| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00145/И |
| Дугаар | 155/ШШ2024/00418 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00418
| 2024 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2024/00418 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч П.Б
Хүсэлтийн шаардлага: Охин Б.Эийн төрсөн эцэг талийгаач Б.А мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2024/00145/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, нэхэмжлэгч П.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь охин Б.Эийн төрсөн эцэг талийгаач Б.А мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.А, бид хоёр 2018 онд танилцаж, 2020 оны 9 дүгээр сараас хамтран 1 жил орчим амьдарсан, гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Гэтэл Б.А 2021 оны 7 дугаар сард тархины цус харвалтын улмаас нас барж, би жирэмсэн үлдсэн. Охин Б.Э 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Талийгаачийн маань аав нь нас барсан, ээж нь Улаанбаатар хотод амьдардаг. Охин Б.Эийг түүний хүүхэд мөн гэдгийг ээж, ах дүү нар нь бүгд мэднэ, ирж уулзаж байсан. Охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл шүүхэд хандах шаардлагатай болсон.
Иймд 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Эийн төрсөн эцэг талийгаач Б.А мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Түүний болон Б.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Аын нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тариалан сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмчлэгч эмч нарын тодорхойлолт, Б.Эийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-6 дахь тал)
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Э, Б.Н нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 46-49, 22, 35-38 дахь тал)
4. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Б, Б.А нарын гэрлэлт бүртгэлтэй эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс төрөлтийн түүхийн архивын хуулбар тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 10-13, 29-31 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч П.Б нь охин Б.Эт тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулж авах үндэслэлээр охин Б.Эийн төрсөн эцгээр талийгаач Б.Аыг тогтоолгохоор шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Гөрөөчин овогт Бгийн А 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн РД: *****. Монгол Улсын иргэн 1984 оны 3 дугаар сарын 20-нд төрсөн, Тариалан сумын Ар тархид оршин сууж байсан, эрэгтэй. Овог: Гөрөөчин, эцэг (эх)-ийн нэр: Б, нэр: А 37 настайдаа 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр бусад (гэрийн гадаа) нас барсныг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барсны бүртгэлийн 18-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй №*************** дугаар нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дэхь тал)
Гэрч Б.Эийн ...Б.А бол манай дүүгийн нөхөр байсан юм, 2021 ондцусны даралт харвасан оноштой нас барсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Нгийн ...Манай төрсөн дүүгийн хүү болох Б.А нь...2021 оны 07 сард цус харвалтын улмаас нас барсан. Мотоцикль унаж яваад л тийм юм болсон байсан... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 48-49 дэхь тал)
Нэхэмжлэгч П.Б, талийгаач Б.А нар хамт амьдарч байхдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй, тэдний дундаас 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Бийн Э төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гарсан Монгол Улсын иргэн, эмэгтэй, регистрийн дугаар: ****, иргэний бүртгэлийн дугаар: 6/////////////, овог: Боржгон, эцэг (эх)-ийн нэр: П, нэр: Б, ашиглах зориулалт: бусад гэх бичилттэй ********* дугаар гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, (хавтаст хэргийн 12 дахь тал)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гарсан Монгол Улсын иргэн, эрэгтэй, регистрийн дугаар: *****, иргэний бүртгэлийн дугаар: 673498561478, овог: Гөрөөчин, эцэг (эх)-ийн нэр: Б, нэр: А, ашиглах зориулалт: бусад гэх бичилттэй C-------- дугаар гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, (хавтаст хэргийн 13 дахь тал)
Хөвсгөл аймгийн Тариалан сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн Иргэний бүртгэлийн дугаар: 6731000017. РД: ******. Хүүхдийн овог: Боржгон, эцэг (эх)-ийн нэр: Б, нэр: Э, 2022 оны 03 сарын 02-нд охин, Хөвсгөл Мөрөн газар төрснийг Хөвсгөл Тариалан төрсний бүртгэлд 2022 оны 03 сарын 17-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эцгийн: -, Эхийн: РД: ****, Иргэний харъяалал: Монгол, овог: Боржгон, эцэг (эх)-ийн нэр: П, нэр: Б гэх бичилттэй төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 6 дахь тал)
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөлтийн түүх нээсэн: 2022 оны 03 сар 01 өдөр 20 цаг 40 мин, тасгийн нэр: Төрөх, эцэг (эх)-ийн нэр: П, нэр: Б, нас: 40...гэрлэлтийн байдал: гэрлээгүй...мэдээлэл авах хүний нэр утас: өөрөө 98938593...эмнэлэгт амаржсан: 2022 оны 03 сар 02 өдөр 10 цаг 33 минут гэх бичилттэй Төрөлтийн түүх Т-302-ийн архивын хуулбар,
Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-4: ...эцэг (эх)-ийн нэр: П, нэр: Б, эмнэлэгт хэвтсэн: 2022 он 03 сар 01 өдөр, эмнэлэгээс гарсан: 2022 он 03 сар 05 өдөр...2022 он 03 сар 02 өдрийн 10/33 минутад 3200 грамм жинтэй 51см, эмэгтэй кесар хагалгаагаар төрүүлсэн нь үнэн болно... гэх бичилттэй Төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ-ний архивын хуулбар,
Нярайн мэдээлэл: 2022 он 03 сар 02 өдөр цаг 10, минут 33, хүйс: эмэгтэй, ихэр эсэх: үгүй, амьд, гүйцэт, бүтэлтгүй, хүйг тасалсан: хавчаараар...төрсний дараах үе хэвийн, 4 хоногт хүүхдийн хамт эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгч гаргав... гэх бичилттэй Нярайн түүх №292-ийн архивын хуулбар, (хавтаст хэргийн 29-31 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн регистрийн дугаар: ******, Б овогтой Э, эм, ам бүл: 4, Бадрах баг оршин суудаг нь үнэн болно. Б.Э нь ээжийн асаргаанд эрүүл бойжиж байгаа нь үнэн болно. Одоо амьд, өсөлт хөгжилт насандаа тохирсон гэх бичилттэй тодорхойлолт, (хавтаст хэргийн 5 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: 1. Шүүгчийн захирамж 1 хувь, хууль тайлбарласан баримт 1 хувь, шинжилгээний дээжийн дагалдах хуудас 1 хувь, Б.А, П.Б, Б.Э, Б.Б нарын гэх хатаан бэхжүүлсэн цус 4 ширхэг. Шинжээчид тавьсан асуулт: 1. 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Э, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи 2 дугаар багт оршин суух хаягтай, регистрийн дугаар: **** дугаартай, Б.Б нар нэг эмэгтэй удмын хүмүүс мөн эсэх. 2. Шинжээч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг олж тогтоовол дүгнэлтдээ оруулах. Үзлэг болон шинжилгээ: ...Б.А, П.Б, Б.Э, Б.Б нарын биеэс авсан гэх биологийн дээжээс зохих журмын дагуу авч ДНХ-ийн лабораторийн стандарт ажлын зааварт заасны дагуу геномын ДНХ-ыг ялган авч биеийн хромсомын микросателлит локусын аллелийг Applied Biosystems Co.-ийн ISO 18385 болон 13485 стандартын шаардлага бүхий GlobalFiler цолмог ашиглан олшруулав. ABI 3500XL Genetic Analyzer төхөөрөмжөөр капилляр электрофорези явуулж GeneMapper ID-X Software v1.6 программаар дүн шинжилгээ хийж үр дүнг хүснэгтээр хавсаргав. Шинжилгээнд ирүүлсэн Б.А, П.Б, Б.Э, Б.Б нарын биологийн дээжийн ДНХ-ын тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн Б.Б, Б.Э нар нь нэг эмэгтэй удмын хүмүүс мөн эсэхийг тодорхойлох боломжгүй. Шүүх ДНХ-ын шинжилгээний үр дүнгээс харахад Б.Эт хүснэгт 1.2-т үзүүлсэн дараалал бүхий ДНХ-ын тогтоц илэрсэн нь Б.Ат 2:1 харьцаатай илэрч байх тул Б.А нь Б.Эийн биологийн эцэг байх боломжтой байна гэж дүгнэлт өгөх үндэслэл болов. Б.А нь Б.Эийн биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал 99.99% байна.
Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Б, Б.Э нар нь нэг эмэгтэй удмын хүмүүс мөн эсэхийг тодорхойлох боломжгүй. 2. Б.А нь Б.Эийн биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал 99.99% байна гэх бичилттэй 1703 дугаар шинжээчийн дүгнэлт, (хавтаст хэргийн 35-37 дахь тал)
Гэрч Б.Эийн ...П.Бийн төрсөн эгч нь...Миний дүү П.Б нь нутгийн залуу Б.Атай гэр бүл болж, 2020 оны 09 сард хурим найраа хийж тусдаа гарсан. Ар тархи багт мал маллаж байсанхүргэн болох Б.А нь цусны даралт харвасан оноштой нас барсанЭнэ үед дүү маань жирэмсэн байсан ба 2022 оны 03 сард охин Эийг төрүүлсэн. Эцэг нь нас барсан учир ээжээрээ овоглож гэрчилгээ авсан. Талийгаач Б.Аын охин нь мөнТухайн үед гэрлэлтийн батлах байхгүй учир тэтгэмж хөөцөлдөж чадаагүй ... гэх мэдүүлэг, гэрч Б.Нгийн ...Манай төрсөн дүүгийн хүү болох Б.А нь Тариалан сумын Б гэх охинтой 2020 оноос хамт амьдарчмал маллаж байсан. Б.А нас барсан...П.Б жирэмсэн үлдэж, 2022 оны 03 сард охин төрүүлсэн. Манай дүү Аын охин мөнОдоо ч бид хоорондоо холбоотой орж гараад аль болох тус дэм болохоор л хичээж байгаа...Өмнө нь гэр бүл болж байгаагүй, ямар шалтгаанаар гэрлэлтээ батлуулаагүй байсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тул охин Б.Эийн төрсөн эцэг нь Б.А мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 48-49 дэхь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.7-д хүүхдийн эцэг, эхийг тогтоох гэж зааснаар охин Б.Эийн төрсөн эцэг талийгаач Б.А мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч П.Б шаардах эрхтэй.
Иймд 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Бийн Эийн төрсөн эцэг талийгаач ***** дугаар регистртэй, Гөрөөчин овогт Бгийн А мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар ****** дугаар регистртэй, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Боржгон овогт Бийн Эийн төрсөн эцэг нь талийгаач ***** дугаар регистртэй, Гөрөөчин овогт Бгийн А мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА