Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0059

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Налжирмаад холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Билгүүний дүгнэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Билгүүн шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №0735517 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Билгүүн нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Налжирмаагийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн оногдуулсан шийтгэлийн №0735517 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Налжирмаа нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр илэрхийлж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Налжирмаад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Налжирмаагийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №0735517 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Билгүүний дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Налжирмаагийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №0735517 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ө.Налжирмааг хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ