гэдгийг тасалж аваад яриад байж болохгүй, энэ нь хэргийн бодит байдлыг үнэлэхэд хангалтгүй болно. Цохиулсан дариуд яс хугараад тархи няцарсан гэсэн дүгнэлтийг шүүх хийгээгүй, харин ч гэрчүүдийн мэдүүлэг дээрээс харахад тархинд цусан хураа үүсээд яваад байсан байна. Тэр цусан хураа нэмэгдэх тусам тархи дарагдахын хэрээр тухайн хүн үйл хөдлөлөө хянаж явахад нөлөөлнө гэж үзэж байсан. Түүнээс биш цохисон дариуд яс нь хугараад, тархи няцарсан гэсэн дүгнэлт хийгдээгүй. Тийм ч учраас шүүгдэгч тал тэр гэм буруугийн тал дээр, гэм буруугаа хүлээж Эрүүгийн Хуулийн 6,7-р зүйлийг хэрэглэж өгөөч ээ гээд хохирлоо төлөөд явж байсан энэ бол бас хэргийн бодит байдлыг ойлгоод тэгж байсан гэж би бодож байгаа гэв. Хохирогчийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвхууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тодорхой тайлбаруудыг манай өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл сая хэллээ. Энэ дээр нэмээд ганц нэг гомдолтой нь холбогдуулаад тайлбарлая. 1. Гаргаад байгаа гомдол маань өөрөө, өөр бусад нөхцөл байдлуудыг дүгнэн үзэж шийдэх ёстой. Тэрнээс ерөнхий нөхцөл байдлуудыг дүгнэж үзэх ёсгүй. Дундаас нь тасалж ганц нэг өгүүлбэр, үгээр тэгсэн байна гэхгүй. Хэргийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад шалгасан хэд, хэдэн удаагийн байцаалт байгаа. Анхан шатны шүүх үнэлэхдээ нотлох баримтуудыг харьцуулаад өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэхээр ийм нөхцөл байдал болсон байна гээд энэ шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэг болох үйл явцад талийгаачид Ч.Амгаланбаярын үйлдлээс өөр ямар нэгэн гаднын нөлөө байна уу гэдгийг давхар шалгасан. Гэтэл энэ үйлдэл нь Ч.Амгаланбаярын цохисон гэдгээс өөрөөр байгаагүй. Тэрнээс тэр мөсөн дээр унасан, дуу чимээ гарсан үйл явдалд заавал дуу чимээ гарснаар гэмт хэрэг болно, гараагүй бол гэмт хэрэг болохгүй гэсэн эрх зүйн үндэслэл байхгүй. Нас барсан гэдэг нь гэмтэл учирснаас болсон. Энэ нөхцөл байдлыг тогтоохын тулд өөр бусад хүмүүсийг шалгаад мөсөн дээр унаснаас болсон уу гэдгийг шалгаад үзэхэд энэ нөхцөл байдлаас өөрөөр тогтоогдоогүй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6,7-р зүйлийг хэрэглэх нөхцөл байсан байна гэж үзээд байгаа тэгэхээр энэ нь анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчийн талд хохирлын мөнгийг төлсөн. Гэхдээ тэр нь шүүх хуралд оролцох явцдаа гэм буруугийн асуудлаа хүлээсэн юм уу хүлээгээгүй хохирогчийн сэтгэл зүйг өөрчлөх тодорхой хэмжээний хохирлыг төлсөн маяг үзүүлж залилах маягаар ч байдаг юм уу гэсэн бодол төрөөд байна. Тэгээд хохирогчийг хуурах залилах ийм нөхцөл байдал үүсгэж аваад хэргийн нөхцөл бодит байдлыг өөрчлөх, хөнгөрүүлэх гэсэн санаа зорилго байгаа юм биш биз. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,7-р зүйлийг хэрэглэх үү, хэнд яаж хэрэглэх нь шүүхэд өөрт нь олгосон эрх болохоос биш заавал хэрэглэнэ гэсэн үг биш ээ. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн саналтай байна гэв. Прокурор Н.Баасанжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Прокурорын хувьд бол анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-нөдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан шийтгэх тогтоол учраас тус шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг гаргахдаа гэрч хохирогчийн мэдүүлгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу авсан гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй байна хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна гэж үзсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөөч гэсэн саналтай байна. Б.Алтангэрэл өмгөөлөгчийн гаргасан гомдлын тухайд шийтгэх тогтоол дээр байгаа гэрчүүдийн мэдүүлэг дээр ганцхан Т.Нацагмаа, Д.Доржбат гэдэг хүмүүсийн мэдүүлгийг үндэслээд хэргийг шийдвэрлэсэн асуудал байхгүй. Энэ үйл явдлыг харсан, сонссон, дамжмал нотлох баримт, хэрэгт цугларсан бусад яллах болон цагаатгах талын нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн байгаа. Гэрч Д.Доржбатын мэдүүлэг дээр М.Эрдэнэбат ах үгүй ээ, би чамтай зодолдоно гэж хэлсэн чинь Ч.Амгаланбаяр, М.Эрдэнэбатын зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа түлхсэн, тэр үед Эрдэнэбат ах баруун шанаагаараа соёлын төвийн хаалганы зүүн талын ханыг мөргөөд унасан гэж байгаа, тэгэхээр өмгөөлөгч болохоор налаад унасан, түшээд унасан гэх мэтээр өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байгаа. Ч.Амгаланбаяр, М.Эрдэнэбатыг түлхэж хана мөргүүлсэн, М.Эрдэнэбат ах босож ирээд хөл нь дайваад унасан. Ямар хэмжээний хүч үйлчилсэн болохоор хүн ханыг мөргөж унаад хөл дайваад унаад байх уу тэр нөхцөл байдал дээр шүүх дүгнэлт хийж байгаа шүү дээ. Тэгээд Ариунболдын мэдүүлэг дээр байгаа “...Ч.Амгаланбаяр би хүнд зодуулж үзээгүй шүү гэж хэлсэн, тэр 2 барьцалдаад авсан, би дундуур орж салгахад Ч.Амгаланбаяр миний дээгүүр гараараа М.Эрдэнэбатыг цохих гээд сарвалзаад байсан. Жанбалмаагийн мэдүүлэг дээр байгаа ...зүүн талын чамархайн дээд талд хавдартай байсан энэ бол эмчийн мэдүүлэг. Цохисон гэдгийг нотолж байгаа зөндөө гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Гантулгын мэдүүлэг байна. Талийгаач намайг зодчихлоо гэж хэлсэн гэж байгаа.Талийгаач өөрөө энэ Гантулгад зодуулчихлаа гэдгээ хэлсэн байгаа. Л.Батдоржийн мэдүүлэг дээр Ч.Амгаланбаяртай уулзаад чи яах гэж ийм зүйл хийж байгаа юм бэ гэж асуухад Ч.Амгаланбаяр надад хэлэхдээ сүртэй зодоон болоогүй би нэг л удаа цохисон гэж хэлсэн. Цохисон гэж ямар ч гэрч хэлээгүй байхад цохисон гээд бичсэн гээд ийм үндэслэлгүй гомдол гаргаад байна. Гэрч Т.Нацагмаагийн мэдүүлэг талийгаач толгойгоороо хана мөргөөд унасан. Талийгаач хана мөргөөд хөл нь гозойгоод унасан гэхээр ямар хүчтэй үйлчилж байж хана мөргөөд 2 хүчний хавсарсан хүч үйлчилж байж, энэ гэмтэл үүснэ гэсэн шинжээчийн анхан шатны хурал дээр яригдсан. Ийм гэрчүүдийн мэдүүлэг дээр талийгаачийг цохиод тэр гэмтлийг учруулаад талийгаач цохиулсны улмаас цаашаа хана мөргөж ингээд 2 хүч үйлчилсний улмаас толгойд олон тооны гэмтэл учирсан. Энэ дунд нөгөө шугаман хугарал үүссэн шугаман хугарлын дотор талд цусан хураа, тэгээд тархи дарагдалт гээд ийм олон тооны гэмтлүүд үүссэн байгаа. Ийм учир талийгаач 10 хоног эмчилгээ хийлгэж байгаад нас барсан гэх хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон гэж үзэж байгаа. Д.Доржбатын мэдүүлэг дээр бас нэг ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн нь тас хийсэн дуу гарсан гэж мэдүүлдэг. Шинжээч тайлбарлахдаа гавал яс өөрөө битүү байдаг учраас хагарах үед дуу чимээ гарах магадлалтай гэж байгаа. Яг гардаг гэсэн юм бол байхгүй магадлалтай гэж байгаа тэгэхээр Д.Доржбат гэдэг гэрч талийгаачийг түлхэх үед 2 алгыг хооронд нь ташиж байгаа юм шиг дуу гарсан талийгаач хойшоо хана мөргөөд унасан босож ирэхдээ хөл нь дайваад байсан. Харсан гэрч бол ингэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй гээд байгаа. Мөрдөгчийн хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд байгаа. Дээрх авсан мэдүүлгийг мөрдөгчийн хууль бус үйлдлээс болж хууль бусаар цугларсан нотлох баримт гэж прокурор тэр нотлох баримтыг хүчингүй болгоогүй. Гэрч гэдэг чинь зөвхөн тухайн үйл явдлыг харсан хүнийг хэлэхээс биш тэр сонсож байсан юм уу энэ хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байсан хүнийг гэрч гэхгүй ээ гэсэн байдлаар Б.Алтангэрэл өмгөөлөгч тайлбарлаад байна. Гэрч гэдэг тодорхойлолт чинь өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд чинь байгаа шүү дээ. Энэ дээр зөвхөн харсан үзсэн хүнийг гэрч гэнэ гээд бичсэн юм хаана байгаа юм. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гээд байгаа. Энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй хүнийг гэрчээр асуугаагүй, Э.Ганбат өмгөөлөгч болохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Отгонбаярын гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Энэ хүмүүсийг мэдлэг боловсролыг хүрэхгүй байна гээд байгаа юм уу?, энэ хүмүүс чинь хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрсдийнхөө олж авсан мэдлэгийнхээ хүрээнд эргээд энэ дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий хүмүүс энэ дүгнэлтийг гаргаж байгаа. Энэ дээр хүн тухайн гэмтлийг аваад тодорхой хугацаанд үйлдэл хийгээд явах боломжтой. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 447 дугаартай шинжээчийн дүгнэлтээр талийгаач М.Эрдэнэбат нь дээрх гавал тархины гэмтлийг авснаас болоод тархи дарагдсанаас хойш ухаан алдах хүртэл идэвхтэй үйлдэл хийгээд явах боломжтой. Тэгэхээр хүн шатнаас ийм гэмтлийг авчхаад буухгүй, газар дээрээ үхэх байсан гээд байх юм. Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа вэ? Энэ хүмүүс чинь ийм дүгнэлт гаргасныхаа хариуцлагыг хүлээх хүн шүү дээ, харин та эсрэгээрээ ийм дүгнэлт гаргаад хариуцлага хүлээхгүй шүү дээ. Энэ хүмүүст хууль сануулаад худал дүгнэлт гаргавал ийм эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ шүү гэдгийг сануулаад энэ дүгнэлтийг гаргаж авсан энэ дүгнэлтийг шүүх үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Тэгээд мөсөн дээр унаснаас болж толгойгоороо савж гэмтэл авсан гэх ямар ч нотлох баримт байхгүй. Тэр хүнийг мөсөн дээр саваад унахыг харсан гэрч байхгүй. Дээшээ харсан байдалтай олдсон гэж байгаа, тэгвэл араасаа урагшаа чиглэлтэй гэмтэл байсан бол ар дагзаараа савж унаад, тэр гэмтлийг мөсөн дээрээс авсан байна гэж үзье гэхэд хэвтсэн чиглэл нь хүртэл өөр байгаа. Анхан шатны шүүх энэ мөсний байдал дээр бас дүгнэлт хийсэн. Мөсөн дээрээс олдсон гэж гэрчүүд хэлж байгаа ч энэхүү гэмтлийг мөсөн дээрээс авсан гэж үзэх боломж байхгүй байна. Тэгээд энэ гаргасан гомдлынх нь агуулга нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хүний аминд хүрээгүй, энэ хүнд энэ гэмтлийг учруулж амь нас нь хохироогүй гээд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн агуулгатай гомдол гаргачхаад, тэгсэн мөртөө эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,7-р зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг харгалзаж үзээч ээ гээд, 2 өөр эсрэг утга агуулгатай зүйлийг анхан шатны шүүх дээр ч одоо энэ давж заалдах шатны шүүх дээр ч яриад байна. Нэг бол хэргээ цагаатгуулах гээд байгаа, нэг бол арай гайгүй хөнгөн ял авах гээд аль нь яг шүүгдэгчийн өөрт ашигтай байдал бий болгох гээд яваад байна. Гэтэл энэ гэмт хэргийн ард бүхэл бүтэн нэг хүний амь нас эрстсэн, үр хүүхдүүд нь өнчирсөн энэ тохиолдолд хохирол хор уршиг шинж чанарыг яах юм бэ? 1-т Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, 2-т оршуулгын зардлыг нөхөн төлснөөрөө хохирол хор уршгийг бүрэн арилсан гэж үзэхгүй. Хохирол гэдэг чинь бодит хохирол, хор уршиг гэдэг чинь тухайн хүн нас барснаар гарах үр дагаврууд байхгүй юу. Энэ хор уршгийг арилсан гэж үзээд дээрээс нь бид нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байхад шүүх Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6,7-р зүйлийг хэрэглэж өгсөнгүй гээд байна. Яг өнөөдөр яригдаж байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйлүүд чинь бүгд гэм буруугийн анхан шатны шүүх дээр яригдсан шүү дээ. Би наад хэргийг чинь үйлдээгүй байхад мөрдөгч ингээд байгаа гэрчүүд ийм мэдүүлэг өгөөд байгаа, би үйлдээгүй гэж явж байснаа шүүх гэм буруутай гэж тооцсоны дараа за, за гэм буруугаа хүлээе, завсарлага авъя гээд шүүхээс тогтоосон хохирлыг богино хугацаанд төлөөд одоо бид нар гэм буруугаа хүлээчхэж байгаа юм чинь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6,7-р зүйлийг хэрэглэж өгөөч ээ гээд шүүхэд хүсэлт гаргаж байгаа байхгүй юу. Анхан шатны шүүх энэ дээр бас үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал нь гэм буруугийн шүүх хурал дээр харагдсан. Өмгөөлөгч нар ч тийм байр суурьтай байсан шүүгдэгч ч өөрөө тийм байр суурьтай байсан. Ийм байхад гэм буруугийн шүүх хурал дээр гэм буруугаа хүлээсэн гэж үзэх боломжгүй учир эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,7-р зүйлийг хэрэглэх боломжгүй гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийгдсэн. Тэгээд одоо энэ давж заалдах шатны шүүх хуралд нэг бол тэр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,7- р зүйлийг хэрэглээгүй гэж, нэг бол гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна л гэж гомдол гаргах ёстой байхгүй юу.Тэгээд 2 өөр агуулгатай нэг бол бид хэрэг хийсэн гээд байгаа юм уу, нэг бол хийгээгүй гээд байгаа юм уу? Яг яаж ойлгох юм, энэ байдлыг. 2 өөр агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргаад байгаа нь ойлгохгүй байна. Ийм учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Ч.Амгаланбаяр, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа. Шүүгдэгч Ч.Амгаланбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн Сонгино сумын “Соёлын төв”ийн байрны хаалганы гадна шатны хэсэгт “эвлэрье гэхэд урдаас үгүй зодолдоно гэлээ” гэсэн шалтгаанаар амь хохирогч М.Эрдэнэбатын толгойн тус газар гараараа цохисны улмаас “Соёлын төв”-ийн байрны зүүн талын хана мөргөж, М.Эрдэнэбатын бие махбодод хүнд гэмтэл учруулсны улмаас амь хохирогч М.Эрдэнэбат нас барсан болох нь хэрэгт цугларсан хохирогч П.Дэлгэрхишигт, гэрч Д.Доржбат, Т.Нансалмаа, Б.Дашдаваа, Т.Мөнхсайхан, Л.Батдорж, Л.Жамбалмаа, Э.Ариунболд, Д.Загдбазар, Л.Самбуу, шинжээч Т.Отгонбаяр нарын мэдүүлэг, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Т.Нацагмаа, Д.Доржбат нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд, тус үйл явцыг бэхжүүлсэн DVD, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 201830006 дугаартай, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 447 дугаартай мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүхээс Ч.Амгаланбаярт ял оногдуулахдаа түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, учирсан хор уршиг, гэм буруугийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулжээ. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв тохирсон байна. Хэргийг мөрдөн шалгах, прокурорын хяналт, анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна. Шүүгдэгч Ч.Амгаланбаяр, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах гомдолдоо...Ч.Амгаланбаяр нь хохирогч М.Эрдэнэбатын толгойн тус газарт цохисон гэсэн үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шийтгэх тогтоол нотлох баримтад үндэслэсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хэрэгт тухайн үйл явцыг нүдээрээ харсан гэрч Д.Доржбат, Т.Нацагмаа нарын мэдүүлгээс илүү Л.Батдоржийн мэдүүлгийг ач холбогдлоор нь дээгүүр үнэлсэн, шинжээч Т.Отгонбаярын гаргасан шинжээчийн дүгнэлт удаа, дараагийн шүүх хуралдаан дээр үгүйсгэгдээд байгаа, мөрдөгчийн зүй бус үйлдлээс болсон, хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Амгаланбаярыг цагаатгаж өгнө үү гэжээ. Мөрдөгчид гэрч Д.Доржбат, Т.Нацагмаа нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу удаа, дараа мэдүүлэг авсан бөгөөд гэрчүүд тухайн болсон үйл явдлыг өөрсдийн харсан, үзсэн байдлаараа тодорхой мэдүүлж ирсэн. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...тухайн гэрчүүдийг оролцуулан, хууль сануулж мэдүүлэг авахад мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээсээ өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай мэдүүлгийг өгсөн байна. Шүүх гэрч Л.Батдоржийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой байдлаар нь эрэмбэлэн, бусад гэрчийн мэдүүлгээс дээгүүр үнэлсэн байдал шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдахгүй байна. Мөн шүүх хуралдаанд шинжээч Т.Отгонбаяр, Т.Чимэд-Очирыг /цахимаар/ оролцуулсан бөгөөд шинжээчид нь уг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид оролцжээ. Эдгээр шүүх хуралдаанд оролцсон гэрч, шинжээчдийн өгсөн мэдүүлэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч Ч.Амгаланбаярын биеийн хүчний идэвхтэй үйлдлийн улмаас амь хохирогч М.Эрдэнэбатын бие махбодод хүнд гэмтэл учирч, улмаар нас барсан нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Алтантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан саналдаа ...шүүгдэгч Ч.Амгаланбаяр нь гэм буруутай нь тодорхой байна. Гэрчүүдийн мэдүүлгээр хана мөргөж унасан гэсэн мэдүүлэг их байна. Энэ хүчний үйлчлэлээр гэмтэл үүссэн гэж үзэж байна. Хохирогч П.Дэлгэрхишигт болон хүүхдүүдэд нь шүүгдэгч Ч.Амгаланбаяраас хохирол гаргуулж өгөх нь зүйтэй гэж бодож байна. /Анхны гэрчүүдийн мэдүүлгээр шийдэж болдоггүй юм уу/ гэсэн саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн байна. Иргэдийн төлөөлөгч Б.Алтантуяагийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан/санал/ дүгнэлт нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна. Харин давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ч.Амгаланбаярт анхан шатны шүүхээс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэснийг Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ч.Амгаланбаярт анхан шатны шүүхээс оногдуулсан 05 жилийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг хасч, 03 жилийн хорих ял оногдуулж, анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцсэн өдөр хүртэл цагдан хоригдсон 119 хоногийг эдлэх ялаас нь хасч тооцох нь зүйтэй гэж үзэв. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Амгаланбаяр, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Амгаланбаяр, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалаар “Өршөөл үзүүлэх тухай” 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... шүүгдэгч Ч.Амгаланбаярыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 05/тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Шүүгдэгч Ч.Амгаланбаярт 11.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 05/тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснээс 02/хоёр/ жилийг хасч, 03/гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Амгаланбаярт оногдуулсан 05/тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “03/гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж, 4 дэх заалтад “...шүүгдэгч Ч.Амгаланбаярын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 119 хоногийг эдлэх ялаас нь хасч тооцсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Ж.БАТТОГТОХ