Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 134/ШШ2024/00159

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, *******,*******,*******,*******, утас:75759944/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Сүүжийн******* оршин суух*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 449,420 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 339,606 төгрөг, нийт 839,026 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж, 30761405 тоот гэрээ байгуулан 94703887 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулж, Samsung A52, black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-д заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж, Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд, хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 499,420 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 339,606 төгрөг, нийт 839,026 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 839,026 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл 209,026 төгрөгийг төлж барагдуулахаар талууд тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж, 30761405 тоот гэрээ байгуулан 94703887 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулж, Samsung A52, black утсыг зээлээр худалдан авсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөрийг төлөөгүй тул гэрээний үүрэгт 839,026 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 839,026 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг: 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл 209,026 төгрөгийг төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,688 төгрөгийн тавин хувь болох 12,344 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 12,344 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас 12,344 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч нь зээлээр худалдан авсан гар утасны төлбөр, торгуулийн үлдэгдэл төлбөр, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, нийт 839,026 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг: 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 210,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 209,026 төгрөгийг нэхэмжлэгч ***** ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,688 төгрөгийн тавин хувь болох 12,344 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 12,344 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчгээс 12,344 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         П.ЦОГЗОЛМАА