| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/03964/И |
| Дугаар | 102/ШШ2024/03263 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/03263
| 2024 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2024/03263 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ...................-ийн нэхэмжилсэн 5 226 647.27 /таван сая хоёр зуун хорин зургаан мянга зургаан зуун дөчин долоон төгрөг, хорин долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч ............... нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1 306 661 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1 306 661 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1 306 661 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 306 664.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 577 төгрөгөөс 49 288.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 49 288.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 49 288.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ....................-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН