| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00388/И |
| Дугаар | 155/ШШ2024/00390 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2024/00390
| 2024 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2024/00390 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/00388/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: М банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С,
Хариуцагч: Х аймгийн Т сумын 1 дүгээр багт оршин суух, Б.С д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,105,591 (нэг сая нэг зуун таван мянга таван зуун ерэн нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М ББСБ ХХК нь хариуцагч Б.С /РЙ90***/-аас зээлийн гэрээний үүрэгт 1,105,591 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,105,591 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр М ББСБ-ийн Хаан банк дахь 5*** тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
М банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Б.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,105,591 (нэг сая нэг зуун таван мянга таван зуун ерэн нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж буй тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,084 төгрөгийн 50 хувь болох 15,542 төгрөгийг хариуцагч Б.С-с, 50 хувь болох 15,542 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С-лд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,105,591 (нэг сая нэг зуун таван мянга таван зуун ерэн нэг) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.С-с 15,542 төгрөгийг, улсын орлогоос 15,542 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА