Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Будын Отгонсүрэн |
Хэргийн индекс | 143/2024/00060/И |
Дугаар | 143/ШШ2024/00146 |
Огноо | 2024-04-05 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 143/ШШ2024/00146
2024 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 143/ШШ2024/00146 | ******* |
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би
Нэхэмжлэгч: ******* ХК /РД: *******/, *******,*******, 3 дугаар баг, *******
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /РД: /, *******,*******, 2 дугаар баг, 24-р гудамж, 7 тоотод бүртгэлтэй, *******,*******, 6 дугаар баг, Жаал-Уул 5-р гудамж, 23 тоотод түр оршин суух
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын төлбөрт нийт 6 994 069.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн *******ын захирал Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.******* нь *******ны *******ын Төв тооцооны төвөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/49363528 тоот Зээлийн гэрээ, БГХ/49363528 тоот Барьцааны гэрээ байгуулан цалингийн орлогоо барьцаалуулан 6 650 000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хашаа, байшин худалдан авах, барих зориулан тус зээлийн барьцаанд цалингийн орлогоо барьцаалуулан зээлийг авсан.
Зээлийн гэрээний 2.2.3-т Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан харилцан тохирсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ хэлцэл байгуулагдсанд тооцно гэж заасанчлан талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна.
Зээлдэгч Г.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 735 935.41 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 381 528.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 640.59 төгрөг, нийт 1 118 104.41 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Г.******* нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлийн төлбөр төлөхийг 86703531 тоот утсаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийт 306 хоног хугацаа хэтрүүлсэн.
Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1-т заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/49363528 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
2. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөр гаргуулах. Үүнд:
А/ Үндсэн зээлийн төлбөр 5 914 064.59 төгрөг
Б/ Зээлийн хүүгийн төлбөр 1 005 803.65 төгрөг
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 46 101.53 төгрөг, нийт зээлийн төлбөрт 6 965 969.77 төгрөг гаргуулах,
3. Нотариатын үйлчилгээний төлбөр 28 100 төгрөг,
Нийт зээлийн болон нотариатын үйлчилгээний төлбөр 6 994 069.23 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХК-ийн гаргасан 6 994 069.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.*******од холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын төлбөрт нийт 6 994 069.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ******* ХК-ийн гаргасан 6 994 069.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбараар нотлогдож байх ба энэ нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 126 856 төгрөг төлжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 856 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 63 428 төгрөг, хариуцагч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамж 63 428 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* ХК-ийн *******ын захирал Д нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5585/093 дугаартай итгэмжлэлээр нэхэмжлэгчийг төлөөлөх эрхийг /РД: /-д олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцох эрхийг итгэмжлэн олгов гэсэн байх тул нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.******* нь ******* ХК-ийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын төлбөрт нийт 6 994 069.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.******* нь нийт 6 994 069.23 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлж хохиролгүй болго захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 856 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 63 428 төгрөг, хариуцагч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамж 63 428 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН