Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 134/ШШ2024/00158

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *******,*******,*******,*******,*******

 Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг,*******,*******,*******,*******

 Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн төлбөр, алданги нийт 363,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. ХХК нь Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг,******* 14 тоотод дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай байгууллагын харилцагч билээ. ХХК нь манай байгууллагаас 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 242,160 төгрөгийн үнийн дүнтэй Nexpod загварын электрон тамхи худалдан авсан боловч худалдан авсан барааны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул Бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1, 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг үндэслэн шүүхийн байгууллагаар шийдвэрүүлэхээр ийнхүү хандаж байна. ХХК нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу нийлүүлэлтээр буюу бараа бүтээгдэхүүн хүлээн авмагц төлбөрийг төлөх ёстой байсан ч төлбөр төлөлгүй 150 хоног хугацаа хэтэрсэн байна. 150 хоног хугацаа хэтэрсний алданги хоногийн 0,5 хулиар бодоход 75 хувь болж байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан үндсэн төлбөрийн 50 хувиар алданги тооцох нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагчаас компанид төлөх шаардлагатай үндсэн төлбөр 242,160 төгрөг, алданги 121,080 төгрөг, нийт 363,240 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан тайлбартаа:

Баян Интерпрайз ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэг маргаантай холбоотойгоор хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 363,240 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь:  

1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч ХХК-иас үндсэн төлбөр, алданги нийт 363,240 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч ХХК нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар гаргасан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,547 төгрөгийн 50 хувь болох 5,773.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 5,773.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. ****** ХХК-д холбогдох үндсэн төлбөр, алданги нийт 363,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,547 төгрөгийн 50 хувь болох 5,773.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 5,773.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин хүсэлт гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА