Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/03087

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 121 329 058 төгрөгийн 40 534 653 төгрөгөөс татгалзаж, үлдэх 80 794 405 төгрөгийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, М.Д нь төлөгдөөгүй бараа бүтээгдэхүүний төлбөр 24 397 202 төгрөг, алданги 6 000 000 төгрөг, нийт 30 397 202 төгрөгийг 2024 оны 8 сараас 2028 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүр 700 000 төгрөг, 2028 оны 02 дугаар сард 997 202 төгрөгийг төлөх, хариуцагч Б.А нь төлөгдөөгүй бараа бүтээгдэхүүний төлбөр 44 397 202 төгрөг, алданги 6 000 000 төгрөг, нийт 50 397 202 төгрөгийг 2024 оны 8 сараас 2026 оны 12 сар хүртэлх хугацаанд сар бүр 1 500 000 төгрөг, 2027 оны 01 сард 6 897 202 төгрөгийг тус тус төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч М.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /17071/, ажилчдын гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 52.12 мкв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 764 600  төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 382 300 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            О.ЧУЛУУНЧИМЭГ