Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/03307

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/03307

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. **** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.М-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 616,138 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 616,138 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 205,439 төгрөгөөр хувааж төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,140 төгрөгийн 50 хувь болох 9,570 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс, 50 хувь болох 9,570 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ