| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 170/2021/0052/Э |
| Дугаар | 2021/ДШМ/08 |
| Огноо | 2021-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2021/ДШМ/08
Э.Доржпунцагт холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.Чулуунхүү Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.Доржпунцаг, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлоор Э.Доржпунцагт холбогдох 2123000000058 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хамгаалалтын ажилтан мэргэжилтэй, Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймаг Улиастай сум Өлзийт баг “21 дүгээр Зуун хороолол” 6-601 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Өрнө Булган овогтой Энх-Амгалангийн Доржпунцаг, Регистрийн дугаар: ИФ88080215.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Шүүгдэгч Э.Доржпунцагийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч Өрнө Булган овог Энх-Амгалангийн Доржпунцагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2. Шүүгдэгч Э.Доржпунцагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржпунцагт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржпунцаг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж 5. Шүүгдэгч Э.Доржпунцаг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Доржпунцагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Э.Доржпунцаг, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч Б.Энхжаргал миний бие Э.Доржпунцагт холбогдох эрүүгийн хэрэгт Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч бүхэлд нь эс зөвшөөрөн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Э.Доржпунцаг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Дээрх байдал нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа тул тус хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар Э.Доржпунцагийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл Э.Доржпунцаг нь Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хянагч ажилтай бөгөөд тус байгууллагаас ял шийтгүүлж байгаагүй байх шаардлагыг тавьдаг тул түүнд ял оногдуулах нь ажлаас чөлөөлөгдөх, цаашлаад гэр бүл нь амжиргаагүй болох нөхцөл байдал үүсээд байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Э.Доржпунцагт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас чөлөөлж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Шүүгдэгч Э.Доржпунцагийн хувьд Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтггазарт ажилдаг. Тухайн гомдол гаргах үед Өршөөл үзүүлэх тухай хууль гараагүй байсан. Тийм учраас торгох ялаас чөлөөлж өгнө үү гэсэн байдлаар гомдол гаргаж байсан. Одоо бол Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдах боломжтой байгаа учраас хуулинд заасны дагуу хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх заалтад ял хасах, өөрчлөхөөс бусад гэмт хэрэг үйлдсэн буюу Э.Доржпунцагт холбогдох хэрэг нь мөрдөн шалгах явцад гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлөхөө бүрэн илэрхийлсэн зэрэг хуулинд заасан шаардлага хангаж байгаа учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн боломжтой байгаа гэв. Прокурор Б.Чулуунхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэвч тухайн шүүгдэгч Э.Доржпунцагийн үйлдсэн хэрэг нь 2021 оны 03 дугаар сарын 18- ны өдөр гарсан байна. Энэ нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулинд заасны дагуу өршөөлд хамрагдаж байгаа учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгож боломжтой гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүхээс Э.Доржпунцагт холбогдох хэргийг хэрэгсэхгболгохоор шийдвэрлэлээ. Шүүгдэгч Э.Доржпунцаг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 18-ны шөнийн 22 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сум Жинст багт байрлах “ Загасан нүд” зоогийн газрын гадаа иргэн Д.Баярбаясгалантай маргалдах явцдаа харилцан зодолдон түүний толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь “ духны зүүн дээд хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, тархи доргилт, хамрын үзүүр хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь анхан шатын шүүх хуралдаанар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл бармтыг нотолж чадсан байна Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учируулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хэсгээр зүйлчилж, тус зүйл хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон. Шүүгдэгч Э.Доржпунцаг нь дээрх гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24.00 минутаас өмнө үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар тус Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1,9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 42-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор заажээ. Э.Доржпунцагийн үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1,6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1,9.2 дахь хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарахгүй байна. Э.Доржпунцаг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугаа тууштай хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Д.Баярбаясгалан нь Э.Доржпунцагаас хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг үндэслэн Э.Доржпунцагт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2123000000058 дугаартай хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иймд дээр дурьдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэЭ.Дорпунцагийн өмгөөлөгчийн ...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү ... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтууд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлийг удирлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Доржпунцагт холбогдох Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнлт үйлдэж ирүүлсэн 2123000000058 дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл дажв заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Ж.БАТТОГТОХ