| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2023/0614/З |
| Дугаар | 128/ШШ2023/0844 |
| Огноо | 2023-11-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2023/0844
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгч Б.Б-н хууль ёсны төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагч Гадаадын их, дээд сургууль, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэдийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Х, Боловсрол, шинжлэх ухааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нарыг оролцуулан Б.Б-н нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Гадаадын их, дээд сургууль, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэдийн сонгон шалгаруулах ажлын хэсэгт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаан дээр амаар болон бичгээр гаргасан хүсэлтдээ: Боловсрол, шинжлэх ухааны сайд, Гадаадын их, дээд сургууль, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэдийн сонгон шалгаруулах ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж, мөн зүйлийн 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.
2.Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.
3.Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлийг шалгахгүй, түүнд үнэлэлт дүгнэлт өгөхгүй.
4.Нэхэмжлэгч Б.Б-н хууль ёсны төлөөлөгчид шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэснийг 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх гэсэн хуулийн заалтуудын агуулгыг тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.
5.Иймд нэхэмжлэгч Б.Б-г нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Б.Б-н нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Гадаадын их, дээд сургууль, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэдийн сонгон шалгаруулах ажлын хэсэгт тус тус холбогдох, нэхэмжлэлийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн */***дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Гадаадын их, дээд сургууль, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэдийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаар сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээгүй, ерөнхий үнэлгээг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагаас танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулаагүй, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрс болон сонгон шалгаруулалтын дүнг хүргүүлээгүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, тэдгээрийг нөхөн гүйцэтгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий хэргийн нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ