Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0857

 

2023 11 20 128/ШШ2023/0857

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор /Б.С/-ын дүгнэлттэй, Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч /Б.Т/-д холбогдох  зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророос шүүхэд ... Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Автотээврийн хяналтын Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №*******дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь заалтад заасны дагуу Ж.Э-г 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар  дүгнэлт ирүүлжээ.

2.Хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нь шүүхэд хандан бичгээр гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тайлбартаа Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С-гийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн **-р тоот прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Прокурорын уг дүгнэлтийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нь хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

3.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь энэхүү захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн болно.

4.Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагавар нь Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудас хуульд нийцээгүй бөгөөд хүчингүй болох нь нотлогдсон гэж үзэх ба шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.

5.Энэхүү хууль зүйн үндэслэлүүдээр Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

  ШҮҮГЧ  Д.ЭРДЭНЭЧИМЭГ