| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02588/И |
| Дугаар | 102/ШШ2024/03190 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/03190
| Дугаар 102/ШШ2024/03190 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:.............. дүүрэг, ..дугаар хороо, ............. дугаар гудамж, .. тоотод оршин суух, регистр ........, ..... овог ..................,
Хариуцагч:........... дүүрэг, .. дүгээр хороо, ...... дугаар байр, ..... тоотод оршин суух, регистр ............., ................... овогт .........................,
Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч .........., өмгөөлөгч ....... хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
/Хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/
Нэхэмжлэгч ............. нь ................д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би 2009 онд ................той танилцаж, 2009 оноос хамтран амьдарч эхлээд 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр том охин ............... 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүү .............. нар төрсөн.Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ба 2014 он хүртэл хамт амьдарч байгаад зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хэрүүл маргаан хийдэг болж улмаар 2014 оны 7 дугаар сараас ................ нь 2 хүүхэд, бид гурвыг орхиод гэрээсээ хэл сураггүй явсан бөгөөд одоог хүртэл 2 хүүхдээ яаж байна, сайн уу гэж асуух нь битгий хэл харж, асарч, анхаарал халамж тавьдаггүйн дээр нэг ч удаа хүүхдүүдтэйгээ уулзаж байгаагүй, би 2 хүүхдийн хамтаар амьдарч байна.
Би 2014 оны 7 дугаар сараас хойш хүү ................. том охин .............. нарыг өөрийн асрамжид авч эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж байгаа бөгөөд одоо хүү .............. .... настай, Нийслэлийн ....ёа дугаар сургуулийн .. дугаар ангид, том охин ....................... Нийслэлийн .. дугаар сургуулийн ...дугаар ангид сурч байна.Охин .......................гийн улсаас өгдөг хүүхдийн 100.000 төгрөгийг эх ................ нь 2010 оноос хойш одоог хүртэл авдаг, хүүхдэд өөрт нь нэг ч удаа зарцуулж байгаагүй.Энэ мөнгийг нь охиндоо зарцуулах гэсэн юм, нэрийг нь шилжүүлээд өгөөч гэж банкин дээр очихоор хүүхдийнхээ асрамжийг шүүхээр тогтоолгоод ир гэдэг.Иймд насанд хүрээгүй хүү .............., том охин ....................... нарыг миний асрамжид үлдээж, эх ................гоос 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Би 2009 онд ........... танилцсан, 2010 оноос хамтран амьдарч, бидний дундаас ............... .............. нар төрсөн.Охин төрөөд удаагүй 2010 оны намраас манай ээжийн гэрт хамт амьдардаг болсон. Манай ээжийн байр, ........... дүүгээс зээлсэн мөнгө, манай ээжийн дүүгээс зээлсэн мөнгө, өөр хүмүүсээс зээл авсан дээр нь өдрийн зээл банкны зээл ч авсан, 2012 онд хүү маань төрсөн, жирэмсэн байх үеэс асуудал эхэлсэн.Гэхдээ болгоод л амьдарч байсан, 2 нялх хүүхэдтэй ч би маш их ажилладаг байсан, 3-4 газар ажиллуулдаг байсан........ бараанд явж, нэг лангуу дээр маань Энхээгийн дүү нь суудаг нөгөө лангуун дээр ээж маань суудаг, би өөрөө дэлгүүрт суудаг гоо сайхан хийдэг байсан. Бараанд явах гээд зээл авна, зээлээ дарах гээд зээл авна, түрээс төлөх гэж зээл авна, ингэж зээл авсаар их оронд орсон.Би энэ хүнтэй л байхад бүх зүйлийг даваад гарах байх гэж боддог байсан учир зээл аваад л аргалаад л яваад байсан, гэтэл байдал хэцүүдээд өр маань их болоод хүмүүс мөнгөө нэхээд ирсэн чинь нөхөр маань мэдсээр байж намайг тэр хүмүүстэй нийлээд манай эхнэр луйвар хийгээд байна гэж хэлсэн.Тэр үед би маш ихээр гомдсон.Бодит байдалд ийм замбараагүй болгосон нь нөхөр шүү дээ.Бас энэ хооронд бидний хооронд таарамжгүй харилцаа үүсэж хэрүүл зодоонтой байх болсон.
Энэ үед манай ах дүүтэй мөнгөнөөс болоод тэдэнтэй маш таарамжгүй болж шүүх дээр очсон, төрсөн ахтай маань зодолдоод ах маань хагалгаанд орсон, цагдаа дээр бид очсон.Ингээд бид ээжийн байрнаас нүүж айлд байж байгаад Голомт хотхонд 1 өрөө байр түрээсэлж суусан, 2012-2014 онд бидний дунд их зүйл болж өнгөрсөн, энэ байдал надад маш хүнд тусч би сэтгэл санааны хувьд тогтворгүй болж эхэлсэн, гэртээ байхаас айдаг байх хүсэлгүй болсон............. ч 2-3 хоног хэл сураггүй алга болдог болсон.
Ээж маань харваад эмнэлэгт байхад 3 дугаар эмнэлгийн гадаа, дараа нь 1 дүгээр сургуулийн урд, мөн гэртээ зодуулдаг байсан.Ер нь хурц ааш авиртай.Тийм зангаас нь залуухан жоохон охин байсан учир маш их айдаг байсан.Дээр дурдсан мөнгөний асуудлаас болоод манай ах дүүтэй муудалцсан, би гэр бүлтэйгээ ах эгч нартайгаа харилцаагаа тасалсан байсан учир очих газар надад байгаагүй.Ээж минь байраа банкны зээлд хураалгах үгүйдээ тулаад зараад дүүгийнхээ коридорт очсон.Би тэр үед орцонд хонож хүртэл үзсэн, найзуудаараа хонож байгаад бүх зүйлээ өрөнд өгөөд, Монголд амьдарч ажиллах амьсгалах ч боломж олдоогүй бүх зүйлийг нөхөр над руу чихсэн, тэгээд хөтөч хийж мөнгө олохоор танил эгчийнхээ найзуудад хөтөч хийж урагшаа явсан.Иргэж ирээд хүүхдээ аваад амьдралаа бодоод уулзаад эвтэйхэн салах тухай хэлэхэд бас л доромжилж, гар хүрсэн учир айгаад дахиж юм яриагүй.Ингээд би дахин урагшаа явах болоод ээж дээрээ 2 хүүхдээ үлдээгээд явсан.Энэ хооронд ээж маань харвачихсан хүн учир хүүг маань өгөөд охиноо харж байсан дараа нь аав нь авчихсан.
Би 2014 онд зугтаагаад явчихсан юм биш, боломж олдвол хүүхдүүддээ хувцас хунар явуулах мөнгө олдвол шилжүүлэх гээд холбоотой байсан, нэг хүүхдээ ч болов авах гэж зөндөө санал хэлж утсаар уйлж дуулж залгаж байсан.Харин сүүлдээ таарсан газар
![]() |
Мөн 2010 оноос хойш 2014 он болтол орсон хүүхдийн мөнгийг хамгийн сүүлд бид Голомт хотхонд хамт амьдарч байхдаа ямар ч мөнгөгүй болоод хамтдаа авч хоол хүнс авч байсан.Хүүхдийн мөнгөний данс салгах асуудлаар Энхээ, түүний дүү ээж гээд бүгд миний ээжтэй, манай үеэлтэй холбогдсон байсан, би банкин дээр очоод 2017 онд хаалгасан дансанд маань ороод бадаг гэдгийг мэдсэн мөн шилжүүлэх гэсэн боловч тэр авах хүн нь хамт ирэхгүй бол болохгүй гэсэн учир орхисон.Би Энхээтэй хувийн маш тохиромжгүй харилцаатай, тааралдаж ярилцах ямар ч боломжгүй түрэмгий хурц аашнаас нь айдаг учир холбоотой байхыг хүсдэггүй.Энэ хүн бид хоёрын амьдрал маш адармаатай байсан, хүүхдээ авч үлдсэн болохоор би үргэлж талархаж явдаг, надтай таарч тохироогүй хүнд байсан ч хүүхдүүдээ сайн аав гэж боддог.Хадмууд маань ч хүүхдүүдийг минь сайн харж өгсөн, хамгийн гол нь хүүхдүүдээ өнчрүүлэх, хаяад явах ийм хэцүү сонголтыг тулгаж, намайг дарамталж, надад гар хүүрдэг байснаас ийм сонголтыг бий хийсэн.
Миний хувьд нөхрөөс хувийн өс хонзонгоосоо болоод бид бие биенийхээ амьдралд гай болох вий гэхээс би үнэхээр айдаг хүүхдүүдээ тэгж зовоомооргүй байна.Үнэхээр хурц түрэмгий ааштай, яаж ч мэдэх авир надад миний ахад гаргаж байсан.Би энэ амьдралаасаа авсан маш том сэтгэл зүйн асуудалтай, танил тал найз нөхдөөсөө ичээд сэтгэцийн эмнэлэгт хандахаас айдаг, гэхдээ үхчих юм сан амиа хорлоод энэ бүхнийг дуусгачих юм сан гэсэн бодол өдөр шөнөгүй миний дотор эргэлдэж байдаг.Дөнгөж салаад 2015-2017 оны хооронд би маш их архи, тамхины хамааралтай болсон, ямарваа нэгэн байдлаар мансуурахгүй л бол өдөр хоног өнгөрөхгүй хүүхдүүдээ санаад хэцүү байсан, эргээд зодуулдаг хараалгуулдаг амьдралдаа очихоос айсан.Бид хоёрыг таньдаг бүх хүн намайг луйварчин гэж ад үздэг байсан, дээр нь хүүхдүүдээ орхиж явчхаад гэдэг хандлага байсан, эргээд очвол өмнөхөөсөө аймар болох байх гэж боддог учир очоогүй, би тэр үед үнэхээр надад боломж байсан бол хүүхдүүдээ авах байсан.Би 2017 оноос эхлэн зөв амьдарч эрүүлээр өөрийгөө засаж яваа ч сэтгэл гутралаас гарч чадахгүй 2020 онд ковидын үеэр хүнд байдалд орж байсан, би одоогоор ажил хийдэггүй, би хүүхдийн тэтгэмж хуулийн хүрээнд үүргийнхээ дагуу төлөх болно татгалзах зүйлгүй, хүүхдийн мөнгөний данс бас шилжүүлж өгнө.
Би хүүхдүүдээ бодож байгаа учир энд олон зүйл бичилгүй өнгөрлөө.Учир өсвөр насанд байгаа хүүхдүүд бидний маргааныг ойлгохгүй.Хамгийн сайхан баатар гэж бодож яваа аавыг нь би элдвээр хэлж тэдний сэтгэлд юм хиймээргүй байна.Би 10 жилийн турш сэтгэл гутралд орсон, архинд орсон, тамхинд орсон, янз бүрийн байдлаар би мансуурагч болсон, олон удаа амиа хорлох гэж оролдсон, харин сүүлийн 5 жилд би хичээж эрүүл байх гэж үнэхээр хичээж байна.Би чамаас гуйж байна энэ бүхнийг энд ингээд цэг тавиад хэн хэндээ хар буруу санахгүй мөр мөрөөрөө амьдаръя.Надад амьд явах амьсгалах тайван байх боломж олгоорой гэжээ.
Нэхэмжлэгчээс:............... .............. нарын төрсний гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Улсын тэргүүний 48 дугаар сургуулийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Эмнэхүй өрхийн эмнэлгийн тодорхойлолтыг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Би 2014 оноос хойш 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа тул ............... .............. нарыг өөрийнхөө асрамжид авч, эхээс нь тэтгэлэг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг гаргасан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Баянзүрх дүүргийн .. дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Улсын тэргүүний .... дугаар сургуулийн тодорхойлолтууд, Баянзүрх дүүргийн Эмнэхүй өрхийн эмнэлгийн тодорхойлолт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
............ ................ нар .... онд танилцан гэр бүл болж амьдарсан, гэрлэлтээ батлуулаагүй боловч тэдний дундаас 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сарангоо, 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Энхбилэг нар төрсөн болох нь талуудын тайлбар болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Зохигчид 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд тэр үеэс хойш ............... .............. нар нь аавынхаа асрамжид байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.
Мөн Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгний асрамжид байж, тэжээн тэтгүүлэх эрхтэй бөгөөд эцэг эх нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд хуульд зааснаар шүүх шийдвэрлэдэг.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн саналыг харгалзан үзэж ............... .............. нарыг эцэг .............гийнх нь асрамжид байлгаж, эх ................гоос нь хуульд заасан хэмжээний тэтгэлгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж зааснаар ............... .............. нарыг эцгийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн ч эх ................ нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байна гэж зааснаар ................гийн хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн ............... 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн .............. нарыг эцэг .............гийнх нь асрамжид байлгасугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн ............... 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн .............. нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эх ................гоор нь тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар .............гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................гоос 70 200 төгрөг гаргуулан .............д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН.