Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2024/03078

 

2024 оны 07 сарын 22-ны өдөр

Дугаар 183/ШШ2024/03078

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн **-р хороо, оюутны гудамж, маргад төв, ** тоотод байрлах А ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, зайсан, **-р байр, ** тоотод оршин суух Ч-ийн Г /РД:УХ*********/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,471,368.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: А ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас иргэн Ч.Г нар нь 2022 оны 01 сарын 11-ны өдөр 5,000,000.00 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу АП/22/1-48 тоот Зээлийн болон барьцааны гэрээ-нүүдийг байгуулсан сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч АП/22/1-48 тоот Зээлийн гэрээ-ний хүрээнд 1 ширхэг ZFOLD 256GВгар утсыг, гэр ахуйн бараа, эд хогшил-ыгтус тус барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ-г хуульд заасан үндэслэл журмын дагуу дагуу үйлдэн А  ХХК-аас авсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлнэ гэх боловч бодитоор биелүүлэх талаар санал санаачлага огт гаргахгүй өнөөдрийг хүртэл нийт зээлдээ 5,107,010.00 төгрөг төлсөн ба 2023.07 сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй 295 /2024.03.26-ны өдрийн байдлаар/ хоног зээл төлөлтийн хоцролттой байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нь биелүүлэхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч А ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцохдоо зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заагдсан төлбөрийг хугацаанд нь төлөх, мөн зээл олгогчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргийг хүлээсэн боловч удаа дараа зөрчиж байгаа учир хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,907,572.27 төгрөг, үндсэн хүүний өр 451,545.84 төгрөг, хүүгийн торгууль 112,250.12 нийт 2,471,368.23 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдэн хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний хугацаа 2024-01-11 ний өдөр дуусгавар болсон, зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,907,572.27 төгрөг, үндсэн хүүгийн өр 451,545.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,250.12 нийт 2,471,368.23 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэл дээрээ торгууль гээд алдаатай бичсэн байна лээ нэмэгдүүлсэн хүү юм. Мөн барьцаа хөрөнгө гэж манайд байхгүй учир мөнгөө л шаардана гэв.

 

2. Хариуцагч Ч.Г нэхэмжлэлийн хувийг 2024-06-17 ний өдөр гардаж авсан бөгөөд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022.01.11-ний өдрийн АП/22/1-48 дугаартай зээлийн /барьцаат зээл/ гэрээ, зээлийн хүсэлт, депозит дансны хуулга, зээлийн дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: А ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас иргэн Ч.Г нь 2022 оны 01 сарын 11-ны өдөр 5,000,000.00 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу АП/22/1-48 тоот Зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч АП/22/1-48 тоот Зээлийн гэрээ-ний хүрээнд 1 ширхэг ZFOLD 256GВ гар утсыг, гэр ахуйн бараа, эд хогшлыг тус барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ-г хуульд заасан үндэслэл журмын дагуу дагуу үйлдэн А онлайн  ХХК-аас авсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлнэ гэх боловч бодитоор биелүүлэх талаар санал санаачилга огт гаргахгүй өнөөдрийг хүртэл нийт зээлдээ 5,107,010.00 төгрөг төлсөн ба 2023.07 сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй 295 /2024.03.26-ны өдрийн байдлаар/ хоног зээл төлөлтийн хоцролттой байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нь биелүүлэхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,907,572.27 төгрөг, үндсэн хүүний өр 451,545.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,250.12 нийт 2,471,368.23 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ч.Г нэхэмжлэлийн хувийг 2024-06-17 ний өдөр гардаж авсан бөгөөд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ч.Г нь А ХХК тай 2022 оны 01 дүгээр сарын 11- ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэй зээл авсан болох нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 01 дугаар сарын 11-ны өдрийн АП/22/1-48 тоот гэрээ, зээлийн хүсэлт, зээлийн мөнгийг шилжүүлсэн депозитийн хуулга зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хуульд нийцүүлж хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Хариуцагч Ч.Г-д нэхэмжлэлийн хувийг шүүх 2024-06-17 ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан буюу 10,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 1,907,572 төгрөг, хүүд 451,545 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 90,309 үлдэгдэлтэй гэж дүгнэв. Учир нь хариуцагч Ч.Г-д нэхэмжлэлийн хувийг шүүх 2024-06-17 ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.

Харин нэмэгдүүлсэн хүүд нэхэмжлэгч 112,250 төгрөг нэхэмжилснийг шүүх хүүгийн үлдэгдэл 451,545 төгрөгийн 20 хувиас хэтэрсэн байх тул 20 хувь болох 90,309 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ. Учир нь нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байх ба Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 т Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ч.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 2,449,426 төгрөгийг гаргуулж, үлдэх 21,942 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,491 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,140 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 2,449,426 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 21,942 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, А ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,491 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,140 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ЧУЛУУНЧИМЭГ