Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0831

 

2023 11 13 128/ШШ2023/0831

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор болон Нийслэлийн прокурорын газрын Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурорын нэгтгэж гаргасан нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.С, Нийслэлийн прокурорын газрын Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон үндэслэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх баталгаажуулах тухай */***дугаар захирамжийн ****** дүүргийн Засаг даргын Тамгын газар холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай. Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах "хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах" зарчмыг тодорхойлж, прокурор нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцох, нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргах эрхийг хуулиар олгосон байна.

            Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ- 1/115 дугаартай албан бичгээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг үндэслэн "Нийслэл Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үер усны аюултай нөхцөлийг бүрдүүлж, усны сан бүхий газарт тогтоосон хамгаалалтын бүсийг зөрчиж газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, үер усны далан шуудууг сэтлэн барилга, байгууламж барьсан этгээдүүдээс төр, олон нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах" агуулга бүхий хүсэлтийг прокурорын байгууллагад ирүүлсэн. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж, төрийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл, судалгаа, холбогдох баримтыг гаргуулан авч, танилцахад эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомж зөрчин Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгосон, тухайн газарт барилга, байгууламж бариагүй нөхцөл байдал тогтоогдсон. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 2-т заасан Монгол Улсын иргэний "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах" эрхийг хангах төрийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд үер усны аюулаас хамгаалах зорилгоор үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын даланг барьж, тодорхой хэмжээний зайд онцгой хамгаалалтын бүсийг тогтоож, тухайн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хууль тогтоомжоор хориглосон. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн */***дугаар захирамжаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгохдоо Усны тухай, Газрын тухай хууль болон "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам" зөрчиж ****** дүүргийн 20 дугаар хороонд нэгж талбарын **********дугаар бүхий ***м2 газрыг ****** дүүргийн Засаг даргын Тамгын газарт "Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв"-ийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулах шийдвэр гаргасан нь хууль тогтоомжоор хориглосон, хууль бус, нийтийн ашиг сонирхол зөрчсөн үйлдэл болжээ. Тухайлбал, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2."Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бус тогтооно"; 22.2.1. "онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах"-ыг хориглосон.

            Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6."Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно"; Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны а-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-ын 2.3. "Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: 2.3.2.гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж; 2.3.6.үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд" байхаар заасныг зөрчжээ. Прокурор Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, хууль бус шийдвэр, үйл ажиллагааг таслан зогсоох, хүчингүй болгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Монгол Улсын Ерөнхий сайдаас прокурорын байгууллагад ирүүлсэн хүсэлтийг судлах, шийдвэрлэх явцад хүсэлтэд дурдагдаагүй, эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжоор тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгох шийдвэр гаргаснаар үерийн далан, суваг таглан барилга, байгууламж барьж иргэдийн амь нас, эрүүл мэнд, иргэн, аж ахуйн нэгжийн эд хөрөнгө үер усны аюулд өртөх эрсдэлийг бий болгон, олон нийтэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж дүгнэсэн. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт прокурор нийтийн ашиг сонирхлыг хамгаалж өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргах, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээд, бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус зохицуулсан. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 30 дугаар тогтоолоор, прокурор өөрийн санаачилгаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болохыг тайлбарласан байна.

            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоохыг тус тус зохицуулж, эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох гомдол, нэхэмжлэлийг түүний үйлчлэх хүрээ, хугацаа, шинж, үр дагавар, иргэн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн байдал зэргийг харгалзан шийдвэр гаргасан тухайн албан тушаалтанд, дээд шатны байгууллагад нь эсхүл шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхийг хуулиар олгосон байна. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хууль тогтоомж зөрчин онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших эрхийг "****** дүүргийн Засаг даргын Тамгын газар"-т олгосон шийдвэрийн нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх шинж, учирч болзошгүй үр дагавар зэргийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх шаардлагагүй, шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Иймд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн */***дугаар "Газар эзэмших, ашиглах эрх баталгаажуулах тухай" захирамжаас ****** дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан үндэслэлээр шүүхийн зардлаас, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлж өгнө үү гэжээ.

            2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай */***дугаар захирамжаар ****** дүүргийн Засаг даргын тамгын газарт *** м.кв газрыг Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. ****** дүүргийн Засаг даргын тамгын газрын нэгж талбарын **********дугаар бүхий *** м.кв газар нь Монгол Улсын Газрын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж олгогдсон, Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Үерийн далангийн хамгаалалтын бүсэд орсон байх тул нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            3.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ****** дүүргийн Засаг даргын Тамгын газарт анх ****** дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "****** дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" 14/07 дугаар тогтоолыг үндэслэн ****** дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай" */***дүгээр захирамжаар ****** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрлэлийн төвийн бус -1 /16100/ тоот хаягт байрлах, нэгж талбарын **********дугаартай, ***м2 хэмжээтэй газрыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн "Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай" */***дугаар захирамжаар ****** дүүргийн Засаг даргын Тамгын газарт ****** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрлэлийн төвийн бүс -1/16100/ тоот хаягт байрлах, нэгж талбарын **********дугаартай, ***м2 хэмжээтэй газрыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн. ****** дүүргийн Засаг даргын Тамгын газрын уг маргаан бүхий газар нь Монгол Улсын Газрын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж олгогдсон, Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Бохир усны хамгаалалтын бүс, Үерийн далангийн хамгаалалтын бүс, Дулааны шугамын хамгаалалтын бүсэд орсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

            Иймд Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу уг захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн зүгээс татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн */***дугаар захирамжаар ****** дүүргийн 20 дугаар хороонд *** м.кв газрыг ****** дүүргийн Засаг даргын Тамгын газарт Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв-ийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

2.Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор болон Нийслэлийн прокурорын газрын Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурорууд хамтран ****** дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн *** метр квадрат газрыг Усны тухай хууль, Газрын тухай хууль болон Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг зөрчиж олгосон нь хууль бус, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч прокуроруудын хуульд заасан чиг үүрэгт нь хамаарч байна.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд ****** дүүргийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбараа бичгээр гаргасан.

            4.Шүүхийн хянаснаар прокурорын нэхэмжлэлийн шаардлага болсон маргаан бүхий захиргааны актыг Нийслэлийн Засаг дарга болон гуравдагч этгээд ****** дүүргийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, зөвшөөрч, энэ нь гуравдагч этгээдийн эрхийг хөндөхгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.Хариуцагч болон гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор, Нийслэлийн прокурорын газрын Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурорын нэгтгэж гаргасан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх баталгаажуулах тухай */***дугаар захирамжийн ****** дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор болон Нийслэлийн прокурорын газрын Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагч, гуравдагч этгээд нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ