| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00115/И |
| Дугаар | 143/ШШ2024/00145 |
| Огноо | 2024-04-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 143/ШШ2024/00145
| 2024 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 143/ШШ2024/00145 |
|
|
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би
Нэхэмжлэгч: ******* ХХК /РД: *******/, Улаанбаатар хот, *******, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, *******, 903
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/, ,, 5 дугаар баг, 6-р гудамж, 1 тоотод бүртгэлтэй, ,, 5 дугаар баг, 1-р гудамж, 8 тоотод түр оршин суух
Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын төлбөрт нийт 1 671 078.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "*******" ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1621111605 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 1 999 900 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн.
Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр ХХК-иас IPhone SE загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг "" ХХК-ийн дахь тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 1 593 700 төгрөг төлсөн ба 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно.
Зээлийн гэрээний 2.1.10-т Зээлийн гэрээг ноцтой зөрчих гэж Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлснийг хэлнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар:
- Үндсэн зээлийн үлдэгдэл 1 175 562.63 төгрөг,
- Төлөх ёстой хүү 443 931.26 төгрөг,
- Нэмэгдүүлсэн хүү 32 584.92 төгрөг,
- Нотариатын зардал 19 000 төгрөг, нийт 1 652 078.81 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тиймээс дээрх төлбөр болох нийт 1 671 078.81 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие нь *******-аас зээл авсан нь үнэн болно. Энэхүү ББСБ-тай зөрчилдөх маргаан байхгүй тул авсан зээлээ төлж барагдуулахаа мэдэгдэж байна. Төлөх мөнгөн дүн 1 671 078.81 төгрөг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч И.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын төлбөрт нийт 1 671 078.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ...*******-аас зээл авсан нь үнэн болно. Авсан зээлээ төлж барагдуулахаа мэдэгдэж байна. Төлөх мөнгөн дүн 1 671 078.81 төгрөг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбараар нотлогдож байх ба энэ нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 41 687 төгрөг төлжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 687 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 20 843.5 төгрөг, хариуцагч И.*******аас улсын тэмдэгтийн хураамж 20 843.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч И.******* нь ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын төлбөрт нийт 1 671 078.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.******* нь 1 671 078.81 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлж хохиролгүй болго захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 687 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 20 843.5 төгрөг, хариуцагч И.*******аас улсын тэмдэгтийн хураамж 20 843.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН