Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00391

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00391

Х аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

155/2024/00423/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 

Хариуцагч: Л.И-д холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 144,000 (нэг зуун дөчин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сангийн 1*** тоот дансанд оруулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х аймгийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна гэж заасныг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нөхөн төлөгдсөн байдлыг судалж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан.

Хариуцагч Л.И нь гэмт хэрэг үйлдэж, Г.Пхохирсон болох нь нотлогдож, Х аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

 

Хариуцагч Л.И хохирогч Г.П-ийн эрүүл мэндэд гэм хорын хохирол учруулсны улмаас хохирогч Г.П нь Х аймгийн Нэгдсэн эмнэлгээс 144,000 төгрөгийн үйлчилгээ авсан. Тухайн зардлыг Х аймгийн Нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авчээ.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасан тул гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна.

Х аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д: гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ. гэж заасныг үндэслэн Х аймгийн Прокурорын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож өгөх тухай хүсэлтийг Х аймгийн Прокурорын газарт ирүүлжээ.

Иймд Прокурор нь төрийн байгууллагын хүсэлтээр, төрийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж, төрийн нэрийн өмнөөс Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тус тус зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор нэхэмжлэл гаргаж байна.

Л.И эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 144,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын сан /Төрийн сан/-ийн 1*** тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргав. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газар нь хариуцагч Л.И холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 144,000 (нэг зуун дөчин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сангийн 1009000020080 тоот дансанд оруулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан бөгөөд хариуцагч нь мөн өдөр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 1*** тоот дансанд 144,000 төгрөгийг төлсөн баримтаа шүүхэд ирүүлжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан ба нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газрыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн байх тул хариуцагч Л.И нэхэмжлэлийн шаардлага болох 144,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 4,970 төгрөгийн тал хувь 2,485 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.И холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 144,000 (нэг зуун дөчин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сангийн 1009000020080 тоот дансанд оруулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Прокурорын газрыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Л.И 2,485 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА